x

Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал

2025 оны хоёрдугаар сарын 23-нд Германд парламентын доод танхим—Бундестагийн ээлжит бус сонгууль явагдлаа. Урьдчилсан мэдээгээр сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо (ХАХ)/Христийн нийгмийн холбоо (ХНХ) эвсэл бараг 30 хувийн саналаар ялалт байгуулсан бол канцлер Олаф Шольцийн тэргүүлдэг Социал демократ нам (ГСДН) түүхэндээ хамгийн муу үзүүлэлт буюу 16 хувийн санал авчээ. Өнгөрсөн гурван жилд тус нам 9 хувийн сонгогчоо алджээ.

Шольц ялагдлаа хүлээн зөвшөөрч, Христийн ардчилсан намын тэргүүн Фридрих Метцэд баяр хүргэн, шинэ засгийн газраа бүрдүүлэхэд амжилт хүссэн байна.

Германы төлөөх Альтернатив (ГтА) нам 20 хувийн санал авснаар хоёрдугаар байр эзэллээ. Хуучин Зүүн Германы бүх тойрогт тус нам ялалт байгуулсан.

Сонгогчдын оролцоо 83 хувь хүрч, дээд үзүүлэлт тогтоолоо.

  • "Холбоо 90"/"Ногоонтнууд" - 12 хувийн санал авсан (өмнөх сонгуульд 14% байсан).

  • "Зүүний нам" - 8.7 хувь санал авч, байраа бэхжүүлэв.

  • "Сара Вагенкнетийн холбоо" - 5 хувь орчим санал авч, сонгуулийн босго давсан эсэх нь тодорхойгүй байна.

  • Чөлөөт ардчилагчид - Хэрэв сонгуулийн босго давбал ГСДН-тай эвсэх боломжтой.


Шинэ эвсэл ямар байх бол?

Сонгуулиас өмнө Христийн ардчилагчид ба социал демократууд эвсэн том эвсэл байгуулах нь Берлинд ашигтай гэж үзэж байсан. Гэвч ГСДН маш бага санал авсан тул тэднийг оролцуулсан эвсэл бүрдүүлэхэд хүндрэлтэй болжээ.

Ногоонтнуудтай хамтрах хувилбар байсан ч Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек нарын ажлын үнэлгээ тааруу байсан тул энэ боломж бараг үгүй болсон байна.

Өөр нэг хувилбар бол ХАХ/ХНХ эвсэл + "ГтА" хамтрах явдал. Хэрэв тэд нэгдвэл 337 суудал авч, засгийн газар байгуулах хангалттай суудалтай болох ч "ГтА"-тай хамтарсан эвслийг олон нийт хүчтэй эсэргүүцэж буй юм.


Олаф Шольцийн тухай 5 баримт

1. НАТО-гийн эсрэг зогсож, Зүүн Германд очиж байв

  • Улс төрийн карьераа ГСДН-ийн залуучуудын "Юзос" хөдөлгөөнөөс эхэлж, дэд дарга болж байв.

  • Залуу насандаа марксист үзэлтэй байсан ба НАТО-г "түрэмгий империалист эвсэл", Баруун Германыг "том капиталын түшиц газар" хэмээн шүүмжилдэг байв.

  • 1980-аад онд Зүүн Германы Социалист намын арга хэмжээнд есөн удаа оролцож, удирдлагуудтай нь уулзаж байжээ.


2. Бөөлжүүлэх үрлийг дэмжигч

  • 2001 онд Хамбургийн дотоод хэргийн сенатор (орон нутгийн ДХЯ-ны сайд) болж, хар тамхины наймаатай эрс тэмцэж байв.

  • Хар тамхи хадгалж байсан сэжигтнүүдээс нотлох баримт гаргуулахын тулд бөөлжүүлэх үрэл хэрэглэхийг дэмжиж байжээ.

  • 2001 оны арванхоёрдугаар сард Нигерийн дүрвэгч 19 настай Ачиди Жон бөөлжүүлэх үрлээс болж нас барсан бөгөөд энэ хэрэг Германд бөөлжүүлэх эм хэрэглэхийг хориглох үндэслэл болсон.


3. Хар цүнхэндээ үнэнч

  • Bree брэндийн хар цүнхийг 40 жилийн өмнө хуульчаар ажиллаж байхдаа авчээ.

  • Шольц энэ цүнхэндээ хэт дассан тул канцлер болсон ч ашигласаар ирсэн.

  • Өөрийн TikTok хуудсаараа цүнхэндээ баримт бичиг, нүдний шил, цахим таблет хадгалдаг гэдгээ харуулж байв.


4. Далайн дээрэмчний нүдний боолт зүүсэн

  • 2023 онд нүүрэндээ шархтай, хар боолт зүүсэн зургаа олон нийтэд харуулж, хүмүүсийн анхаарлыг татсан.

  • Потсдамд гүйлт хийж байхдаа унаж гэмтэл авсан ч хүнд бэртээгүй.

  • G20 уулзалтад оролцохдоо ч хар боолтоо зүүж ирсэн нь хүмүүсийн дунд ярианы сэдэв болжээ.


5. Шүтлэггүй анхны канцлер

  • Шольц бол Германы анхны шашингүй канцлер юм.

  • Өмнө нь зөвхөн 1928-1930 онд Генрих Мюллер шашингүй байсан.

  • Лютераны гэр бүлд төрж, багадаа евангелийн загалмайлагдсан ч, 2021 онд тангараг өргөхдөө "Бурхан надад туслах болтугай" гэсэн үгийг орхисон.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 9 цаг 45 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 9 цаг 46 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 9 цаг 48 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 9 цаг 49 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 9 цаг 49 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 9 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 9 цаг 52 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 9 цаг 52 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 9 цаг 53 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 9 цаг 54 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 9 цаг 55 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 13 цаг 5 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 13 цаг 22 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 13 цаг 23 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 13 цаг 25 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 13 цаг 28 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 13 цаг 48 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 15 цаг 6 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 15 цаг 11 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цаг 14 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ...
Top