x

АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ

Коста-Рика улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Оскар Ариасын АНУ-д нэвтрэх визийг цуцалсан талаар тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээллээ. АНУ-ын эрх баригчдаас түүнд ирүүлсэн цахим шууданд визийг түдгэлзүүлсэн тухай товчхон мэдэгдэл байснаас өөр ямар нэг шалтгаан дурдаагүй байна.

О.Ариас энэ оны хоёрдугаар сард өөрийн Facebook хуудсаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Ромын эзэн хаан шиг аашилж байна” хэмээн шүүмжилсэн бөгөөд энэ мэдэгдлээс хойш хэдхэн долоо хоногийн дараа ийм шийдвэр гарчээ. Мөн тэрбээр АНУ-ыг “дайсан хайж буй улс” гэж тодорхойлсон нийтлэл бичиж, Трампын засаг захиргааны гадаад бодлогыг ил тод шүүмжилсэн байна.

Түүний шүүмжлэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн Коста-Рикад хийсэн айлчлалын өмнөхөн гарсан бөгөөд бүс нутаг дахь Хятадын нөлөөг хязгаарлах чиглэлтэй АНУ-ын шахалт, цагаачдыг албадан буцаах ажиллагаанд Коста-Рикагийн оролцоог тэрбээр шүүмжилж байжээ. О.Ариасын шүүмжлэлтэй зэрэгцэн, АНУ Коста-Рикагийн зарим хууль тогтоогчдын визийг ч хүчингүй болгосон байна.

84 настай О.Ариас нь Коста-Рикагийн Ерөнхийлөгчөөр 1986-1990 болон 2006-2010 онд хоёр удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд 1987 онд төв Америкийн зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох энх тайвны санаачилгаараа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 19 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 1 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 31 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 50 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 21 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 33 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top