x

Япон, Хятад улс эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ хийлээ

Япон, Хятадын эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ Токио хотноо бямба гаригт болжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа болж буй ийм төрлийн уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Ивая Такеши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын засгийн газрын эдийн засгийн болон бусад өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр тал нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна. Тэд мөн удахгүй Осака хотноо болох Дэлхийн экспогоор дамжуулан хүмүүс хоорондын болон бусад солилцоог хөхиүлэн дэмжихээ дахин нотолжээ.

Үүний зэрэгцээ Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аль болох ойрын хугацаанд сэргээхийг Японы тал Хятадаас дахин хүссэн байна. 2023 оны наймдугаар сард “Фүкүшима-1” АЦС-аас цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс ийм бүтээгдэхүүний импортыг зогсоосон юм. Харин Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зүгээс, Японы ажиллагааг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байна гэж мэдэгдсэн.

Токио мөн Хятадын хууль сахиулагчдад саатуулагдсан япон иргэдийг яаралтай суллаж, Хятадад амьдарч буй япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Бээжинд уриалсан байна. Албаны хүмүүсийн хэлснээр, ийм асуудлууд нь Японы компаниудыг Хятадад бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор болж байгаа ажээ.

Мөн өдрийн үдээс өмнө Ивая, Ван И нар хэлэлцээ хийсэн юм. Ивая Зүүн Хятадын тэнгис дэх Японы Сенкаку арлуудыг тойрсон нөхцөл байдал болон Хятадын цэргийн үйл ажиллагаа эрчимжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Япон улс уг арлуудыг хянадаг бөгөөд Японы засгийн газар тэдгээрийг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үздэг.

Бямба гаригийн уулзалтын дараа Ивая сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр тал хамтын ажиллагааны талаар төдийгүй тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замуудын талаар илэн далангүй ярилцсан тул яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо гэв. Токио өндөр түвшний хэлэлцээ, тэр дундаа дээд хэмжээний уулзалтаар дамжуулан хамтын ажиллагааны цар хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой. Япон улс хоёр орны найрсаг тогтвортой харилцааг бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Япон улс хоёр орны удирдагчид харилцан айлчлал хийх боломжийг үргэлжлүүлэн судлах ажээ.

Мөн Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Токиод уулзаж, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагаагаа ахиулж, гурван талын дээд хэмжээний уулзалтыг Японд аль болох ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцжээ. Япон улс энэ оны гурван талт уулзалтыг даргалж байгаа орны хувьд дээд хэмжээний уулзалтыг оны эцэс гэхэд зохион байгуулахыг зорьж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 8 цаг 4 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 8 цаг 5 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 8 цаг 7 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 8 цаг 8 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 8 цаг 8 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 8 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 8 цаг 11 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 8 цаг 11 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 8 цаг 12 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 8 цаг 13 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 8 цаг 14 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 11 цаг 24 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 11 цаг 42 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 11 цаг 43 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 11 цаг 44 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 11 цаг 47 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 12 цаг 8 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 13 цаг 26 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 13 цаг 31 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 33 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top