x

Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн бэ?

Украины асуудлаар Орос, АНУ хоёрын хийж буй хэлэлцээр хоёрдугаар сарын 18-нд Саудын Арабт эхэллээ. Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков нар оролцож байгаа бол АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стивен Уиткофф нар удирдаж байна.

АНУ-ын төлөөлөгчдийн танилцуулга

Марко Рубио: Западът ще трябва да отмени санкциите срещу Русия, ако ...

Марко Рубио – АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга

Марко Рубио Кубын цагаачдын гэр бүлд төрсөн. Түүний гэр бүл Кубын хувьсгалаас өмнө АНУ-д дүрвэн суурьшиж, Фидель Кастро засгийн эрхэнд гарсны дараа АНУ-д бүр мөсөн үлджээ. Рубио 1996 онд хуульч мэргэжил эзэмшиж, Флорида мужийн Төлөөлөгчдийн танхимд ажиллаж байгаад 2010 онд АНУ-ын Сенатын гишүүнээр сонгогдсон.

Тэрээр 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг зорьсон ч Бүгд Найрамдах Намын дотоод сунгаанд Дональд Трампт ялагдсан. Трамптай улс төрийн маргаан өрнүүлж байсан ч дараа нь түүнтэй харилцаагаа сайжруулж, идэвхтэй дэмжигчдийн нэг болсон. 2025 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд энэ албан тушаалд хүрсэн хамгийн өндөр цолтой Латин Америк гаралтай улс төрч болжээ.

Трамп желает привести обе стороны к переговорам, – Майк Уолтц ...

Майк Уолтц – Үндэсний аюулгүй байдлын зөвлөх

Майк Уолтц АНУ-ын армид 27 жил алба хааж, Афганистан, Африк, Ойрхи Дорнодод байлдааны үүрэг гүйцэтгэж байсан тусгай хүчний хурандаа. Тэрээр Пентагоны Батлан хамгаалах бодлогын газрын захирал байсан бөгөөд дэд ерөнхийлөгч Дик Чейнигийн терроризмтой тэмцэх асуудлын зөвлөхөөр ажиллаж байв.

2009 онд Афганистанд олзлогдсон АНУ-ын цэргийг аврах ажиллагааг удирдаж, энэ явдалд хохирол гарсан тул Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааг шүүмжилж байжээ. 2018 онд улс төрд орж, Төлөөлөгчдийн танхимын гишүүн болсон цагаасаа хойш Дональд Трампыг идэвхтэй дэмжиж ирсэн. Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг бөгөөд 2022 оны Бээжингийн Олимпыг бойкотлохыг уриалж байв.

Уиткофф объявил о визите в Саудовскую Аравию для переговоров с Россией — РБК

Стивен Уиткофф – Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч

Стивен Уиткофф үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхэлдэг бөгөөд Дональд Трампын олон жилийн найз, дэмжигч. 1983 онд хуульч мэргэжил эзэмшиж, Трампын хуульчдын багт ажиллаж байсан ч хожим нь үл хөдлөх хөрөнгийн бизнест оржээ. Нью-Йорк хотод бизнесээ эхлүүлж, Чикаго, Даллас, Филадельфи зэрэг хотуудад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Тэрээр 2020 онд Трампын цар тахлын эсрэг эдийн засгийн багт ажиллаж, түүнтэй ойр дотно харилцаатай болсон. Флоридад Трамптай гольф тоглодог байсан бөгөөд нэгэн удаа түүнийг халдлагаас хамгаалсан гэж ярьдаг.

Хэлэлцээрийн үр дүн

Биография Юрия Ушакова - РИА Новости, 14.05.2024

Оросын төлөөлөгч Юрий Ушаков хэлэлцээний дараа "хэлэлцээр муугүй явагдаж, талууд өөрсдийн байр суурийг илэрхийллээ" гэж мэдэгдэв. Хоёр орны удирдагчдын уулзалт ойрын хугацаанд болохгүй ч хэлэлцээрийн гол үр дүн нь Трамп, Путин нарын уулзалтыг бэлтгэх чиглэлд ахиц гаргасан явдал болж байна.

Эх сурвалж: iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top