x

KFC түргэн хоолны сүлжээ төв байраа Техас руу нүүлгэнэ

Америкийн түргэн хоолны томоохон сүлжээ KFC өөрийн төв байрыг Кентукки муж улсын Луисвилл хотоос Техас муж улсын Плано хот руу нүүлгэхээр болсон тухай толгой компани болох “Yum Brands” корпорац мэдэгдлээ.

Ингэснээр төв оффисын 100 орчим ажилтан болон зайнаас ажилладаг олон арван ажилтан нүүх шаардлагатай болж байгаа бөгөөд шилжин суурьшихад зориулсан тэтгэмж авах ажээ.

Брэндүүдийн шинэ зохион байгуулалт
“Yum Brands” корпорац брэндүүдийн төвлөрлийг өөрчлөх төлөвлөгөөний хүрээнд KFC болон Pizza Hut-ийг Техасын Плано хот руу, Taco Bell болон Habit Burger & Grill-ийг Калифорнийн Ирвайн хотод үлдээхээр болсон байна.

Яагаад Техасыг сонгов?
Техас муж сүүлийн жилүүдэд олон томоохон корпорацуудын төв байрыг татах болсон нь татварын таатай нөхцөл, бизнест ээлтэй бодлоготой холбоотой юм. Энэ талаар “Yum Brands”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Гиббс “Энэхүү өөрчлөлт нь үйлчлүүлэгчид, ажилчид, франчайз эзэмшигчид болон хувьцаа эзэмшигчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно” хэмээн онцолжээ.

Кентукки мужийн захирагчийн шүүмжлэл
Тус компанийн төв байр нүүх шийдвэрийг Кентукки муж улсын захирагч Энди Бешиа шүүмжилж, “Энэ шийдвэрт сэтгэл дундуур байна. KFC-гийн нэр нь өөрөө Кентукки нэрээр эхэлдэг бөгөөд бүтээгдэхүүнээ борлуулахдаа манай мужийн өв соёлыг сурталчилсаар ирсэн” хэмээн мэдэгдэв.

KFC-гийн түүхэн холбоо
KFC брэндийн түүх 1930-аад оноос эхлэлтэй бөгөөд үүсгэн байгуулагч хурандаа Харланд Сандерс Корбин хот дахь жижиг хоолны газарт анх шарсан тахианы мах борлуулж эхэлжээ. Өдгөө дэлхийн 145 гаруй улс орон, нутаг дэвсгэрт 24 мянга гаруй салбартай болсон тус брэндийн барилга бүр дээр Х.Сандерсийн дүрстэй лого байдаг.

Цар тахлын дараах компаниудын шилжилт
Америкийн олон компани сүүлийн жилүүдэд төв байраа нүүлгэн шилжүүлж буй. Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг CBRE фирмийн тайланд дурдсанаар, бизнесийн ээлтэй орчин бүрдүүлсэн Техасын Остин болон бусад хотуудад олон компани амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top