x

АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, онц байдал зарлав

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйл хэмээн тодорхойлж, улс орон даяар онц байдал зарласнаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “энэ аюулын эх үүсвэр АНУ-ын гадна оршиж байна” хэмээн онцолжээ.

Трампын тайлбарласнаар, худалдааны тэнцлийн алдагдал нь АНУ-ын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд “онц ноцтой аюул” учруулж байгаа бөгөөд энэ нь голчлон худалдааны түнш орнуудын эдийн засгийн бодлого, дэлхийн худалдааны тогтолцооны тэнцвэргүй байдлаас шалтгаалж буй аж.

Тэрбээр цааш нь “АНУ ба түүний худалдааны түншүүдийн хоорондын харилцаанд харилцан ашигтай байх зарчим алдагдсан. Татварын хэмжээ, татварын бус хориг, мөн эдийн засгийн бодлогын зөрчил нь АНУ-ын цалин хөлс, хэрэглээ буурахад нөлөөлсөн” гэж мэдэгдсэн байна.

Онц байдал зарласнаар Ерөнхийлөгч Трамп импортын бараанд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх, хариу арга хэмжээ авах эрх мэдэлтэй болж байгаа юм. Тэрбээр АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 10-50 хувийн хариу татвар ногдуулж буйгаа зарласан бөгөөд уг бодлогоо “эдийн засгийн тусгаар тогтнолын тунхаглал” гэж нэрлэсэн байна.

Энэхүү шинэ тарифын бодлого:

  • Дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 10 хувийн суурь татвар хэрэгжинэ.

  • Дөрөвдүгээр сарын 9-нөөс бүрэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Трампын энэхүү шийдвэр нь олон улсын худалдааны тогтолцоонд хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай бөгөөд АНУ-ын худалдааны түнш орнууд хэрхэн хариу арга хэмжээ авах нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: CNN.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 49 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 57 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 7 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 9 цаг 13 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 17 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 21 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 15 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 48 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 17 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 22 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 25 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 29 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 34 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 43 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 5 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 37 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 58 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 5 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 19 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top