x

"Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ

Мөхлийн өдрийн цагийн зүүг “сүйрэл болох шөнө дундыг заахад” нэг секундээр урагшлуулж ойртуулсан тухай "Bulletin of the Atomic Scientists" сэтгүүлийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дэниел Холц мэдэгджээ. 

Цөмийн сүйрлийг бэлгэддэг уг цагийн зүү одоо “сүйрэл болох шөнө дундыг заахад” 89 секунд дутуу байгааг харуулж байна. 2023 онд цагийн зүүг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 10 секундээр урагшлуулсан бол өнгөрсөн онд хөдөлгөхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Харин энэ онд "цөмийн гүрнүүд зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсэн, түүнчлэн зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээнүүд хүчингүй болж, цөмийн гүрнүүд оролцсон мөргөлдөөнүүд үргэлжилж буй" зэрэг нь цагийн зүүг хөдөлгөх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж Д.Холц мэдэгджээ. Тэрбээр мөн "уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлт хангалтгүй", дэвшилтэт технологийн салбарт хяналт дутмаг байгааг дурдсан байна.

Шүүлтийн өдрийн цагийг бий болгосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд 20 гаруй удаа зүүг нь хөдөлгөж байжээ. Хүйтэн дайн дууссаны дараа 1991 онд цагийн зүүг 17 минутаар ухрааж байв. 

“Bulletin of the Atomic Scientists” сэтгүүлийг 1940-өөд оны эхээр цөмийн зэвсэг бүтээх "Манхэттен" төсөлд оролцож байсан эрдэмтэд үүсгэн байгуулжээ. Японд хаясан атомын бөмбөгийн хор уршгийг ухаарсан тэд дайны эсрэг, энх тайвны төлөө тэмцэгчид болжээ. Уг сэтгүүлийг 1945 оноос хойш Чикагогийн их сургуульд хэвлэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 11 цаг 40 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 11 цаг 41 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 11 цаг 43 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 11 цаг 44 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 11 цаг 44 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 11 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 11 цаг 47 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 11 цаг 47 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 11 цаг 48 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 11 цаг 49 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 11 цаг 50 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 15 цаг 0 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 15 цаг 17 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 15 цаг 18 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 15 цаг 20 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 15 цаг 22 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 15 цаг 43 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 17 цаг 1 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 17 цаг 6 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 9 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top