x

Европын 20 орон болон Канад улс Украиныг дэмжихээ илэрхийллээ

"Бид Украиныг дэмжинэ, мөн Европ тивд энх тайван, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэх болно" гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон лхагва гарагт болсон албан бус дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Уулзалтад Литва, Финланд, Кипр, Бельги, Болгар, Канад, Хорват, Эстони, Грек, Ирланд, Исланд, Латви, Норвеги, Португал, Швед, Словени, Чех улсын төр, засгийн тэргүүн нар дүрс бичлэгээр холбогдож оролцжээ. Харин Э.Макроноос гадна Румыний Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Илие Боложан, Люксембургийн Ерөнхий сайд Люк Фриден нар уулзалтад биечлэн оролцсон байна.

Э.Макрон Украин энх тайвныг тогтоох үйл явцад зайлшгүй оролцох ёстой бөгөөд тус улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Европын орнууд аюулгүй байдалдаа санаа зовниж байгааг харгалзан үзэх ёстойг онцолжээ.

Долоо хоногийн дотор болсон хоёр саммит

Украин болон Европын аюулгүй байдлын асуудлаарх анхны яаралтай дээд хэмжээний уулзалт Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөсний маргааш буюу хоёрдугаар сарын 17-нд Францын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан.

Парисын уулзалтад оролцогчид:

  • Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудал
  • Европын орнуудын батлан хамгаалахын зардал
  • Украины дайныг зогсооход чиглэсэн АНУ-ын шинэ засаг захиргааны хүчин чармайлт зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Гэсэн хэдий ч Румын, Чех зэрэг Европын Холбооны хэд хэдэн орны удирдагчдыг Э.Макрон эхний уулзалтад уриагүйд тэд дургүйцлээ илэрхийлжээ. Үүний улмаас хоёрдугаар сарын 19-нд Парист өргөтгөсөн хэлбэрээр шинэ дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байна. Харин Германы Канцлер Олаф Шольц энэ удаагийн уулзалтад оролцоогүй аж.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 16 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 34 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 40 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 44 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 48 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 42 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 15 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 44 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 49 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 52 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 56 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 1 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 10 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 32 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 46 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top