x

Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “US Steel” компанийг Японы “Nippon Steel” компанид 14.1 тэрбум ам.доллароор худалдахыг хориглох шийдвэр гаргасны дараа Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба хоёр талын худалдаанд учирч болзошгүй үр дагаврын талаар өнөөдөр анхааруулан ярьжээ.

Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог Японы ган үйлдвэрлэгч компани Ж.Байдены өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал мягмар гаригт компани хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ мэдэгджээ.  

Ш.Ишиба даваа гаригт болсон оны эхний хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ж.Байдены дурдсан үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлийн талаар Ж.Байденаас тодруулга хүсэх болно гэдгээ мэдэгдсэн байна. “Харамсалтай нь, Японы бизнесийн хүрээнийхэн Япон, АНУ-ын хооронд ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа нь үнэн. Бид үүнийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй болж байна” гэж тэрбээр хэлжээ.

Ж.Байдены шийдвэр нь Японы компанитай холбоотой нэгтгэх, худалдан авах гэрээг хориглосон анхны тохиолдол болсон юм. Тэрбээр хэлэхдээ, уг гэрээ нь “манай үндэсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн чухал сүлжээнд эрсдэл учруулах болно гэж мэдэгдсэн байна. Ж.Байдены энэ мэдэгдэл нь Ардчилсан намын гол дэмжигч байсаар ирсэн, “Nippon Steel”-ийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан Ган үйлдвэрлэгчдийн эвлэлээс дэмжлэг авах гэсэн улс төрийн стратеги гэж үзэж байна.

Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн шийдвэрийг Японы бизнесийн хүрээнийхэн шүүмжилж, АНУ-д худалдан авалт хийхээр төлөвлөж буй Японы бусад компанийг үргээлээ хэмээн үзэж байна. “Washington Post” сонинд ням гарагт бичсэнээр, Ж.Байден “Nippon Steel” компанид “US Steel”-ийг худалдахыг хориглох шийдвэр гаргасан нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рам Эмануэль, Сангийн сайд Жанет Йеллен нарын зөвлөгөөг үл тоомсорлосон явдал болсон бөгөөд тэд ерөнхийлөгчийн байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 54 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 23 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 31 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 41 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 47 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 51 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 55 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 49 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 22 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 51 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 56 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 59 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 3 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 8 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 20 цаг 17 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 39 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 21 цаг 10 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 32 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 38 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top