x

Худалдааны дайчин: АНУ-ын шинэ татвар дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мэдэгдэл хийж, гадаадын бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн суурь импортын татвар тогтоож байгаагаа зарлалаа. Энэхүү шийдвэр нь Европын холбооны бараанд 20 хувь, Хятадын бараанд 34 хувь, Их Британийн бараанд 10 хувийн нэмэлт тарифтайгаар хэрэгжих бөгөөд Трампын хэлснээр "Америк дахин сэргэн мандана" гэсэн утгыг агуулж байгаа аж.

Тэрээр "2025 оны дөрөвдүгээр сарын 2-ныг Америкийн хувь заяа эргэж ирсэн өдөр, аж үйлдвэрийн дахин сэргэлтийн өдөр, америкчуудыг дахин баян болгож эхэлсэн өдөр" хэмээн тодотгож, Цагаан ордны Ягаан цэцэрлэгт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ хийсэн юм. Үүний дараа шууд импортын татварын багцыг танилцуулж, өмнө нь ган, хөнгөн цагаан, автомашин болон сэлбэгт ногдуулсан нэмэлт татваруудыг баталгаажуулсан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ татварын шинэчлэл нь:

  • АНУ-ын импортын хэмжээг 10-15 хувиар бууруулж болзошгүй;

  • АНУ-ын эдийн засагт эхний жилдээ 0.2–1.3 хувийн бууралт үүсгэж болзошгүй;

  • Дэлхийн инфляц 0.5–1 хувиар нэмэгдэх магадлалтай;

  • Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5–7 жилээр удаашруулах эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Гадаадын улс орнууд АНУ-ын шийдвэрт шуурхай хариу өгч эхэлсэн. Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Канадын Ерөнхий сайд Марк Карни төмөр, хөнгөн цагаанд 25 хувийн татвар тогтоосон. Хятад ч мөн АНУ-ын хөдөө аж ахуйн бараанд 10–15 хувийн хариу тариф ногдуулсан бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаад байна.

Азийн орнуудын зүгээс Япон улс хариу арга хэмжээ авч магадгүйгээ илэрхийлсэн бол Өмнөд Солонгосын зүгээс эдийн засаг, ялангуяа автомашины үйлдвэрлэлд хүнд дарамт ирэхийг онцолжээ. Австрали улс АНУ-тай худалдааны харилцаагаа эргэн харах болсноо мэдэгдэж, Номхон далайн бүс нутгийн түншлэлээ бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээрх нөлөө ч харагдаж эхэлсэн. S&P 500 индекс 6 хувиар, Европын Stoxx 50 индекс 8 хувиар буурсан бол Хятадын Shanghai Composite харьцангуй тогтвортой байжээ. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэл алдрах хандлага нэмэгдэж, алтны үнэ 18 хувиар өсч, унци нь 3160 ам.долларт хүрсэн байна.

Орос, Хойд Солонгос зэрэг улсууд шинэ тарифын жагсаалтад багтаагүй боловч ирэх саруудад геополитикийн нөхцөл байдлаас хамаарч ОХУ-ын нефть болон бусад бүтээгдэхүүнд 25 хувийн татвар нэмэгдэж болзошгүй талаар Трамп мэдэгдсэн. Гэсэн ч Оросын тал үүнд хүлээцтэй хандаж, АНУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Эдийн засагчид, хөрөнгө оруулалтын банкууд ч мөн Трампын шинэ бодлогын талаар анхааруулсаар байна. Goldman Sachs банк АНУ-ын эдийн засаг ойрын 12 сарын хугацаанд 20–35 хувийн магадлалтай зогсонги байдалд орж болзошгүйг дурдсан бол J.P. Morgan Chase банкны ерөнхий эдийн засагч 40 хувийн эрсдэлийг тодотгосон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, АНУ-ын худалдааны шинэ бодлого нь дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, аж үйлдвэрийг дэмжих, гадаадын компаниудыг Америкт хөрөнгө оруулахад татах зорилготой боловч богино хугацаанд эдийн засагт дарамт учруулж болзошгүй. Гэхдээ Трампын хэлснээр “Америкийн баялагийг эргэн авчрах, үйлдвэрлэлээ эх орондоо төвлөрүүлэх” том зорилгыг биелүүлэх үйл явц эхэлж байна.

Эх сурвалж: REUTERS, AFP, TASS, BBC, NHK, TradingView.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 19 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 1 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 31 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 50 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 21 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 33 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top