x

АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл Вашингтоны нисэх буудлын ойролцоо армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж сүйрсэн “American Airlines” компанийн нисэх онгоцны хар хайрцгийг олсон талаар сенатч Мариа Кантвелл Ройтерс агентлагт мэдээлжээ.

Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудалд газардах гэж байсан тус компанийн онгоцонд 64 зорчигч, нисэх багийн гишүүд байснаас хэн нь ч амьд үлдээгүй. Мөн Виржиниагийн агаарын баазаас хөөрсөн “Black Hawk” нисдэг тэргэнд сууж явсан гурван цэргийн алба хаагч амь үрэгдсэн байна. Энэ нь 2001 оноос хойш АНУ-д болсон хамгийн олон хүний аминд хүрсэн нисэхийн осол болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд холбогдох албаныхан ослын газраас нотлох баримтыг бүрдүүлэх, хохирогчдын цогцсыг гаргаж авах, хар хайрцгийн нислэгийн мэдээллийг бүртгэх ажлыг чухалчилж байгаа аж. Урьдчилсан тайланг 30 хоногийн дараа танилцуулахаар төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ослын шалтгаантай холбогдуулан Холбооны нисэхийн захиргаанд янз бүрийн хүмүүсийг ажилд авсан нь алдаа болсон хэмээн мэдэгдэж, тус агентлагт нийгмийн олон давхаргын төлөөллийг ажиллуулах бодлого хэрхэн нөлөөлснийг судлахыг үүрэг болгосон байна. Гэвч Ардчилсан намын хууль тогтоогчид, иргэний эрхийн төлөө тэмцэгчид болон нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд түүний мэдэгдлийг буруушаажээ.

Трамп мөн ослын хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахаа мэдэгдсэн бөгөөд амиа алдагсдын дунд Канзас мужийн оршин суугчид, ирээдүйтэй өсвөрийн уран гулгагчид, уран гулгалтын дэлхийн аварга асан Оросын иргэд болон гэрлэхээр төлөвлөж байсан сүйт залуус байсан байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 43 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 47 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 41 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 14 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 43 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 48 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 51 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 55 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 0 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 9 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 31 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 24 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 45 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top