x

Монгол, Британийн XV дугуй ширээний уулзалт Лондонд боллоо

Монгол, Британийн XV дугуй ширээний уулзалт Лондонд боллоо

Британийн Парламентын гишүүн, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст энэ сарын 26-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Лондон хотноо угтан авч, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой XV дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээнд анхны улс төрийн яриа хэлэлцээг хийв.

Шадар сайд С.Амарсайхан болон Төрийн сайд Кэтрин Уэст хоёр улсын ардчилал, нээлттэй нийгэм, эдийн засгийн харилцаанд тулгуурласан түншлэл бэхжиж буйг онцоллоо. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед олон улсын эрх зүйг хүндэтгэх, улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зарчим дээр талууд санал нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа

Талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, Улаанбаатар хотод метроны систем байгуулах асуудлаар Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг багасгах, бизнесийн тогтвортой, ил тод орчин бүрдүүлэх асуудлыг чухалчиллаа.

Эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт

Сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улсын уур амьсгалын зорилтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах болсонтой холбогдуулан Британи улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр боллоо.

Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо

Хоёр улс парламентад эмэгтэй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Монгол Улс 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэх шийдвэрийг сайшаав. Мөн “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 30 жилийн ойг угтан олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиров.

Нэн чухал эрдэс баялгийн салбар

Монгол Улсын эрдэс баялгийн олборлолтыг байгалийн өвөрмөц тогтоц, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүйгээр хөгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Монгол хүний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, энэ салбарт Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиров.

Боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа

Талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг онцолж, Чевенинг болон “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоог үргэлжлүүлэхээр боллоо. Британи улс Монголд англи хэлний сургалтыг дэмжихээ нотолж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн талууд Монгол, Британийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Монголын ертөнцийн урлаг” үзэсгэлэнг 2027 онд Эзэн хааны урлагийн академид зохион байгуулахаар тохиролцжээ.

Дээд түвшний айлчлал, хоёр талын хамтын ажиллагааны өргөжилт

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Дугуй ширээний уулзалтын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Британийн Үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай уулзаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top