x

ХАМАС бүлэглэл барьцаалсан дөрвөн хүний цогцсыг Израилын талд шилжүүлэв

Израилын аюулгүй байдлын албаны мэдээлснээр, ХАМАС бүлэглэл энэ сарын пүрэв гарагт шилжих шөнө барьцаанд байхдаа амиа алдсан дөрвөн хүний цогцсыг Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ.

Цогцсуудыг Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) "Керем-Шалом" шалган нэвтрүүлэх цэгт хүлээн авах бөгөөд гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хүлээлгэн өгөх ёстой хүмүүсийн цогцос мөн эсэхийг таних ажиллагаа явагдах аж.

“The Times of Israel” сонинд мэдээлснээр, 69 настай Итзик Эльгарат, 49 настай Цахи Идан, 85 настай Шломо Манцур болон өөр нэг хүний цогцсыг Израилын талд шилжүүлэх юм. Манцур нь 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын халдлагын үеэр барьцаалагдаж, хөнөөгдсөн гэж таамаглагдаж буй бөгөөд тэрээр барьцаалагдсан хүмүүсийн дундаас хамгийн ахмад нь байжээ.

Гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилт

Израилын шоронгоос суллагдсан Палестины хоригдлууд Баруун эргийн Рамалла хотод хүрсэн гэж AFP агентлаг мэдээлсэн байна. Барьцаанд байхдаа амиа алдсан дөрвөн хүний цогцсыг хүлээлгэн өгөх талаар ХАМАС бүлэглэл хоёрдугаар сарын 25-нд мэдэгдэж, Израилын албан тушаалтнууд үүнийг баталжээ.

Харин хоёрдугаар сарын 23-нд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэл барьцаалагдсан хүмүүсийг хүлээлгэн өгөхдөө "тохуурсан үйлдэл" хийж байгаа тул Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд товлогдсон 600 гаруй хоригдлыг суллах хугацааг хойшлуулж байна гэж мэдэгдсэн юм.

Хоёрдугаар сарын 22-нд ХАМАС бүлэглэл Израилын зургаан иргэнийг барьцаанаас суллаж, хэлэлцээрийн эхний үе шат дууссаныг мэдэгдсэн. Гэвч Израилын тал мөн өдөр 602 палестин хоригдлыг суллах ёстой байсан ч хэлэлцээрийг зөрчиж, хугацааг сунгасан гэж ХАМАС буруутгасан байна.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх хэлэлцээрийн эхний шатанд Израилын 25 иргэнийг суллаж, найман хүний цогцсыг хүлээлгэн өгөх ёстой гэж тохиролцоонд тусгагдсан байна.

Эх сурвалж: AR, The Times of Israel, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top