x

Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?

Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?

2025 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын сонгогдсон 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Капитолийн шатат талбай дээр тангараг өргөж, төрийн тэргүүний үүргийг хүлээн авна. Энэ түүхэн үйл явдлыг үзэхээр хэдэн арван мянган хүн Вашингтонд цугларах юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн инаугурацийн ёслол хэрхэн явагддаг вэ?

АНУ-ын ерөнхийлөгчийн инаугурац нь улс төрийн амьдралын шинэ үеийг эхлүүлэх чухал арга хэмжээ юм. Уламжлал ёсоор нэгдүгээр сарын 20-ны өдөр (ням гараг таарвал 21-нд) Капитолийн өмнөх шатат талбайд улс төрчид, сэтгүүлчид, иргэдийн оролцоотойгоор төрийн шинэ тэргүүний тангараг өргөх ёслол зохион байгуулагдана. Ёслолын төв хэсэгт ерөнхийлөгч Библийн судар дээр гараа тавьж, Үндсэн хуульд тангараг өргөнө. Тангарагийг Дээд шүүхийн дарга хүлээн авч, энэ мөчөөс эхлэн засгийн эрх албан ёсоор шинэ Ерөнхийлөгчид шилждэг.

2025 оны инаугурацийн онцлог

Энэ удаагийн ёслол АНУ-ын түүхэнд 60 дахь инаугурац байх бөгөөд өмнөх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, төрийн эрх Дональд Трампт шилжинэ. Жей Ди Вэнс дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлнэ. Трамп АНУ-ын түүхэнд завсарлагын дараа дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч болох бөгөөд эхнийх нь XIX зууны сүүлээр Гровер Кливленд байсан билээ.

Трампын инаугурацид оролцогчид

Ёслолд гадаадын нэр хүндтэй удирдагчид, АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд урилгаар оролцох юм. Тухайлбал, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани, Салвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле зэрэг удирдагчид уригджээ. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин урилга аваагүй байна.

Инаугурацийн тухай сонирхолтой баримтууд

  • Анхны инаугураци 1789 оны дөрөвдүгээр сарын 30-нд Жорж Вашингтоны тангараг өргөснөөр эхэлжээ.
  • Хамгийн богино үгийг Вашингтон 1793 онд хэлж, ердөө 135 үгтэй илгээлт байв.
  • Харин хамгийн урт үгийг 1841 онд Уильям Генри Гаррисон хэлсэн бөгөөд хоёр цаг үргэлжилсний улмаас ханиад авч нас барсан түүхтэй.
  • 1921 онд анх удаа Уоррен Гардинг машинаар ёслолд ирсэн бол 1977 онд Жимми Картер явган алхжээ.
  • Барак Обамагийн 2009 оны инаугурацид 1.8 сая хүн оролцож, хамгийн олон үзэгчтэй ёслол болсон.

Эх сурвалж: Gazeta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 9 цаг 22 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 9 цаг 22 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 9 цаг 24 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 9 цаг 30 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 34 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 9 цаг 35 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 9 цаг 37 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 9 цаг 38 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 39 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 9 цаг 40 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 9 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 9 цаг 48 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 11 цаг 31 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 11 цаг 43 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 11 цаг 53 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 13 цаг 47 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 13 цаг 47 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 13 цаг 49 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 13 цаг 50 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 15 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top