x

Дэлхийн мөсөн голууд хурдацтай хайлж байна

Дэлхийн өнцөг булан бүр дэх мөсөн голууд урьд хожид байгаагүйгээр хурдацтай хайлж, сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн ихээр татарсныг ЮНЕСКО-гоос баасан гаригт танилцуулсан тайлан харууллаа. 

“1975 оноос хойш мөсөн голуудын 9000 гигатонн мөс хайлсан нь Германы нутаг дэвсгэрийн хэмжээтэй дүйцэхүйц 25 м зузаан мөстэй тэнцэж байна” гэж Швейцарт төвтэй Дэлхийн мөсөн голуудыг ажиглан хянах төвийн дарга Майкл Земп Женев дахь НҮБ-ын байранд тайланг танилцуулах үеэр мэдэгджээ.

Арктикаас Альпийн нуруу хүртэл, Өмнөд Америкаас Төвөдийн тэгш өндөрлөг хүртэлх мөсөн голуудын хайлах явц цаашид улам түргэсэх төлөвтэй байна. Энэ нь далайн түвшин нэмэгдэж, гол усны эх үүсвэрүүд багасаж байгаа энэ үед дэлхий даяар эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудлыг улам хурцатгах магадлалтай.

Энэхүү тайланг Олон улсын мөсөн голыг хамгаалах өдрийг анх удаагаа тэмдэглэж байгааг тохиолдуулан Парис хотноо зохион байгуулж буй ЮНЕСКО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулжээ. Энэ өдөр дэлхий даяарх мөсөн голуудыг хамгаалахын тулд олон нийтийг хамарсан арга хэмжээ авахыг уриалах зорилготой юм.

М.Земпийн хэлснээр, сүүлийн зургаан жилийн тавд нь мөсөн голууд хамгийн ихээр хайлсан бөгөөд зөвхөн 2024 онд гэхэд мөсөн голууд 450 гигатонноор багассан байна. Ингэснээр далайн түвшин өсөхөд хамгийн ихээр нөлөөлжээ. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь олон сая хүнийг үерийн гамшигт өртөх эрсдэлд оруулж, усан цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараас хамааралтай олон сая хүний амьдралд эрсдэл учруулж байгаа юм.

Дэлхийн цаг уурын байгууллагын Ус, криосферийн асуудал эрхэлсэн захирал Стефан Уленбрукийн хэлснээр, дэлхийн хэмжээнд 275 мянга орчим мөсөн гол байгаа бөгөөд эдгээр нь Антарктид, Гренландын мөсөн бүрхүүлтэй нийлээд дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг.

Агаарын хэмийн өсөлт нь цэвэр усны нөөцийг цасаар хангадаг бүс нутгуудын байдлыг улам дордуулахын зэрэгцээ цасан нуранги, хөрсний гулгалт, шар усны үер зэрэг аюулын давтамжийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 2000-2023 оны хооронд уулын мөсөн голууд хайлснаар далайн түвшин 18 мм буюу жилд 1 орчим мм-ээр нэмэгджээ.

Дэлхийн мөсөн голуудыг ажиглан хянах төвийн мэдээлснээр, далайн түвшин нэг мм-ээр дээшлэхэд жил бүр 300 мянган хүн үерийн эрсдэлд ордог байна.

Эс сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top