x

Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр

Цагаан ордонд ирсэн даруйдаа хууль бусаар АНУ-д нэвтэрсэн цагаачдыг бүгдийг нь нутаг оронд нь буцаана хэмээн Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр амлаж байсан билээ.

Амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр юуны түрүүнд Америкт төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгодгийг зогсоох тухай зарлиг гаргалаа. Мөн цагаачдыг бөөнөөр нь баривчилж, цэргийн тээврийн онгоцоор нутагт нь хүргэв.  

Үүнээс үүдэн цагаачид АНУ-ын нийгэм-эдийн засгийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, цагаачдын байгуулсан энэ улсад цагаачлалын бодлогыг чангатгах нь ямар үр дагавартай вэ гэх мэт асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна.

Хөгшрөлт ба төрөлт

Хэрэв цагаачид байхгүй бол АНУ-ын хүн ам мэдэгдэхүйц буурах нь тодорхой байна. Тоо баримт дурдваас, 2023 оны байдлаар тус улсад төрөөгүй буюу цагаачилж ирсэн хүмүүсийн тоо 47,8 саяд хүрсэн нь нийт хүн амын 14,3 хувийг эзэлж байна. Үүнээс Мексикийн иргэд 10,6 сая, энэтхэгчүүд 2,8 сая, хятадууд 2,5 сая байгаа юм. 

Хэдийгээр цагаачдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн боловч төрөлт буурснаас шалтгаалан Америкийн хүн амын өсөлт илт удааширчээ. Тодруулбал, 2010-2020 оны хоорондох хүн амын өсөлт 1930-аад оны Их хямралаас хойших үеийн хамгийн доод хэмжээнд хүрч буурсан байна. 

Хүн амын хөгшрөлт, үүнийг дагаад эрүүл мэндийн салбарын зардал өсөж байгаа, мөн хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо буурч байгаа гэх мэт хөгжингүй орнуудад тулгардаг асуудлууд АНУ-ыг ч тойрсонгүй. Улмаар 2040 он гэхэд Америкийн түүхэнд анх удаагаа шинээр төрсөн хүүхдүүдийн тоо нас барагсдын тооноос давна гэсэн тооцооллыг Конгрессын Төсвийн удирдах газар хийжээ.

Энэ таагүй таамаглалд үндэслэн зарим шинжээчид хэлэхдээ “эдийн засгийн өсөлт ба ажиллах хүчний хэрэгцээг /ялангуяа хөдөө орон нутагт/ хангахын тулд цагаачлалыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлж байна.

Цагаачид байхгүй бол Америкийн эдийн засаг маш хүнд байдалд орно, тэд байхгүй бол манай улсын ДНБ одоогийнхоос 5-10 хувиар багасна гэж Бостоны их сургуулийн профессор Тарек Хассан үзэж байна.

Мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран түүний хийсэн судалгааныг дүнг үзвэл, цагаачлал нь инновацийн хөгжил эергээр нөлөөлж, эдийн засгийн бүх салбарт хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байдаг ажээ. Цагаачдын ихэнх нь ид хөдөлмөрлөх насны хүмүүс байдаг бөгөөд АНУ-ын хүн амын 14 хувийг, ажиллах хүчний 19 хувийг /31 сая/ бүрдүүлж байна.

Эдийн засгийн зарим салбар, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь цагаачдын урсгалаас ихээхэн хамаардаг бөгөөд Хөдөлмөрийн яамны мэдээллээр, газар тариалан эрхэлдэг фермийн аж ахуйнуудын хөлсний ажилчдын 70 хувийг цагаачид бүрдүүлж байна. Тэдний ихэнх хэсэг нь ямар ч бичиг баримтгүйгээр АНУ-д ирчихээд байгаа юм. Цагаачид ирэхгүй бол ажиллах хүч олоход тун амаргүй бөгөөд үүний улмаас ургац хураалт саатахад хүрнэ гэдгийг Америкийн Цагаачлалын зөвлөлийн төлөөлөгч Нань У дурдлаа.

Цагаачдын төлдөг татвар

Татвар хэлбэрээр АНУ-ын төсөвт орж буй зургаан доллар тутмын нэгийг цагаачид төлж байгаа бөгөөд энэ хэмжээ 2022 оны байдлаар 580 тэрбум долларт хүрснийг Америкийн цагаачлалын зөвлөлийн тайланд дурдсан байна. Энэ бол тус улсад хуулийн дагуу амьдарч буй хүмүүсийн төдийгүй хууль бусаар цагаачлан орж ирсэн хүмүүсийн хөдөлмөрлөж олсон мөнгө юм. Нийт цагаачдын 23 орчим хувийг /11 сая/ хууль бус цагаачид эзэлдэг бөгөөд тэд 2022 онд 100 тэрбумын татвар төлсөн байна.

Калифорнийн их сургуулийн профессор Жованни Перигийн үзэж байгаагаар, цагаачдын урсгал нэмэгдэх нь уугуул хүн амын тоо өссөнөөс үүдэлтэй хүндрэлтэй асуудлуудыг /үйлчилгээний хүртээмж, орон сууцны хүрэлцээ гэх мэт/ яг л адилхан үүсгэж байдаг.   

Инновац ба бизнес эрхлэлт

Цагаачид ба тэдний үр хүүхдүүдийн дотроос цөөнгүй хүн хамгийн амжилттай яваа бизнес эрхлэгчдийн эгнээнд хэдийн багтжээ.

Орлогын хэмжээгээрээ тэргүүлж буй Америкийн хамгийн том 500 компанийн чансааг харуулдаг Fortune 500 жагсаалтад багтсан компаниудын 45 хувийг цагаачид ба тэдний үр хүүхдүүд үүсгэн байгуулжээ. Тэрбумээс дээш үнэлгээтэй стартап компаниудын 55 хувийг цагаачид байгуулсан бол оюутан солилцоогоор АНУ-д ирж буй гадаадын иргэд дэлхийн шинжлэх ухаан-техникийн дэвшилд асар их хувь нэмэр оруулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1 сая гаруй гадаадын оюутан АНУ-д ирж суралцсан бөгөөд тэд сургалтын төлбөр, амьдрах зардалдаа 40 тэрбум доллар зарцуулснаар 368 мянган ажлын байрыг бий болгожээ.

Энэ мэтчилэнгээр цагаачид Америкийн эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байгаа атал америкчуудын 55 хувь нь цагаачдын урсгалыг хязгаарлахыг дэмжиж байна гэдгийг Gallup судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн харууллаа. Түүнээс гадна, цагаачлалын хяналтыг чангатгах асуудлаар улс төрийн мэтгэлцээн өргөн хүрээнд байнга явагддаг бөгөөд АНУ-Мексикийн хил дээр үүссэн асуудлыг ихэвчлэн хөнддөг. Зарим улстөрчид болон хэвлэлийнхэн “хил дээр эмх замбараагүй байдал үүссэн” мэт ойлголтыг америкчуудад төрүүлдэг ба цагаачид Америкийн эдийн засаг-нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйг дурдах нь ховор. Өмнөд хил дээр цагаачид бөөн бөөнөөрөө ирж байгаа тухай мэдээг байнга сонсдог жирийн иргэд “цагаачлал улс оронд сөргөөр нөлөөлнө” гэсэн бодолтой болдог. Гэтэл эдийн засаг ба хүн амын бүтцэд цагаачлал хэр чухал болох талаар бараг ярьдаггүй гэдгийг профессор Пери дурдав.

“Сүүлийн 20 жилд цагаачлалын хүрээ асар ихээр тэлснээр шинээр ирж буй цагаачид нийгэмд дасан зохицох боломж хязгаарлагдмал болжээ. Цагаачлал нь хүлээн авч буй улс орны эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эергээр нөлөөлж байгаа боловч энэ үйл явцын сөрөг талуудтай уугуул иргэд эвлэрэхийг хүсэхгүй байна” гэж Т.Хассан ярилаа.

Эх сурвалж: ВВС 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 42 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 46 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 39 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 1 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 29 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top