x

Германы хувьцааны фьючерс, евро өсөлттэй гарч, Мерцийн ялалт зах зээлд эерэг нөлөө үзүүлэв

Германы сонгуулийн үр дүнд гэнэтийн зүйл гараагүй нь Европын хувьцаа болон еврогийн ханшийг өсгөхөд нөлөөлж, Уолл Стрийтийн фьючерсүүд ч өсөх хандлагатай байна. NVIDIA компанийн энэ долоо хоногийн тайлан нь технологийн салбарын өндөр үнэлгээг батлах эсэх хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Германы DAX индексийн фьючерс 1.1%-иар өсч, евро 0.5%-иар өсч $1.0516 хүрч, нэгдүгээр сарын дээд хэмжээнд ойртлоо. EUROSTOXX 50 индексийн фьючерс 0.4%, FTSE 100 индекс 0.1%-иар нэмэгдэв.

Мерцийн ялалт, зах зээлийн хариу үйлдэл

Германы шинэ консерватив удирдагч Фридрих Мерц одоо эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай бөгөөд нэгээс хоёр түнштэй эвсэл бүрдүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв хоёр түнш шаардлагатай бол хэлэлцээ урт хугацаанд үргэлжилж магадгүй.

Европын Холбооны удирдагчид 3-р сарын 6-нд Украинд үзүүлэх нэмэлт тусламж болон Европын батлан хамгаалахын санхүүжилтийн талаар ярих тусгай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Азийн зах зээлд худалдааны идэвх сул байлаа. Токиогийн зах зээл амралтын өдөр таарч, MSCI-гийн Япон улсаас бусад Азийн хувьцааны өргөн хүрээний индекс 0.2%-иар буурсан байна. Харин Хонконгийн Hang Seng индекс 0.2%-иар өсөж, сүүлийн үеийн технологийн хувьцааны өсөлтийг үргэлжлүүлэв.

АНУ-ын S&P 500 фьючерс 0.4%, Nasdaq 0.5%-иар өссөн ч өнгөрсөн долоо хоногт технологийн салбарын “Агуу долоо” хувьцааны уналтаас болж Nasdaq 2.5%-иар буурч, сүүлийн гурван сарын хамгийн муу гүйцэтгэлтэй байв.

NVIDIA-ийн тайлан ба Уолл Стрийтийн хүлээлт

Энэ долоо хоногийн хамгийн том анхаарал татсан үйл явдал нь NVIDIA-ийн (NVDA.O) лхагва гарагт гаргах санхүүгийн тайлан юм. Хөрөнгө оруулагчид дөрөвдүгээр улирлын борлуулалтыг $38.5 тэрбум, ирэх улирлын таамгийг $42.5 тэрбум орчим гэж төсөөлж байна.

Опционы зах зээлээс үзэхэд, уг тайлан хүлээлтээс өндөр, эсвэл доогуур гарвал NVIDIA-ийн хувьцааны ханш 8%-иар хэлбэлзэх боломжтой байна.

АНУ-ын инфляц, Холбооны Нөөцийн бодлого

Холбооны Нөөцийн банкны (ФРС) инфляцийн гол хэмжүүр болох үндсэн инфляцын түвшин баасан гарагт гарах бөгөөд 2.8%-иас 2.6%-д буурна гэж таамаглаж байна. Гэхдээ импортын тарифын асуудал энэ үзүүлэлтийг сүүдэрлэх магадлалтай.

АНУ-ын хэрэглэгчдийн судалгаагаар 5-10 жилийн инфляцийн хүлээлт 3.5%-д хүрсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

ФРС-ийн удирдлагууд энэ долоо хоногт олон удаа мэдэгдэл хийх төлөвтэй бөгөөд тэдгээр нь бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулахгүй гэсэн дохиог улам тодотгож байна.

Зах зээлийн тооцооллоор 7-р сар хүртэл бодлогын хүүг бууруулахгүй байх магадлалтай бөгөөд энэ онд ердөө хоёр удаа хүү буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 9 цаг 45 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 9 цаг 46 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 9 цаг 48 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 9 цаг 49 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 9 цаг 49 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 9 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 9 цаг 52 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 9 цаг 52 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 9 цаг 53 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 9 цаг 54 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 9 цаг 55 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 13 цаг 5 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 13 цаг 22 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 13 цаг 23 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 13 цаг 25 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 13 цаг 28 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 13 цаг 48 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 15 цаг 6 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 15 цаг 11 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цаг 14 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ...
Top