x

Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв

“Германы төлөөх Альтернатив” («ГтА») намын дэмжлэг өнгөрсөн долоо хоногт хоёр хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт болох 22%-д хүрлээ гэж Bild сонин Insa хүрээлэнгийн санал асуулгын дүнгээс иш татан мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь «ГтА» намын хувьд Оросын талд сайн харилцаатай байхын төлөөх улс төрийн хүчний хувьд онцгой амжилт юм.

Санал асуулгаар тэргүүлж буй Христийн-ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбооны эвсэл (ХАХ/ХНХ) долоо хоногт нэг хувиар буурч, 30%-д хүрсэн байна. Ийнхүү хоёр хүчний хоорондын зөрүү 8% болтлоо ойртжээ.

Энэхүү санал асуулгад нөлөөлсөн гол хүчин зүйл бол «ГтА» намын удирдагчийн нэг Алис Вайделийн Илон Масктай хийсэн ярилцлага байв. Тус ярилцлага X сүлжээгээр шууд дамжуулж, 200 мянга орчим германчууд шууд үзсэн байна.

Маск яриандаа Украины сөргөлдөөнийг хурдан шийдвэрлэхэд Трампын засаг захиргаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Вайдель үүнийг бататган, “Европчууд энэ дайныг зогсоож чадахгүй байгаа тул Трамп болон түүний баг үүнийг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэж онцолжээ.

Мөн Вайдель дотоодын асуудлыг ч хөндөж, экс канцлер Ангела Меркелийг Германыг эвдсэн гол буруутан хэмээн нэрлэсэн байна. Тэрээр Меркелийн хууль бус цагаачдад хил нээж өгсөн шийдвэр, цөмийн эрчим хүчийг салхи, нарны эрчим хүчээр орлуулах бодлогыг хурцаар шүүмжилжээ.

Энэхүү ярилцлага нь Германы хэвлэл мэдээлэлд өргөн шүүмжлэл дагуулсан ч «ГтА» намын хувьд улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: EADaily.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 6 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 59 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 2 цаг 12 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цаг 23 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 16 цаг 16 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 16 цаг 17 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 16 цаг 19 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 16 цаг 20 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 16 цаг 20 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 16 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 16 цаг 23 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 16 цаг 23 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 16 цаг 24 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 16 цаг 25 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 16 цаг 26 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 16 цаг 29 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 19 цаг 36 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 19 цаг 53 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top