x

Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв

ОХУ 2024 онд батлан хамгаалахынхаа төсвийг 42 хувиар нэмэгдүүлж, 12.1 их наяд рубльд хүргэсэн нь дэлхийн хэмжээнд 462 тэрбум ам.доллартай дүйцэхүйц гэж Британийн Стратеги судалгааны олон улсын хүрээлэн тооцоолжээ. Харин 2025 онд энэ төсөв дахин өсөж 13.7 хувиар нэмэгдэн 15.6 их наяд рубль буюу 550 тэрбум ам.доллар хүрэх хүлээлттэй байна. Энэ нь Оросын ДНБ-ий 7.5 хувийг эзлэх хэмжээ бөгөөд улсын нийт төсвийн 40 орчим хувьтай тэнцэж байгаа аж.

Тэгвэл Европын Холбооны болон Их Британийн батлан хамгаалахын төсөв мөн өсөлттэй байна. 2024 онд Европын орнууд батлан хамгаалахын зардлаа 12 хувиар нэмэгдүүлж, нийт 457 тэрбум ам.доллар зарцуулжээ. Үүний дотор Германы батлан хамгаалахын төсөв хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд 23 хувиар нэмэгдэж, 86 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр сүүлийн 30 жилийн турш анх удаа Их Британийн батлан хамгаалахын төсвөөс (81 тэрбум ам.доллар) давсан байна.

Европын орнуудаас хоёрт бичигдэж буй Франц 64 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ДНБ-ий 2 хувь-тай тэнцэж байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ тэргүүлж буй Эстони улс батлан хамгаалахын төсөвтөө ДНБ-ийхээ 4 орчим хувийг, Польш улс 3.25 хувийг зарцуулсан байна.

Гэхдээ Европын орнуудын нийт батлан хамгаалахын зардал нэмэгдэж байгаа хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шаардсан ДНБ-ий 5 хувьд хүргэх боломжгүй гэж дүгнэжээ. Судалгаанд дурдсанаар, хэрэв АНУ Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ бууруулбал Европын аюулгүй байдалд эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: Британийн Стратеги судалгааны олон улсын хүрээлэн, Financial Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top