x

Филиппиний экс Ерөнхийлөгч Родриго Дутертег баривчилж, Гааг руу шилжүүлэв

Ерэн нас дөхөж буй Родриго Дутерте, хатуужилтай, эрс шийдэмгий удирдагч гэдгээрээ танигдсан тэрбээр мянга мянган хүний аминд хүрсэн харгис хар тамхины эсрэг тэмцлийнхээ төлөө баривчлагдлаа.

Тэрбээр Хонконгод сонгуулийн кампанит ажил хийсний дараа Манилад буух үед нь Филиппиний цагдаа нар баривчилсан бөгөөд Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) шийдвэр аль хэдийн улсын эрх баригчдын гарт байсан нь тодорхой болов.

Олон нийтийн дунд алдартай, “Азийн Трамп” гэгддэг байсан хүчирхэг удирдагч ийнхүү ялагдал хүлээв.

Дутертегийн уналт: Хүчирхэг холбоотнууд хэрхэн эргэв?

Дутерте 2016 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш Филиппиний улс төрд хамгийн нөлөө бүхий гэр бүлүүдийн нэг болсон Маркосынхонтой эвсэж байсан. Тэрбээр 2022 онд дахин нэр дэвших боломжгүй байсан тул охин Сара Дутертег улс төрийн залгамжлагч гэж үзэж байв.

Гэвч Фердинанд Маркосын хүү, Бонгбонг Маркос ч Ерөнхийлөгч болох сонирхолтой байсан бөгөөд хөрөнгө, улс төрийн нөлөөгөөрөө хүчтэй өрсөлдөгч байв.

Тиймээс хоёр гэр бүл тохиролцож, Маркос Ерөнхийлөгч, Сара Дутерте Дэд Ерөнхийлөгч болох стратеги баримталсан. Ингэснээр 2028 онд Сара Дутерте Ерөнхийлөгчийн суудалд суухад Маркосын улс төрийн машин дэмжлэг үзүүлэх байв.

Гэвч Бонгбонг Маркос Ерөнхийлөгч болсныхоо дараа Дутертегийн бодлогыг халж, АНУ-тай харилцаагаа сэргээж, Хятадын эсрэг байр суурьтай болсон нь тэдний холбоог эвдэх эхлэл болов.

Сара Дутерте Батлан хамгаалахын сайд болохыг хүссэн ч, Маркосын засаг захиргаа түүнийг зөвхөн Боловсролын сайдаар томилсон нь хагарал гүнзгийрэх шалтгаан болов.

ICC-ийн хэрэгжүүлсэн баривчилгаа

Дутертегийн гол аюул нь Олон улсын эрүүгийн шүүх (ICC)-ийн мөрдөн байцаалт байсан. Тэрбээр 2011 оноос эхлэн Давао хотын даргаар ажиллаж байхдаа болон Ерөнхийлөгч болсныхоо дараа хар тамхины эсрэг аллага явуулсан хэрэгт сэжиглэгдэж байв.

Тиймээс Дутерте 2019 онд Филиппинийг ICC-ийн харьяаллаас гаргасан ч, шүүх 2021 онд тус улсын гишүүнчлэлээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах эрхтэй гэж мэдэгдэж, албан ёсны мөрдөн байцаалт эхлүүлсэн.

Эхэндээ Маркосын засаг захиргаа ICC-тай хамтран ажиллахаас татгалзсан боловч, Дутертегээс зайгаа авах үедээ түүнийг шилжүүлэн өгөх боломжтой болсон.

Сара Дутертегийн улс төрийн ирээдүй эрсдэлд орлоо

Өнгөрсөн жил Сара Дутерте Ерөнхийлөгч Маркосыг алах оролдлого төлөвлөсөн гэх мэдээлэл гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав.

Үүний дараа Маркосын талын Конгрессын гишүүд Сара Дутертег огцруулах санал гаргасан бөгөөд хэрэв түүнийг импичментэд оруулбал 2028 онд Ерөнхийлөгч болох боломжоо бүр мөсөн алдах эрсдэлтэй.

Дутертег шилжүүлснээр Маркосын байр суурь батжив уу?

Дутертег баривчилж, Гааг руу илгээсэн нь Маркосын гол улс төрийн өрсөлдөгчийг сулруулсан алхам болов.

Гэхдээ энэ нь нэг талдаа эрсдэл дагуулж байна. Дутертегийн гэр бүл улс төрийн хувьд Филиппинд өндөр нөлөөтэй, олон нийтэд нэр хүндтэй хэвээр байгаа тул иргэд эсэргүүцэл өрнүүлэх магадлалтай.

Сара Дутерте эцгийг нь “гадаадын хүчний гарт өгсөн” гэж засгийн газрыг буруутгаж, энэ нь Филиппиний тусгаар тогтнолыг зөрчсөн явдал гэж мэдэгдэв.

2025 оны 5-р сард болох дунд хугацааны сонгууль Маркос болон Дутертегийн улс төрийн хүчийг шалгах гол сорилт болох төлөвтэй байна.

Олон улсын хариу үйлдэл

Олон улсын эрүүгийн шүүх (ICC) сүүлийн жилүүдэд олон улсын улс төрд нөлөөлөх оролдлого хийж байгаа гэх шүүмжлэлд өртөж буй. Трампын засаг захиргаа ICC-ийн удирдлагыг АНУ-д орж ирэхийг хориглоно гэж сүрдүүлсэн бол, Хятад улс Дутертег баривчилсан явдлыг "улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байна" хэмээн шүүмжиллээ.

Гэсэн хэдий ч, ICC-ийн хувьд олон улсын хууль зөрчсөн томоохон улс төрчийг баривчилж, яллах нь нэр хүндээ өсгөх томоохон боломж болж байна.

Дутертег шилжүүлснээр Филиппиний улс төрийн тэнцвэр хэрхэн өөрчлөгдөхийг ирэх саруудад ажиглах хэрэгтэй.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 5 цаг 40 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 7 цаг 21 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 7 цаг 51 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 8 цаг 10 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 11 цаг 42 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 11 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 54 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 13 цаг 33 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 13 цаг 42 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 13 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 13 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 14 цаг 15 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 14 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 14 цаг 40 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 14 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 14 цаг 51 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 15 цаг 11 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 15 цаг 58 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 16 цаг 42 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top