x

АНУ авто машины импортын татвараа дөрөвдүгээр сараас нэмэх төлөвтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэхээр судалж байгааг зарлалаа.

Тэрбээр баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, импортын машинуудад татвар тавих боломжтой гэж мэдэгдсэн ч ямар улсууд өртөх, хэдэн хувийн татвар тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. "Дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх болов уу" хэмээн Трамп дурджээ.

Хэрэв энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл АНУ-д авто машин экспортлодог гол улс орнуудад нөлөөлж, ялангуяа Япон улсын автомашин үйлдвэрлэгчдэд хүчтэй цохилт болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Японы Үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, тус улс 2023 онд АНУ-д 1.48 сая машин экспортлож байжээ.

Трампын хэлснээр, гадаадын хямд үнэтэй авто машин Америкийн машины үйлдвэрлэлд хохирол учруулж байна гэж үзэж, импортын татвар нэмэх бодлогыг хэд хэдэн удаа илэрхийлсэн аж.

Тэрбээр пүрэв гарагт АНУ-д бараа нийлүүлдэг улс орнуудад Гаалийн татвараа өсгөх албан бичигт гарын үсэг зурсан бөгөөд "АНУ манай бараа бүтээгдэхүүнд бусад улс орнуудын ногдуулсан татвартай ижил хэмжээний татвар тогтооно" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 18 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 26 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 36 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 42 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 46 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 50 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 44 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 17 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 46 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 51 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 54 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 58 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 3 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 12 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 34 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 5 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 27 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 33 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 48 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top