x

“Их эвсэл” байгуулах хэлэлцээ Берлинд эхэллээ

Германы Бундестагийн ээлжит бус сонгууль явагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа Берлин хотноо эрх баригч эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээ эхэллээ. Уг эвсэлд Христийн Ардчилсан холбоо нам ба Христийн Нийгмийн холбоо намын консерватив эвсэл, түүнчлэн Германы Социал-демократ нам багтаж байна.

Пүрэв гаригийн орой консерваторчууд ба социал-демократуудын хэлэлцээ хийх ажлын хэсгүүд Берлин дэх Христийн Ардчилсан холбооны төв байранд уулзалт хийжээ.  

Удахгүй байгуулагдах “их эвслийг” бүрдүүлэгч улс төрийн хүчнүүд хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийнхөө нэрсийг өмнө нь зарласан юм. Төлөөлөгчид 16 ажлын дэд хэсэгт хуваагдан, эвслийн гэрээний төслийг боловсруулж, 3 дугаар сарын 24-нөөс өмнө танилцуулах ёстой. Цагаачлал, төсөв, татвар, батлан хамгаалахын асуудлаарх хэлэлцээ нэлээд хүнд байдалд явагдаж магадгүй байна.

Ажлын хэсгүүдийн тохиролцоог хэлэлцээний сүүлчийн үе шатанд танилцуулах бөгөөд энэ үеэр 19 хүн, тэдний дотор “их эвслийн” гурван намын удирдагчид болох Христийн Ардчилсан холбоо намын дарга Ф.Мерц, Социал-демократ намын удирдагчид болох Ларс Клингбайл, Саскиа Эскен нар, Христийн Нийгмийн холбоо намын дарга Маркус Зёдер нар байлцана.  

Хоёрдугаар сарын 23-нд болсон Бундестагийн ээлжит бус сонгуульд хамгийн олон санал авсан ХАХ/ХНХ-ын эвслийнхэн одоогийн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтаж буй Германы Социал-демократ намтай урьдчилсан байдлаар зөвлөлджээ. Үүний дүнд 3 дугаар сарын 8-ны өдөр суурь баримт бичгийн төслийг танилцуулсан бөгөөд түүнд цагаачлалын бодлогыг чангатгах, санхүүгийн бодлогод өргөн хүрээний шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг тусгасан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top