x

Трамп Газын зурвасыг эзлэн тэндээс палестинчуудыг нүүлгэх санал дэвшүүлэв

Фото: REUTERS/Dawoud Abu

-Трамп АНУ Газын зурваст  хяналтаа тогтоох санал дэвшүүллээ-

АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд  Трамп  Газын зурваст  Америкийн цэргийн хяналтыг тогтоож, тэндээс палестинчуудыг нүүлгэх санал гаргав. Тэрээр энэ газар нутгийг урт хугацаанд янзлан хөгжүүлэх хүсэлтэйгээ хэлжээ. Түүний санаачлагыг  Саудын Араб зөвшөөрөөгүй ба намынх нь сенаторууд ч эсэргүүцжээ. Дэлхийн сонин хэвлэлээр энэ талаар юу бичнэ вэ?

NBC: АНУ Газын зурваст хяналт тогтоох саналыг Трамп гаргалаа

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хамтран хийлгэсэн хэвлэлийн хурал дээр  АНУ Газын зурвасыг  хяналтдаа авна гэж Трамп мэдэгдэв. Палестинчууд гэр орон нь амьдрах аргагүй болсон учир  тэд одоо нүүх хэрэгтэй гэж тэр хэлээд 1,8 сая хүнийг  арабын орнуудад нүүлгэх ёстой гэсэн байна.

NBC:

«Газын зурвасын талаар тэр хэлэхдээ, бид  тэр өмх газрыг эзэмшин  хөгжүүлж, мянга, мянгаар  ажлын байр бий болгоно.  Тэр нь бүх Ойрхи дорнодын бахархал болно» гэж хэлээд түүнийг урт хугацаагаар эзэмших нь «Ойрхи Дорнодод томоохон  тогвортой байдлыг  бий болгоно» гэж нэмэн хэлжээ.

Энэ бие даасан газар нутгийг  бараг булаан авах нь  хууль эрх зүйн талаас ямар байхыг  ерөнхийлөгч хэлсэнгүй. Нетаньяху, өөрийн ээлжид  өөрийн  зорилгуудын нэг нь Газын зурвасыг хэзээ ч Израильд аюулгүй байлгах асуудал гээд «Трамп тэр өчүүхэн газрын  ирээдүйг өөрөөр харж байна» гэжээ.

The New York Times: Трамп ер бусын санааг гаргалаа

Трампын мэдэгдэл нь өдөөн хатгасан,  таавар ихтэй,  ерөнхийлөгч хүний хувьд  баймааргүй, дүргүйцэл төрүүлмээр  болов. Хэдийгээр олон хүнд эргэлзээтэй ч Цагаан ордны эзэн  түүндээ итгэлтэй байна. Тэрээр Газыг палестинчуудад буцаахгүй гэхдээ түүнийг «тодорхой бүлэг хүмүүсийнх биш, нийтийн болгох сонирхолтой байгаа гэнэ».

The New York Times:

Одоо Цагаан ордны эзэн болсон өөрийн шинэ хугацаанд, XIX зууны  имперализмын  уламжлалын  дэлхийн  газрын зургийг  шинэчлэн  өөрчлөх хачин хачин санааг  Трамп дэвшүүлэх болов.  Эхлээд Гренландыг худалдан авах дараа нь Канадыг нэгтгэх, Панамын сувгийг эргүүлэн авах, Мексикийн булангийн нэрийг өөрчлөх саналууд гарлаа. Одоо Америкийн ямар ч  Ерөнхийлөгчийн хүсээгүй  Ойрхи  Дорнодын дайны хөлд  нэрвэгдэн хоосорсон  хэсэг газрыг тэр авна гэв..

Трампын шинэ санаа нь хоёр сая палестинчуудыг  нүүлгэхэд хүргэн  асар их логистик, санхүүгийн асуудлыг  үүсгэхээс гадна бодлого талаасаа тэсрэх аюулд хүргэн илүү аюултай  ширүүн сөргөлдөөнийг өдөөж магадгүй юм.

The Times of Israel: Израильд Трампын мэдэгдлийг дэмжиж байна

Израилийн сөрөг хүчний «Үндэсний эв нэгдэл»  намын дарга Бенни Ганц  Газын зурвасын талаарх Трампын мэдэгдлийг дэмжиж байна гэжээ. Энэ нь хоёр орны хоорондын гүнзгий  холбоог харуулж байна гэжээ.

The Times of Israel:

«Ерөнхийлөгч  Трамп Израилийн  жинхэнэ найз гэдгээ харуулж байгаа нь анхны удаа биш, тэр аюулгүй байдлыг бэхжүүлэх  чухал асуудалд дэмжлэгээ үзүүлсээр байх болно. Тэр өөрийн мэдэгдэлд  шинэлэг, сонирхолтой санааг гаргаж ирлээ.  Санааг цэрэг дайны  зорилготойгоо хамт авч үзэн бүх барьцааны хүмүүсийг эргүүлэн авах талд  ажиллах нь зөв хэмээн Ганцын мэдэгдэлд өгүүлжээ».

Мөн Үндэсний аюулгүй байдлын сайд асан Итамар Бен Гвир  хэлэхдээ, Трампын Газын зурваст хяналтаа тогтоох мэдэгдлийн дараа өөрийн хэт барууны «Оцма Йехудит»  намыг  засгийн газарт  эргэн орох магадлалтайг мэдэгдэв. Бен Гвир онцлохдоо, Газын зурвасаас «сайн дураар шилжин нүүлгэхийг»  эртнээс  дэмжиж ирсэн гэлээ.

Reuters: Саудын Араб Трампын саналыг зөвшөөрсөнгүй

Палестин улсыг байгуулахгүйгээр  Израильтай  холбоо тогтоохгүйг Саудын Араб мэдэгдэв.  Палестинчуудыг тэдний нутгаас  шилжүүлэн нүүлгэх,  ямар ч оролдлогыг Эр-Рияд  үгүйсгэнэ, палестинд хандах тэдний байр суурь өөрчлөгдөхгүй гэж тус орны  Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Reuters:

Мэдэгдэлд өгүүлснээр, Саудын Арабын  хаан ширээ залгамжлагч жонон Мухаммед бин Салман вант улсынхаа байр суурийг «тодорхой, хоёрдмол санаа байхгүй» хэмээн батлав.

АНУ өмнө нь Израильтай харилцаагаа хэвийн болгож түүнийг хүлээн зөвшөөрүүлэх гэж  олон сарын турш Саудын Арабтай  дипломат хэлэлцээр явуулжээ. Гэсэн ч Газын зурвасын дайн Эр-Риядыг уг асуудлыг  хойш тавихад хүргэсэн юм.

Politico: Газын зурвасыг эзлэх Трампын төлөвлөгөө бүгд найрамдахчуудыг алмайруулав

«Газын зурвасыг хяналтдаа авна» Трампын амлалт нь БНН-ын сенат дахь  түүний гол холбоотнуудын  зүгээс  хурдан эсэргүүцэл  гаргалаа. Сенатор Том Тиллис  энэ мэдэгдэлд “хослосон длголдол” байна гэсэн бол өөр нэг нэрээ хэлээгүй хууль тогтоогч түүнд олон асуудал байна гэжээ.

Politico:

«Сенатын олонхийн лидер Жон Тьюн богино хэмжээний ярилцлагадаа,  тэр мэдэгдлийг үзээгүй, ойрхи дорнодын  асуудлыг нэн ялангуяа Газтай холбогдуулан авч үзэж шийдэх эрх бид бүгдэд байгаа нь илт» гэжээ.

Трампын бусад холбоотнууд  ерөнхийлөгчтэй ам зөрөхгүйг  хичээж буй нь  мэдээж. Гэхдээ тэд Газыг авна гэдэгт  тааруу хандаж байна. Сенатор Жош Хоули  бид өөрсдийн  нөөцөө Газад биш өөртөө зориулбал дээр гэв.  Мөн тэр  палестинд цэрэг илгээхийн эсрэг байна.

Elnashra: ХАМАС тохиролцооныхоо хоёр дахь шатны  хэлэлцээрийг эхлүүлснээ зарлав

ХАМАС радикал йн төлөөлөгч Абдул Латиф Аль-Кану Газын зурваст гал зогсоох олзлогсодыг солилцох  «холбоо, хэлэлцээрийн хоёр дахь үе эхллээ»  гэж мэдэгдээд зурвасын хүмүүст орогнол олгуулах сонирхолтойгоо хэлжээ.

Elnashra:

Хамас хөдөлгөөний тараасан мэдэгдэлд «Израилийн  булаан эзлэлт нь  тохиролцооны хүмүүнлэгийн талын  тохиролцоог хэрэгжүүлэхэд  хүндрэл учруулан удаашруулж байна» гэжээ.

Иордан голын баруун эрэгт  болж буй хэрэг явдалд  олон улсын  зүгээс  анхаарал байхгүйг  Аль-Кану  онцлон тэмдэглэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 11 цаг 0 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 11 цаг 1 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 11 цаг 3 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 11 цаг 4 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 11 цаг 4 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 11 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 11 цаг 7 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 11 цаг 7 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 11 цаг 8 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 11 цаг 9 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 11 цаг 10 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 14 цаг 20 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 14 цаг 37 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 14 цаг 38 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 14 цаг 40 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 14 цаг 43 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 15 цаг 3 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 16 цаг 21 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 16 цаг 26 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 29 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top