x

Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн (НАСА) сансрын нисгэгч Барри “Бутч” Уилмор, Суни Уильямс нар есөн сар гаруй хугацаанд сансарт гацсаны эцэст мягмар гарагт эх дэлхийдээ эргэн иржээ.

Тэд “SpaceX” компанийн сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцаас (ОУСС) 17 цагийн аялал хийж, Флоридагийн эргийн ойролцоо газардсан байна. Тэдэнтэй хамт Америкийн сансрын нисгэгч Ник Хейг, Оросын сансрын нисгэгч Александр Горбунов нар ч мөн буцаж ирсэн аж.

Газардсаны дараа багийнхныг Хьюстон хот дахь НАСА-гийн сансрын төвд хүргэж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд ОУСС-аас гарахын өмнө тэд хамтран ажиллагсадтайгаа салах ёс хийж, дурсгалын зураг татуулжээ.

“Starliner” хөлгийн доголдлоос үүдэн нислэг хойшилжээ

  • НАСА-гийн ахмад сансрын нисгэгчид болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөндөө гарсан туршин нисгэгч нар өнгөрсөн зургаадугаар сард “Boeing” компанийн “Starliner” хөлгөөр сансарт ниссэн.
  • Тэд анх цөөн хэдхэн хоногийн дотор даалгавраа гүйцэтгэх ёстой байсан.
  • Гэвч “Starliner” хөлгийн жолоодлогын системд доголдол гарсан тул тэдний буцаж ирэх хугацаа олон удаа хойшилжээ.
  • Үүний улмаас “SpaceX” компанийн сансрын хөлгөөр тэднийг буцаан авчрахаар шийдвэрлэсэн байна.

Улс төрийн маргаан дэгдээв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдийг аль болох ойрын хугацаанд буцаан авчрах үүрэг өгсөн бол, Ерөнхийлөгч асан Жо Байден энэ асуудлыг улс төрийн шалтгаанаар ашиглаж, “ОУСС-д тэднийг санаатайгаар гацаж орхисон” гэж мэдэгдсэн нь анхаарал татав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 8 цаг 7 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 8 цаг 8 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 8 цаг 10 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 8 цаг 11 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 8 цаг 11 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 8 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 8 цаг 14 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 8 цаг 14 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 8 цаг 15 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 8 цаг 16 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 8 цаг 17 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 11 цаг 27 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 11 цаг 44 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 11 цаг 46 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 11 цаг 47 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 11 цаг 50 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 12 цаг 11 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 13 цаг 29 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 13 цаг 34 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 36 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top