x

Суданы цэргийнхэн ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ

Суданы Зэвсэгт хүчин Хартум хот дахь ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авсан тухай /2025.03.21/ тус улсын телевиз болон олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Ордон дотор цэргүүд байгаа нь олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэг, гэрэл зургуудаас харагдана.

Нийслэлийн төвийн зарим дүүрэгт үе үе буун дуу сонсогдож байгаа тухай Ройтерс агентлаг уг үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсээс эш татан мэдээлжээ. Цэргийнхэн ордныг эргүүлэн хяналтдаа авсан гэж Суданы Мэдээллийн сайд Халед аль-Айзер X хуудсандаа нийтэлсэн байна. 

Армийн хэвлэлийн төлөөлөгч Набил Абдалла мэдэгдэхдээ, манай армийнхан дайсны босогчид, техник хэрэгслийг бүрэн устгаж, их хэмжээний зэвсэг техникийг олзлон авсан гэв. Хоёр жил орчмын өмнө хагас цэрэгжсэн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинд /RSF/ эзлэгдсэн ордноос хэдхэн зуун метрийн зайд цэргүүд ирээд байгаа талаар пүрэв гаригт мэдээлж байв.

Франс Пресс агентлаг цэргийн эх сурвалжаас эш татан мэдээлснээр, Суданы цэргийнхэн өмнөд зүг рүү ухрахыг оролдсон 30 тээврийн хэрэгсэл бүхий RSF-ийн цувааг устгасан байна. Цэргийнхэн давшсаар нийслэл Хартум хотыг хяналтдаа авчээ.

Армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон түүний орлогч асан, RSF-ийн командлагч Мохамед Хамдан Дагло нарын хооронд 2023 оны дөрөвдүгээр сараас хойш зөрчил мөргөлдөөн үүсжээ. Байлдааны ажиллагааны улмаас олон арван мянган хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэсэн байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Суданы дайны улмаас хамгийн цөөндөө 20 мянган хүн амиа алдсан бол зарим мэдээгээр, 150 мянган хүн амиа алджээ. НҮБ-ын мэдээллээр, Суданд хамгийн цөөндөө 10 сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь дэлхий дээр хамгийн том шилжилт хөдөлгөөний хямралыг үүсгээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 8 цаг 5 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 8 цаг 6 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 8 цаг 8 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 8 цаг 9 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 8 цаг 9 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 8 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 8 цаг 12 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 8 цаг 12 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 8 цаг 13 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 8 цаг 14 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 8 цаг 15 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 11 цаг 25 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 11 цаг 42 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 11 цаг 44 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 11 цаг 45 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 11 цаг 48 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 12 цаг 9 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 13 цаг 26 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 13 цаг 32 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 34 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top