x

АНУ Орос-Украины дайныг зогсоох тухай тогтоолын төсөл танилцуулав

Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш гурван жил өнгөрч байгаатай холбогдуулан АНУ дайныг зогсоох тухай өөрийн бэлтгэсэн тогтоолын төслийг танилцуулжээ.

Өмнө нь Украин болон Европын холбоо (ЕХ) өөрсдийн тогтоолын төслийг боловсруулж, даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барихаар төлөвлөсөн байна.

АНУ-ын тогтоолын төслийн гол заалтууд

Гурван заалтаас бүрдэх уг төсөлд:

  • “Орос-Украины мөргөлдөөн”-д хүний амь эрсэдсэнд харамсаж байгааг илэрхийлэх
  • НҮБ-ын гол зорилгыг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, маргааныг тайван замаар шийдвэрлэх явдал гэж онцлох
  • Мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг шаардаж, Орос, Украины хооронд бат бөх энх тайван тогтоохыг уриалах

ОХУ-ын хариу санал

Оросын тал “мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна” гэсэн үгийн араас “түүний үндсэн шалтгааныг арилгах замаар” гэсэн тодотголыг нэмж оруулахыг санал болгосон байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Василий Небензя АНУ-ын төслийг "зөв алхам" гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн Оросын дипломатчийн мэдээлснээр, хэрэв Ерөнхий Ассамблей Оросын санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрвөл Москва уг тогтоолыг дэмжих боломжтой гэжээ.

Украин, ЕХ-ны тогтоолын төсөл

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украин болон ЕХ-ны бэлтгэсэн тогтоолын төслийг даваа гарагт хэлэлцэж санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Уг төсөлд:

  • Хурцадмал байдлыг намжаах
  • Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох
  • НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийн дагуу тайван замаар зохицуулахыг уриалах
  • Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах, цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан өмнөх НҮБ-ын тогтоолуудыг хэрэгжүүлэх зэрэг заалтууд багтжээ.

ЕХ-ны улс орнууд АНУ-ын алхмыг хэлэлцэж байна

Баасан гаргийн орой НҮБ-д суугаа ЕХ-ны орнуудын төлөөлөгчид уулзаж, АНУ-ын тогтоолын талаар хэлэлцэхээр болсон гэж дипломатчид мэдээлсэн байна.

Тогтоолын улс төрийн ач холбогдол

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь улс орнуудад заавал биелүүлэх үүрэг хүлээлгэдэггүй ч олон улсын үзэл бодлыг тусгаж, улс төрийн хувьд жинтэй нөлөө үзүүлдэг гэж ажиглагчид үзэж байна.

Украин болон ЕХ тогтоолын төсөлдөө “дайныг энэ онд зогсоох нь зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод, энх тайвныг тогтооход дипломат хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top