x

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Хаяа хотуудтайгаа нийлээд 13 сая хүн амтай Америкийн хоёр дахь том хот болох Лос-Анжелес энэ сарын 7-ны өдрөөс хойш аймшигт түймэрт автаад байна. Түүхэнд үзэгдээгүй их гамшгийн улмаас хэд хэдэн хороолол шатан сүйрч, түймрийн дөл Холливүүдийн толгодод хүрснээр Hollywood тэмдэг, Сансет өргөн чөлөө, Алдрын гудамж аюулд өртөхөд ойрхон болжээ. 

Тус хотын Пасифик-Палисейдс дүүрэгт хамгийн том түймэр газар авсаар одоо 96 хав.дөр.км талбайг хамраад байна. Цаг уурын ажиглалтын AccuWeather албаны тооцоолсноор, түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 150 тэрбум долларт хүрчээ.

Лос-Анжелесын тойргийн цагдаагийн газрын дарга Роберт Луна-гийн ярьснаар, түймрийг өдөөсөн, маш хурдан тархсан бүхий л шалтгаануудыг нягтлан шалгаж байна. Тухайлбал, аянга буусны улмаас түймэр дэгдэх нь АНУ-д түгээмэл үзэгдэл боловч энэ нь Палисейдс ба Итан дүүргүүдэд гарсан түймрийн шалтгаан биш гэдэг тодорхой болжээ.

Хүмүүс санаатайгаар гал тавьсан, мөн цахилгаан дамжуулах шугамнаас оч үсэрснээс гал гарсан гэх таамаглалуудыг дэвшүүлж байгаа боловч албан ёсоор нотлогдоогүй байна.

Шүүмжлэлд балбуулсан хотын дарга

Үүнтэй зэрэгцээд түймэртэй тэмцэх үүргээ огоорсон хотын дарга Карен Басс гэдэг эмэгтэй хамгийн түрүүнд ширүүн шүүмжлэлийн бай болж байна. Түймэр ид дүрэлзэж байх үед Гана улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явж байсан тэрбээр түймэр газар авсан тухай онгоцон дотор байхдаа мэдсэн нь олны дургүйцлийг төрүүлэв. Түймэртэй холбоотой нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг хотын цаг уурын албанаас анхааруулсаар байтал гадаадад аялж явсан түүнийг огцруулахыг шаардаж Лос-Анжелесын 100 мянга гаруй оршин суугчид өргөх бичиг барьжээ.

 

Daily Mail сонинд бичсэнээр, түймэр дэгдэхээс долоо хоногийн өмнө хотын дарга гал түймэртэй тэмцэх албаны төсвийг 49 сая доллароор танасны улмаас 16 галын станцыг хаахаас аргагүйд хүрсэн байна. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгээр, нөөц сангаас нэмэлт санхүүжилт хийснээр 2025 оны төсөв урьд оныхоос 53 саяар нэмэгдсэн байна. Ямартай ч энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь илт байлаа.

 

Учир нь, тус албаны дарга Кристин Кроули гал түймэртэй тэмцэх усан хангамжийн систем, дэд бүтэц хуучирч элэгдсэн тухай илтгэлийг сүүлийн хэдэн сарын турш хотын даргад илгээж байжээ. Галын станцуудын материал-техникийн хангамжийн байдал 1960-аад оныхоос бараг дээрдээгүй атал Лос-Анжелесын хүн амын тоо саяар нэмэгдэж, галын дуудлага 5 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, гал сөнөөгчдөд хөрөнгө мөнгө төдийгүй дэд бүтцийг шинэчлэх цаг хугацаа хэрэгтэй байлаа.  Жишээ нь, түймэр дэгдэх үед гал сөнөөх албаны усны шугам хоолойнууд усгүй хуурай байсан гэх яриа газар авч, улстөржсөн ширүүн маргаан өрнөж байна. Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом хэлэхдээ, түймэр дэгдэх үед Лос-Анжелесын “Санта-Инес” усан сан засварт ороод, усгүй хоосон байсан шалтгааныг тогтоохын тулд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Ган гачиг

Нэгдүгээр сар бол Калифорнийн хувьд борооны улирал, гэтэл 2024 оны хавраас хойш энд бороо бараг орсонгүй. Сүүлийн хэдэн жилийн турш Калифорнид ган болж, харин 2022 ба 2023 онуудад гэнэт их хэмжээний бороо оржээ. Үүнээс шалтгаалан өвс ногоо, бут сөөг, модод эрчимтэй ургасан байна.

Лос-Анжелест 12 дугаар сард дунджаар +14,2 хэм нэгдүгээр сард +14,4 хэм дулаан байдаг.  Энэ онд арай сэрүүвтэр байсан бол хур тунадас бараг орсонгүй. Хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сард бороо орсон бол 11 дүгээр сард дөнгөж 0,3 мм чийг /ердийн үед 57 мм/унажээ. Ингээд дахиад л ган болсон тул эрчимтэй ургаж байсан өвс ургамал, бут сөөгнүүд хуурай салхины нөлөөгөөр чийгээ алдаж, хэт хатсанаар түймрийг тэтгэж, улам өдөөсөн байна. Хүчтэй салхиар дамжих галын цог ургамлан бүрхэвчинд хүрэлцэх төдийд бензинтэй саванд чүдэнз зураад хаясан мэт дүрэлзэнэ.  

Салхины нөлөө

Энэ сард Санта-Ана гэдэг нэртэй салхи дэгдэв. Үүнийг уналтын салхи гэж нэрлэдэг бөгөөд эх газрын гүн дэх өндөрлөг газраас тал хөндийд орших хотуудыг чиглэн шуурдаг энэхүү салхи хуурай халуун агаар ба цөлийн элс шороог тээж авчирдаг.

12 дугаар сар ба нэгдүгээр сард Санта-Ана салхины улмаас түймэр дэгдэх нь ховор үзэгдэл биш ажээ. Гэтэл энэ жил салхины хурд 45 м/с-д хүрсэн нь АНУ-ын Хар салхийг судлах үндэсний төвөөс гаргадаг хар салхины 5 шатны ангиллын 2 дугаарт орохоор хүчтэй байлаа. Одоо ч гэсэн салхины хүч буурахгүй байгаа нь түймрийг унтраах ажиллагааг хүндрүүлж байна.

Галын цог

Зарим тохиолдолд хэт хүчтэй салхи нь эрчим хүчний шугамын шон, кабелийг газарт унагаснаар хэт хатсан өвс ургамлууд шатаж эхэлдэг. Энэ үед Санта-Ана салхи галын дөлийг өдөөж, ноцож буй цогийг хол зайд хийсгэсний улмаас олон мянган байшин шатсан байна.

Цогноос болж нэг байшин шатаж байгаа бол гал сөнөөгчид түүнийг дор нь унтрааж чадна. Гэтэл хэдэн арван байшин нэгэн зэрэг шатаж, байшин бүрээс дахиад цог үсэрснээр түймэр улам даамжирч, унтраах ямар ч боломжгүйд хүрчээ.  

Дов толгод, хавцлууд

Дов толгод ихтэй бүс нутагт ойн түймэр дэгдэх магадлал өндөр байдаг. Түймэр уулын энгэр даган маш түргэн тархдаг бөгөөд гуу хавцлаар дамжсан түймрийг унтраахад маш хэцүү, зарим тохиолдолд ямар ч боломжгүй байдаг.

Газрын гадаргуугийн өвөрмөц байрлал нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учруулдаг. Палисейдсийн районы толгодын дундуур тавьсан нарийхан замууд иргэдийг нүүлгэхэд багагүй саад учрууллаа.  

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө  

Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймэр дэгдэхэд хэр зэрэг нөлөөлсөн бэ гэдэг талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түймэр дэгдэх эрсдэлтэй өдрүүдийн тоо нэмэгдэж, үүнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа нь илт байна. Дэлхий даяар халж байгаагийн зэрэгцээ цаг агаарын ноцтой үзэгдлүүдийн хамрах хүрээ тэлсээр.

Ойр ойрхон хэт халж, салхины хүч ширүүсэж байгаагийн зэрэгцээ их хэмжээний бороо орсноор өвс ургамал эрчимтэй ургаж байна. Ингэснээр халалт ба хуурайшилт нь чийглэг агаар, салхитай ээлжлэн солигдох болсон нь чухамдаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үзэгдэл бөгөөд ирээдүйд учрах эрсдэлүүдийн шалтгаан мөн гэсэн дүгнэлтийг АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны Үндэсний төв хийжээ.  Цаг улирлын байдал ийнхүү огцом өөрчлөгдөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар гэдгийг Америкийн цаг уур судлаачид Nature сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ дурдсан байна. 

Ерөнхийдөө өмнөд Калифорнид 5 дугаар сараас 10 дугаар сарыг гал түймрийн улирал гэж үздэг бол тус муж улсын захирагчийн ярьснаар, өнөө цагт ойн түймэр байнга дэгдэх болсноор түймрийн улирал гэсэн ойлголт үгүй болж, “түймрийн жил”-ийн тухай ярих болжээ.  

 

Эх сурвалж: ВВС   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 6 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 59 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 2 цаг 12 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цаг 22 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 16 цаг 15 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 16 цаг 16 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 16 цаг 18 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 16 цаг 19 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 16 цаг 19 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 16 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 16 цаг 22 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 16 цаг 22 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 16 цаг 23 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 16 цаг 24 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 16 цаг 25 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 16 цаг 28 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 19 цаг 35 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 19 цаг 52 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top