x

Гал зогсоох саналыг Украины тал хүлээж авлаа

Саудын Араб улсад АНУ, Украины албаны хүмүүсийн хооронд болсон хэлэлцээний дараа 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авлаа гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаригт мэдэгджээ. 

Найман цаг гаруй үргэлжилсэн АНУ-Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дараа Зеленский "Гал зогсоох тухай санал нь зөвхөн агаар, далай тэнгис төдийгүй байлдааны фронтыг бүхэлд нь хамарна" хэмээн мэдэгдсэн байна. “Украин улс энэ саналыг хүлээн авч байна, бид үүнийг нааштайгаар үнэлж байгаа, бид ийм алхам хийхэд бэлэн байна,  мөн адил шийдвэр гаргахыг АНУ-ын зүгээс Оросоос шаардах ёстой, Москва үүнийг зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоно" гэв.

Жидда хотноо болсон уулзалтын дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл хийхдээ, тагнуулын мэдээлэл солилцохыг түр зогсоох шийдвэрийг нэн даруй цуцалж, Украинд цэргийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлнэ гэж мэдэгджээ. АНУ-аас Украинд үзүүлэх энэ тусламж сэргэсэн болохыг Украины албаны хүн мягмар гарагт баталсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараа хэлэхдээ, дайныг зогсоох алхмуудыг хийх үүрэг хариуцлага одоо Орост ногдож байгааг онцлон тэмдэглээд “тэд энх тайвны төлөө байгаа гэдэгт бид найдаж байна. Бөмбөг одоо тэдний талбайд байна” гэлээ.

Гал зогсоохыг зөвшөөрсөн тухай мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Трамп сайшаагаад, энэ долоо хоногт холбогдох төлөвлөгөөний талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцана гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.215)
    украйны тэнэгүүд зөвшөөрөхгүй гээд яах юм
    2025 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top