x

ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав

ОХУ-аас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт хандан, нацистууд болон тэдний хамсаатнуудыг алдаршуулсан тухай баримтуудыг хавсаргасан захидал илгээжээ. Тус захидлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн баримт бичгийн нэг хэсэг болгон түгээн дэлгэрүүлэхийг хүссэн байна.

ОХУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Холокост буюу хоморголон устгалтад өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийн арга хэмжээний үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрбээр “1945 оны Аугаа ялалтгүйгээр бидний мэдэх НҮБ ч, дэлхий ч байхгүй байх байсан. Гитлерийн эсрэг эвслийн орнууд НҮБ хэмээх нэрийг авч, бид үүнийг мартах ёсгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Холокостын олон улсын өдрийг нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь 1945 онд Зөвлөлтийн Улаан арми нацистуудын хамгийн том үхлийн лагерь болох Аушвиц-Биркенауг чөлөөлсөнтэй холбоотой юм. Тус лагерийн ажиллагааны үеэр 1.4 сая орчим хүн амь үрэгдсэний 1.1 сая нь еврейчүүд байжээ.

1947 онд Аушвиц-Биркенаугийн нутаг дэвсгэрт музей байгуулж, 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэ онд тус лагерь чөлөөлөгдсөний 80 жилийн ой тохиож байгаа ч Оросын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг тэмдэглэлт арга хэмжээнд уриагүй байна.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 20 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 28 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 38 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 44 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 48 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 52 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 46 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 17 цаг 19 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 48 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 53 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 56 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 0 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 5 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 14 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 36 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 7 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 29 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 35 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 50 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 21 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top