x

Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк гаралтай ерөнхийлөгч боллоо

Олимпийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Зимбабве улсын Спортын сайд, усанд сэлэлтийн Олимпийн хошой аварга Кирсти Ковентри Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны эмэгтэй, анхны африк гаралтай удирдагч боллоо. Тэрээр 2025 оны зургаадугаар сарын 24-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Сонгуульд нийт долоон нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Ковентри эхний шатанд 50+1 санал авч ялалт байгуулсан байна. Бусад нэр дэвшигчид, тэр дундаа Хуан Антонио Самаранч бага, Себастьян Коу зэрэг туршлагатай өрсөлдөгчид нь санал хураалтын техникийн саатал, дэмжлэгийн хомс байдлаас болж ялагдал хүлээжээ.

Ковентри 2013 оноос хойш ОУОХ-ын тамирчдын комисст, 2023 оноос гүйцэтгэх хороонд багтан ажиллаж байсан бөгөөд олон улсын спортын байгууллагуудад өргөн туршлагатай нэгэн. Тэрбээр мөн WADA-гийн тамирчдын комисс, Серфингийн олон улсын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

“Асар их нэр төрийн хэрэг” хэмээн мэдэгдэв

Сонгогдсоны дараа Ковентри “Есөн настай охин байхдаа энэ индэр дээрээс Олимпийн хөдөлгөөнийг удирдана гэж төсөөлж байгаагүй. Энэ бол нэр төрийн хэрэг. Би та бүхний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тууштай ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

ОУОХ сүүлийн 10 жилд санхүүгийн хувьд 7.7 тэрбум ам.долларын өсөлттэй, 2036-2044 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах сонирхолтой олон хотуудтай гэрээ хийсэн нь тогтвортой удирдлагыг шаардсан нөхцөл байсныг зарим ажиглагч онцолж байна.

Оросын тал найдлага тээж эхэллээ

ОУОХ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Ковентрид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахилгаан илгээж баяр хүргэсэн бөгөөд “таны туршлага, нэр хүнд олимпийн үзэл санааг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж дурдсан байна.

Оросын спортын сайд Михаил Дегтярёв мөн талархал илэрхийлж, шинэ удирдлага дор Орос улс Олимпийн тавцанд эргэн ирнэ гэсэн итгэл найдвар байгааг онцолсон юм. Ковентри нь өмнөх ерөнхийлөгч Томас Бахын багийн хүн хэмээн дүгнэж байгаа ч түүний удирдлагын үед Оросын багуудын оролцоо, хоригийн асуудалд өөрчлөлт гарна гэж найдаж байна.

ОУОХ-ны ес дэх ерөнхийлөгч Томас Бах 2013 оноос хойш 12 жил тус байгууллагыг удирдсан бол одоо хүндэт ерөнхийлөгчийн статустайгаар үлдэж байна.

Эх сурвалж: Iz.ru, REUTERS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 8 цаг 6 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 8 цаг 7 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 8 цаг 9 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 8 цаг 10 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 8 цаг 10 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 8 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 8 цаг 13 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 8 цаг 13 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 8 цаг 14 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 8 цаг 15 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 8 цаг 16 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 11 цаг 26 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 11 цаг 43 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 11 цаг 44 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 11 цаг 46 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 11 цаг 49 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 12 цаг 9 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 13 цаг 27 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 13 цаг 32 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 35 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top