x

Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна

Эрдэмтэд Эрлэгийн цагийн зүүг урагшлуулав

Эрлэгийн шүүлтийн өдрийн цагийг хариуцдаг эрдэмтдийн зөвлөл 2024 оны нэгдүгээр сарын 29-нд цагийн зүүг нэг секундын ойртуулж, 23:58:31 дээр тохирууллаа. Энэхүү шийдвэрийг АНУ-ын Чикагогийн их сургуультай холбоотой "Цөмийн эрдэмтдийн товхимол" (Bulletin of the Atomic Scientists) сэтгүүлээс зарласан бөгөөд тэд энэхүү цагийг дэлхийн аюулгүй байдлыг илэрхийлэх бэлгэдэл болгон ашигладаг. Шууд дамжуулалтаар хийгдсэн энэхүү мэдэгдлийг 2000 гаруй хүн үзсэн байна.

Эрлэгийн шүүлтийн цаг гэж юу вэ?

Эрлэгийн шүүлтийн цаг гэдэг нь цөмийн зэвсгийн аюул, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бусад дэлхий нийтийг хамарсан эрсдэлүүд хэр ойрхон байгааг харуулах зорилготой бэлгэдлийн цаг юм. Энэ төслийг анх Чикагогийн их сургуулийн цөмийн физикчид 1947 онд санаачилж, “Цөмийн эрдэмтдийн товхимол” сэтгүүлийн хавтсанд анх нийтэлжээ.

Анхны хувилбарын үед цагийн зүүг шөнө дундаас долоон минутын өмнө тавьсан байв. Тэр үеийн тоог сонгохдоо цөмийн зэвсэглэл, геополитикийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд үүнд Альберт Эйнштейн, Роберт Оппенгеймер зэрэг цөмийн физикчид оролцсон байна.

Яагаад Эрлэгийн цагийг урагшлуулсан бэ?

Энэ удаагийн шийдвэр нь цөмийн зэвсгийн аюул нэмэгдэж буй, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, биотехнологи, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс хурцадсантай холбоотой. Орос-Украины дайн, Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр, АНУ-Хятадын харилцаа, Ойрхи Дорнодын хурцадмал байдал зэрэг нь дэлхийн тогтвортой байдалд заналхийлж буй гол шалтгаанууд гэж эрдэмтэд үзэж байна.

Эрлэгийн цагийг хэн хариуцдаг вэ?

Энэ цагийг жил бүр Нобелийн шагналтнуудын оролцоотой шинжээчдийн зөвлөл хянаж, цагийн зүүг урагшлуулах уу, ухраах уу, эсвэл хэвээр үлдээх үү гэдгийг шийддэг. Өнгөрсөн хугацаанд цагийн зүүг 23 удаа урагшлуулж, 8 удаа ухраасан байдаг.

Түүхэн дэх хамгийн аюултай мөчүүдийн нэг нь 1953 он байсан бөгөөд тухайн үед АНУ, Зөвлөлт Холбоот Улс устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тул цагийг шөнө дундаас хоёр минутын өмнө болгож байсан. Харин хамгийн "аюулгүй" мөч нь 1991 он байсан бөгөөд Хүйтэн дайн дуусаж, АНУ, ЗХУ зэвсэг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурсан тул цагийг шөнө дундаас 17 минутын өмнө ухрааж байжээ.

Дэлхий мөхөл хүртэл хэр ойрхон байна вэ?

Өнөөдөр дэлхий мөхөл хүртэл ердөө 89 секунд үлдээд байна. Энэ нь хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч ийм аюултай ойртож байгаагүйг илтгэнэ.

Эрлэгийн шүүлтийн өдрийн цагийн зүүний өөрчлөлт

Эрлэгийн шүүлтийн өдрийн цагийг анх гаргаснаас хойших 77 жилийн хугацаанд зүүний байрлалыг 25 удаа өөрчилжээ. Энэхүү цагийн зүү нь дэлхийн геополитик, шинжлэх ухааны нийгэмлэгийн байр сууриас хамаарч урагшилж эсвэл ухарч ирсэн байна.

Түүхэн дэх хамгийн аюултай болон аюулгүй мөчүүд

  • 1991 он – Хүйтэн дайн төгсөж, АНУ болон ЗХУ зэвсэг хорогдуулах гэрээ байгуулсны дараа цагийн зүүг шөнө дундаас 17 минутын өмнө болгож ухраасан нь дэлхий хамгийн аюулгүй үе байсныг илтгэнэ.
  • 1953 он – АНУ, ЗХУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсаны дараа цагийг шөнө дундаас хоёр минутын өмнө болгон ойртуулсан нь хамгийн өндөр эрсдэлтэй үе байлаа.

Сүүлийн жилүүдэд цагийн зүү хэрхэн өөрчлөгдөв?

  • 2023 он – Эрлэгийн цагийг 90 секунд дээр тохируулжээ. Үүний гол шалтгаан нь:
    • Орос-Украины дайн ба цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн заналхийлэл
    • Уур амьсгалын өөрчлөлт, технологийн хяналтгүй хөгжил
    • КОВИД-19 цар тахал зэрэг байв.
  • 2024 он – Цагийг 23:58:30 дээр тогтоосон нь дэлхий мөхөл хүртэл 90 секунд үлдсэн гэсэн үг. Энэ нь нөхцөл байдал сайжирсан гэсэн үг биш, харин ч цөмийн зэвсгийн хөөцөлдөөн нэмэгдэж, хурцадмал байдал өссөн болохыг онцолсон. Израиль-Палестины мөргөлдөөн нь дэлхийн ерөнхий тогтворгүй байдлыг улам бүр дордуулсан байна.

Эрлэгийн шүүлтийн өдрийн цаг 2025 онд ямар байх вэ?

2025 оны мэдэгдэлд олон улсын сөргөлдөөн улам нэмэгдэж, нөхцөл байдал хурцадсан гэдгийг дахин сануулжээ.

Эрдэмтдийн дүгнэлт:

  • Цөмийн зэвсэг эзэмшигч орнууд өөрсдийн зэвсгийн тоо болон стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж, хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө зарцуулж байна.
  • Цөмийн зэвсгийн хяналтын механизм сулран, устаж болзошгүй түвшинд хүрсэн.
  • Цөмийн гүрнүүдийн хооронд өндөр түвшний харилцаа хангалтгүй байна.

"Өнөөгийн чиг хандлагыг сохроор үргэлжлүүлэх нь тэнэглэл болно" гэж "Цөмийн эрдэмтдийн товхимол"-ын шинжээчид анхаарууллаа.

 

Эрлэгийн өдрийн цаг: 2025 оны шинэ заалт ба эрдэмтдийн анхааруулга

“АНУ, Хятад, Орос гурван улс хүн төрөлхтний оршин тогтнох ирээдүйд хамтын үүрэг хүлээх ёстой. Дэлхий мөхлийн ангалын ирмэг дээр тулж ирсэн энэ үед эдгээр улсын удирдагчид нөхцөл байдлыг хариуцлагатайгаар авч үзэж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж "Цөмийн эрдэмтдийн товхимол"-ын шинжээчид 2025 оны Эрлэгийн өдрийн цагийн шинэчлэлтэй холбоотойгоор албан ёсоор мэдэгдэв.

“Гүнзгий зөрчилдөөнтэй байгаа хэдий ч тэд энэ алхмыг яаралтай хийх хэрэгтэй. Дэлхий яаралтай шийдвэрийг шаардаж байна” гэж эрдэмтэд анхааруулжээ.

Эрлэгийн өдрийн цагийн түүхэн гол өөрчлөлтүүд

  • 1947 он – Шөнө дундаас 7 минутын өмнө: АНУ, ЗХУ-ын хооронд Хүйтэн дайн эхэлсэн үе.
  • 1949 он3 минут: ЗХУ анхны атомын бөмбөгөө туршсан.
  • 1953 он2 минут: АНУ, ЗХУ хоёулаа есөн сарын дотор халуун цөмийн бөмбөг туршсан.
  • 1991 он17 минут: Хүйтэн дайн дуусаж, АНУ, ЗХУ зэвсэг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурсан үе.
  • 2023 он90 секунд: Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хяналтгүй хөгжил, цар тахлын улмаас дэлхий хамгийн эрсдэлтэй байдалд хүрсэн.
  • 2025 он89 секунд: Цөмийн гүрнүүдийн хоорондын хурцадмал байдал, зэвсэглэл нэмэгдэж, дипломат харилцаа улам муудсан.

Эрлэгийн өдрийн цагийн талаарх маргаан ба нийтийн соёл дахь хэрэглээ

Энэхүү цагийг шүүмжлэх нь

  • Зарим судлаачид Эрлэгийн цагийг бодит шинжлэх ухааны аргачлалаар тогтоогоогүй, хэт бэлгэдлийн шинжтэй гэж шүүмжилдэг.
  • Судлаач Андерс Сандберг цагийн тооцоолол нь цөмийн дайн болон уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг зохиомол байдлаар хэтрүүлэн дүгнэхэд хүргэж байгаа гэж үзжээ.

Нийтийн соёлд үзүүлэх нөлөө

Эрлэгийн цаг нь уран зохиол, хөгжмийн ертөнцөд хүчтэй тусгалаа олсон байдаг.

  • The ClashIt’s 55 Minutes Past 11
  • The Who, Iron MaidenTwo Minutes to Midnight
  • Smashing PumpkinsDoomsday Clock
  • Linkin ParkMinutes to Midnight
  • DC ComicsЭрлэгийн цагийн дүрслэл Бэтмен, Супермэнтэй холбоотой комиксуудад тусгагдсан

Эрлэгийн цагийг хэн хөдөлгөдөг вэ?

Эрдэмтэдийн зөвлөлөөс цагийн зүүний өөрчлөлтийг хүн бүр өөрийн хүрээндээ авч хэлэлцэхийг уриалж байна. Тухайлбал,

  • Олон улсын дипломат бодлого, цөмийн зэвсгийн хяналтын асуудлууд
  • Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт
  • Хиймэл оюун ухааны хяналт, био-зэвсгийн зохицуулалт зэрэг асуудлуудыг хүн төрөлхтөн хамтдаа хэлэлцэх ёстой гэж үзжээ.

Хувь хүний түвшинд юу хийж болох вэ?

"Дэлхийн нөхцөл байдлыг томоохон өөрчлөхөд хувь хүний үйлдэл чухал" гэж эрдэмтэд онцолж байна.

  • Өдөр тутмын дадлаа өөрчлөх:
    • Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхгүйн тулд эрчим хүч хэмнэх, дахин боловсруулах, байгальд ээлтэй амьдралын хэв маяг сонгох
    • Хүнсний хэрэглээ, нөөцийг хэмнэх, байгальд хаягдал багатай амьдрах
    • Хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглах

Эрдэмтэдийн хэлснээр "далайд дусал нэмэр" гэдэг шиг хүн бүрийн жижиг өөрчлөлтүүд ч томоохон нөлөө үзүүлж чадна.

Дэлхий өөрийн “Эрлэгийн шүүлтийн өдрийн” цагтай: Геологичид шинэ галав юүлэлт иртэл 27 сая жил гэж тоолжээ

260 сая жилийн турш дэлхий даяар сүйрэл, амьдралын бөөнөөр устах үзэгдэл, тивүүдийн хагарал давтагдаж иржээ. Үлэг гүрвэл мөхсөнөөс эхлээд тивүүдийн хөдөлгөөн, галт уулын дэлбэрэлт, далайн төвшний огцом өөрчлөлт хүртэл олон гамшиг манай гарагийг дайрсан. Гэвч энэ бүх сүйрэл санамсаргүй тохиолдол байсангүй.

Дэлхийн сүйрлийн мөчлөг: 27 сая жилийн хэмнэл

Саяхан геологичид дэлхийн сүйрэл 27 сая жилийн мөчлөгтэй болохыг тогтоожээ. Энэ мөчлөгийн туршид:

  • Галт уулын идэвхжил нэмэгдэнэ
  • Амьд төрөл зүйлийн бөөнөөр мөхөл тохиолдоно
  • Далайн төвшин нэмэгдэнэ
  • Тектоник хавтангийн хөдөлгөөн эрс өөрчлөгдөнө

Эрдэмтдийн тооцоолсноор, дараагийн галав юүлэлт ирэх хүртэл хүн төрөлхтөнд 20 сая жил үлдээд байна.

Судалгааны үр дүн ба геологийн түүх

Сүүлийн 260 сая жилийн турш болсон 89 томоохон геологийн үйл явдлыг судалсны үр дүнд энэ дүгнэлтэд хүрчээ. Судалгааны ажлыг Geoscience Frontiers сэтгүүлд нийтэлсэн байна.

Эрдэмтэдийн тогтоосноор, дэлхийн түүхэнд найман томоохон сүйрлийн “лугшилт” буюу давтамж ажиглагдсан.

Сүйрлийн мөчлөгийн судалгаа хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

  • 1920-оод онд геологийн мөчлөгийг 30 сая жил гэж үзэж байв.
  • 1980-аад онд энэ зай багассан гэж дүгнэсэн.
  • 2020-аад онд хамгийн сүүлийн судалгаагаар сүйрлийн давтамж 27 сая жил болж нарийвчлагджээ.

Сүйрлийн шалтгаан юу вэ?

Геологичид одоогоор дэлхий дээр 27 сая жил тутамд яагаад томоохон сүйрэл болдогийг бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ дараах таамгууд дэвшүүлсэн:

  • Солир, астероидын мөргөлдөөн
  • Бусад гарагуудын таталцлын нөлөө
  • Дэлхийн Нарны аймаг доторх орбитын мөчлөг

Энэ нь дэлхий зөвхөн цөмийн зэвсгийн аюулаас гадна сансар огторгуй, геологийн өөрчлөлтийн хэмнэлээс ч хамааран оршин тогтнож буйг харуулж байна. Хүн төрөлхтөн зөвхөн улс төр, дайн тулаанаас гадна, дэлхийн өөрийн "хуанли" буюу геологийн цагийн зүүний тоололд анхаарал хандуулах ёстойг шинжээчид онцолжээ.

Эх сурвалж: Вокруг Света, Vokrugsveta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Baldan (202.126.89.104)
    Хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгана
    2025 оны 02 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй 2025-10-24 Энэ амралтын өдрүүдэд зүүн нутгаар цас орж, салхи ширүүснэ 2025-10-24 Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” 2025-10-24 Төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2025-10-24 “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа 2025-10-24 Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох санал УИХ-д өргөн баригдлаа 2025-10-24 Туулын усанд бохирдол нэмэгдэж, халдварт нян илэрлээ 2025-10-24 Дорноговьд намрын мод тарих ажил эрчимтэй үргэлжилж байна 2025-10-24 Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо 2025-10-24 Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо 2025-10-24 Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна 2025-10-24 Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна 2025-10-24 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа 2025-10-24 Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ 2025-10-24 Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана 2025-10-24 Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд гэмт хэрэг бууруулах хамтын ажиллагааг эхлүүллээ 2025-10-24 Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой 2025-10-24 Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх 2025-10-24 Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ? 2025-10-24 1981 оноос хойших хамгийн хүйтэн аравдугаар сар бүртгэгдлээ 2025-10-24
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ...
Top