x

Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачилгаар “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт Парис хотод болж, голчлон Оросын довтолгооны дараах нөхцөлд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, энхийн хэлэлцээний үеийн байр суурийг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэв.

Ерөнхийлөгч Макроны мэдэгдсэнээр:

  • Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, ОХУ болон түүний “сүүдрийн флот”-д шахалт үзүүлэх байр суурин дээр эвслийн орнууд санал нэгдсэн

  • Украинд гал зогсоох үйл явцыг хянах зарчмын санал, арга хэмжээний төлөвлөгөөг гурван долоо хоногийн дотор танилцуулах даалгаврыг эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт өгсөн

  • Франц, Их Британийн цэргийн төлөөлөгчдийг Украинд илгээж, зэвсэгт хүчний ирээдүйн төлөвлөлтөд хамтран ажиллах шийдвэр гаргасан

  • Энхийг сахиулах хүчин бэлтгэх ажил эхэлж буй бөгөөд гал зогсоосны дараа “тогтоон барих хэрэгсэл” үүрэг гүйцэтгэнэ гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч С.Уиткофф энхийг сахиулагч илгээхийг “учир утгагүй” гэж дүгнэснийг Макрон хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд:

“Цор ганцаараа ч үйлдэл хийхэд Европ бэлэн байх ёстой. Сайн зүйлд найдахын зэрэгцээ, гэнэтийн муу зүйлд ч бэлэн байх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Хориг арга хэмжээ ба гал зогсоох нөхцөл

  • Саудын Арабт болсон хэлэлцээний дараа АНУ, Украин хоёр “Хар тэнгист гал зогсоох асуудлаар тохиролцсон” гэж мэдэгдсэн бол

  • Оросын тал “хоригийг цуцалсны дараа л гал зогсоохыг зөвшөөрнө” гэсэн байр суурь илэрхийлсэн

Энэ талаар:

  • Макрон, Германы Канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч Зеленский нар “Одоогийн нөхцөлд хоригийг зөөлрүүлэх, цуцлах нь эрт бөгөөд утгагүй” гэдгийг онцолж, хатуу байр суурь илэрхийлэв

  • Зеленский мэдэгдэлдээ, “Оросын арми Сумы, Харьков, Запорож мужууд руу давшилт хийхээр зэхэж байгаа. Энхийн нэрийн дор хэлэлцээг сунжруулж, газар нутгийн давшилтаа өргөтгөх тактик барьж байна” гэжээ

Уулзалтын төгсгөлд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Европын холбоотнуудад хандан:

“Энхийг сахиулах хүчнийг байршуулах тодорхой төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх”-ийг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top