x

АНУ, ОХУ, Украин гурван талт уулзалтыг Саудын Арабт үргэлжлүүлэв: гол сэдэв нь тэнгисийн аюулгүй байдал

АНУ-ын зуучлалаар Орос, Украины төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын “The Ritz-Carlton” зочид буудалд гуравдагч талын оролцоотой хоёр дахь удаагийн уулзалтаа 2025 оны 3 дугаар сарын 23, 24-нд хийжээ. Уулзалтыг албан ёсны “энхийн хэлэлцээр” гэж нэрлээгүй ч шинжээчдийн түвшний санал солилцоо гэж тодорхойлсон байна.

Хэлэлцүүлгийн гол сэдэв нь Хар тэнгисийн усан тээврийн аюулгүй байдал байлаа. Энэ талаар Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Орос улс Хар тэнгисийн санаачилгыг сэргээхэд бэлэн, гэхдээ бүх талд нийцэх хэлбэрээр” гэж мэдэгджээ. АНУ-ын зүгээс энхийн үйл явцыг шат дараатайгаар (step by step) хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн, энэ хүрээнд тэнгисийн бүсэд мөргөлдөөнийг хязгаарлах асуудлыг ярилцсан бололтой.

Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров энэ уулзалтын талаар “Талууд галыг бүрэн зогсоох боломжийн талаар хэлэлцсэн. Тэнгисийн байгууламж, голын боомтуудад довтлогоо хийхгүй байх ойлголцол яригдсан” хэмээн мэдээлжээ.

Мөн Орос, АНУ-ын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон эрчим хүчний байгууламжууд руу цохилт өгөхгүй байх тохиролцооны хүрээнд Украины тал аль байгууламжуудад довтолгоо хийхгүй байх шаардлагатайг жагсааж өгсөн байна. Энэ нь дэд бүтцийн хамгаалалтад анхаарч эхэлсэн алхам хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Хэдийгээр энэхүү уулзалтанд галыг бүрэн зогсоох, хуурай газрын хил, энхийн гэрээ зэрэг асуудал шууд яригдаагүй ч АНУ, Оросын шинжээчдийн түвшний бүлэг энэ мэт асуудлыг судалж, шат дараатай хэлэлцэж байгааг мэдээлжээ.

Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр, АНУ сөргөлдөөнийг 1-3 сарын дотор бүрэн зогсоох боломжгүйг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2025 ондоо багтаан шийдвэрлэхийг зорьж буй аж. Энэ нь сөргөлдөөнийг алхам алхмаар намжаах, түр эвлэрэл байгуулах, тодорхой бүс нутагт мөргөлдөөнөөс зайлсхийх байдлаар энхийн процесс явагдаж буйг илтгэж байна.

Эх сурвалж: OfficeLife.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top