x

Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-д хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлд үг хэлж, Орос-Беларусийн холбооны улс байгуулах асуудал, хоёр дахь АЦС барих төлөвлөгөө, нэгдсэн валютын боломж зэрэг сэдвүүдийг хөндлөө.

Беларусь, Оросын харилцааны талаар

Лукашенко Беларусь улс Оросыг ямагт сонгоно гэдгийг онцолж, “Орос ч мөн адил манай улсыг ганцааранг нь үлдээхгүй” хэмээн мэдэгдэв.

Беларусь Оросын бүрэлдэхүүнд орох уу?

Оросын бүтцэд нэгдэх эсэх талаар Лукашенко:

  • “Беларусь, Орос аль хэдийн бие биетэйгээ уялдаатай. Гэхдээ нэгдэн нийлэх асуудлыг яаруу шийдвэрлэх нь бүх хийсэн ажлыг сүйтгэж болзошгүй” гэжээ.

Нэгдсэн валютын асуудал

Беларусь, Оросын нэгдсэн валютын талаар тэрээр:

  • “Бид Төв банк, Үндэсний банкныхаа мэргэжилтнүүдээр энэ асуудлыг судлуулсан. Гэвч хэдэн сарын дараа хэрэггүй гэсэн дүгнэлт гарсан” хэмээн дурдаж, энэ санаачилгыг анх Оросын Төв банк л эсэргүүцсэн гэдгийг тодотголоо.

Беларусь хоёр дахь АЦС барихаар төлөвлөж байна

Лукашенко Беларусийн зүүн бүсэд хоёр дахь АЦС барих хүсэлтээ Оросын талд тавьсан гэдгийг мэдэгдэв. Тэрээр:

  • “Бид бүх барилгын ажлыг өөрсдөө хийх бөгөөд зөвхөн цөмийн реактор, турбиныг л Оросоос авах шаардлагатай” гэж онцолсон байна.
  • Шинэ АЦС нь шаардлагатай тохиолдолд ОХУ-ын Брянск мужийг цахилгаанаар хангах боломжтой байх аж.

Өндөр технологийн паркийн сургамж

Лукашенко Беларусийн Өндөр технологийн паркийн алдаа, сургамжийн талаар дурдсан бөгөөд тэрээр:

  • “Бид сайн нөхцөл бүрдүүлж, Орос болон Европын шилдэг мэргэжилтнүүдийг татсан ч 2020 оны үймээний үед тэд засгийн газрын эсрэг зогссон” гэжээ.
  • Энэ байдлыг гадаадын компаниудын нөлөөтэй гэж үзэж байгаа ч "Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна" хэмээн тодотголоо.

Лукашенкогийн энэ айлчлал нь 2024 оны нэгдүгээр сард хийсэн ОХУ дахь төрийн айлчлалаас хойших анхны гадаад айлчлал болж байна.

Эх сурвалж: Office Life Media

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top