x

БОИНГ компани F-47 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэхээр шалгарчээ

Дэлхийд анхных болох 6 дахь үеийн F-47 сөнөөгч онгоцыг БОИНГ компанид зохион бүтээж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр, үзүүлэлтийн хувьд F-47-д дөхөж очих нэг ч сөнөөгч онгоц дэлхий дээр байхгүй ажээ. Цагаан ордны Зууван танхимд F-47 сөнөөгч онгоцны ерөнхий загварыг танилцуулах үеэр Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон генералууд байлцжээ.

Уг сөнөөгчийг яагаад F-47 гэж нэрлэх болсныг Ерөнхийлөгчөөс асуухад “энэ бол гоё тоо, генералууд өөрсдөө нэрийг сонгосон” гэж хариулсан байна. Зарим хэвлэлд бичсэнээр бол, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Трампын хэлснээр, шинэ үеийн сөнөөгч онгоц нь хурд, манервлах чадвар, байлдааны ачаалал зэрэг үзүүлэлтээр бусад бүх загварын сөнөөгч онгоцуудаас давуу бөгөөд стелс технологиор тоноглогдсон тул радарт огт баригдахгүй ажээ. Тэрбээр хэлэхдээ “F-47 онгоцыг бүтээх ажил бараг таван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд загварыг хэд хэдэн удаа туршсан” гэлээ.

Үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг нухацтай явуулсны эцэст Агаарын цэргийн хүчний командлал БОИНГ компанийг сонгожээ. Өмнөх үеийн F-35 сөнөөгч онгоцыг Lockheed Martin концернд зохион бүтээсэн байна.

Трампын хэлснээр, шинэ онгоцны хурд “хоёроос дээш” байх ажээ. Гэхдээ "хоёроос дээш" гэдэг нь 2000км/цагаас дээш, эсвэл хоёр Мах буюу 2248 км/цагаас дээш гэдгийн аль нь болох нь тодорхойгүй байна. Шинэ сөнөөгч онгоцыг ирэх хоёр жилийн хугацаанд буюу одоогийн засаг захиргааны үед үйлдвэрлэж, зэвсэгт хүчинд нийлүүлэх ажээ.

AFP агентлагийн мэдээлснээр, NGAD /Next Generation Air Dominance/ буюу 6 дахь үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх хөтөлбөр хэдэн жилийн турш хэрэгжиж байгаа ажээ. 2018 онд Конгрессын тооцоолж байснаар, нэг сөнөөгч онгоцыг үйлдвэрлэх өртөг 300 сая долларт хүрэхээр байсан тул 2024 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчин уг хөтөлбөрийг зогсоосон байна.

Associated Press  агентлагийн хийсэн тооцоогоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 20 тэрбум ам.доллар шаардлагатай бол зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ тоо хэдэн зуун тэрбум долларт хүрч магадгүй ажээ.

Хөтөлбөрийг шүүмжилж буй хүмүүсийн ярьснаар, 6 дахь үеийн сөнөөгч онгоцны үүргийг F-35 сөнөөгч болон B-21 Raider бөмбөгдөгч онгоцууд гүйцэтгэж чадаж байгаа учраас NGAD хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top