x

АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана

Фото: TASS/AP/Alex Brandon

Украины мина үйлдвэрлэгчдийг өндөр хэмжээний брак үйлдвэсэн гэж буруутган тэднийг авлигад сэжиглэв. АНУ мөн л өөрийн тусламжийг тэд хэрхэн зарлагадсан талаар шалгалт явуулна. Киев дүрвэгчдээ буцаан авахын тулд тэдэнд туслахгүй байхыг холбоотнуудаасаа хүсчээ. Эдгээр сэдвийн талаар гадаадын хэвлэлийн материалаас цуглууллаа.

Kyiv Post: Америкийн бүгд найрамдарчууд Украинд тусласан мөнгөний зарцуулалтыг авч мөрдөнө

Бүгд найрамдахчууд Цагаан лодонд орж ирэнгүүтээ сенатын хяналтыг авна. Украин АНУ-ын тусламжийг хэрхэн зарцуулсан тухай хэрэг явдлаар “хариуцлага хүлээлгэнэ. Мөн  авлигын дуулиант хэргүүдийг авч сонсоно. Бүгд найрамдахчууд  бүх мөнгө хөрөнгө зориулалтаар зарагдсан уу гэдгийг  тогтоохыг хүсч байна хэмээн Трампын өмнөх аппаратын зөвлөх байсан Стивен Мур мэдэгджээ.

Kyiv  Post:

«Америкийн  Украинд үзүүлсэн тусламж зориулалтаар ашиглагдсан уу гэх мэтийн асуудлууд олон тооны сонсгол дээр сонсогдох болно гэж хүлээгээрэй. Хэрэв энэ асуудалд украинчууд хариулж чадахгүй бол бүгд найрамдахчууд толгойг нь илэхгүй хэмээн Мур хэлжээ».

Вашингтоны мэдээлэгчид конгрессийн лидерүүдэд зөвхөн  тайлан ч биш, Украины авлигын цар хүрээний асуудал сонирхолтой гэдгийг хэлжээ. Вашингтоны лоббичдын нэг Артур Эстопинян Украины бизнесменүүдтэй ажиллахдаа  Украины өндөр тушаалтнуудын зүгээс бизнесменүүдээс мөнгө нэхсэнийг тогтоосон гэлээ.

The Washington Post: Украинд мина үйлдвэрлэгчдийг авлигад буруутгалаа

Украины  авлигатай тэмцэгч нар батлан хамгаалахын тэргүүлэх үйлдвэрлэгч нарыг авлигын хэрэгт буртуутгаж байна. Тэдний үйлдвэрлэсэн сум цэнэгүүдийн ихэнх нь дэлбэрдэггүй, эсвэл буруу  ажиллагаатай байсан гэнэ. Ийм яллагаа нь Киевын холбоотнуудын үзүүлэх тусламжинд том саад болж байна.

The  Washington  Post:

Өнгөрсөн сард Украины хэвлэлүүд мэдээлэхдээ, фронтын шугаманд  хүргэсэн 120 мм-ийн минометын цэнэгийн, мөн 82 мм-ийн цэнэгүүдийн ихэнх нь  ашиглах аргагүй гологдолтой байсан гэжээ. Эдгээр миномётын сумны хоёр төрөл нь   Украины хамгаалалтын гол элемент юм. Украины нэгэн анги нэгдлийн цэргийн хэлснээр, 120 мм-ийн арван сумны зөвхөн нэг нь амжилттай дэлбэрсэн тухай орон нутгийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн (бүрэн эрхийн хугацаа нь  тавдугаар сарын 20-нд  дууссан) хувьд энгийн биш цаг үед энэ яллагаа сонсогдлоо. Учир нь Оросын армийг фронтын олон цэгүүдэд зогсоохыг оролдож байгаа Украины цэргийнхэн хүн хүчний болон техникийн хомсдолтой тулгараад байна. Украинд цаашид цэргийн тусламж үзүүлэхгүй байхын төлөө байгаа АНУ-ын  бүгд найрамдахчуудын  авч үзэх гол асуудал нь Украины  авлига болж байгаа юм.

The Economist: Украин пуужингийн аж үйлдвэрээ сэргээж байна

Украинд пуужингийн аж үйлдвэрийг  сэргээж, гаднын нийлүүлэлтийг нөхөхөөр оролдож байна. Үйлдвэрлэл нь газар доор, эсвэл хамгаалалттай бункерт шилжив. Гарааш мэтийн хүний анхааралд өртөхгүй  газрууд. Тэдний нэгэнд 200 км-ын тусгалтай «Трембита» пуужингийн хөдөлгүүрийг бүтээж байна.

The  Economist:

Холын зайн нисгэгчгүй аппаратууд өмнө нь хүчний тэнцвэрийг Украинд авчирсан. Харин одоо тэдний аравны есийг нь сөнөөх болов. Арваннэгдүгээр сарын сүүлчээр "угтан сөнөөхөд  илүү ээдрээтэй пуужинд шилжиж" буйгаа Владимир Зеленский зарлаад 2025 оны төгсгөл рүү 3000 пуужин  үйлдвэрлэх үүрэг өгчээ.

Украины пуужингийн хөтөлбөр нууцлагдсан бөгөөд үйлдвэрлэгчид нь  санхүүжилтын асуудалтай тулгарсан байгаа. Пуужинг зохион бүтээгээд түүнийг үйлдвэрлэлийн дамжлагад оруулахын тулд гадаадын тоног төхөөрөмж, хөрөнгийг татах хэрэгтэй болно. Баруун Европтой харьцуулахад харьцангуй хямд үйлдвэрлэлийн зардлаар хөрөнгө оруулагчдыг татахаар  Украин найдаж байна.

El  Pais: ЕХ дүрвэгчдэд туслахаа зогсоохыг Украин хүсч байна

Украин улсаасаа зугтан гарсан дүрвэгчид ба цагаачлагч 10 сая хүнийг буцаан авахаар хөөцөлдөж байна. Үүний тулд Үндэсний эв нэгдлийн яам  байгуулан гадаадад гарагчдыг татах, мөн хүн ам зүйн бодлогын хямралаа зөөллөн сэргээн босголтын зорилтоо шийдэхээр оролдож байна. Нутаг нэгтнүүдээ  буцаан авах  төлөвлөгөөний хүрээндээ ЕХ-ны орнууд дүрвэгчдэд үзүүлэх тусламжаа зогсоох, цэргийн насны эрчүүдийг эргэн авахын тулд тэдэнд консулын үйлчилгээг үзүүлэхгүй байхыг Украин хүсч байна.

El  Pais:

Сонины асуулгад оролцсон хилийн чанадад дүрвэсэн украинчууд буцах сонирхол  байгаа ч үүнийгээ одоогоор хийхгүй гэжээ. Тэд аюулгүй байдал, “зэвсэгт мөргөлдөөн” давтагдахгүй байх, боловсрол ба эмнэлэг, хязгаарлалтгүй эрчим хүч зэрэг баталгааг хүсч байна.

НҮБ-ын арваннэгдүгээр сарын судалгаанд харуулснаар,  украин дүрвэгчдийн 61% нь байдал сайжрангуут эх орондоо эргэн  очих сонирхолтой байна. Украины  засгийн газар есдүгээр сард баталсан хүн ам зүйн   стратегдаа 1,3-3,3 сая эргэн ирэхгүй байж болохыг заажээ. Тоо нь дараа дараагийн жилүүдэд өсөх магадлалтай.

The Washington Post: Зеленский хэлэлцээрийн зүг удаанаар хөтөлж эхлэв

Зеленский сүүлийн долоо хоногуудад  сөргөлдөөнийг зогсоох  хэлэлцээрт ороход бэлэн гэсэн дүр эсгэж байна. Сөөм газрын төлөө тэмцэнэ хэмээн удаан хугацаагаар тангарлаж байсан лидерийн хувьд  энэ нь том  алхам. Зеленскийн хэлж ярих нь өөрчлөгдөж байгааг  Украины, барууны албаны хүмүүс  мэдэж авлаа. Фронтын шугам дээр байдал  муудаж, Киевын аюулгүй байдалд үзүүлэх ирээдүйн тусламж нь Дональд Трамп засаг авч байгаа цагт эргэлзээтэй болсноор үүнийг тайлбарлаж болно.

The  Washington  Post:

Трамп ба Европын лидерүүдтэй  саяхан Зеленский уулзахдаа тэр "Украины баталгаатай энх тайван"-д илүү их анхаарал өглөө. Түүний гол зорилго нь НАТО-гийн цэргийн эвсэлд элсэх урилга авах, Оросын ирээдүйн довтолгооныг зогсоох болон барууны энхийг сахиулагчдыг оруулах зэрэг аюулгүй байдлын бусад баталгаанууд байжээ.

Зеленский эрсдэлээс зайлсхийж, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Дональд Трампыг  өөртөө татан түүнээс Украины хамгаалалтад илүү их дэмжлэг авна хэмээн найдаж байна гэж зарим албан тушаалтнууд үзэж байна. Киевын Европын холбоотнууд  өөрчлөгдөж буй бодит байдалтай тулгаран үйл явдлын төгсгөлд нөлөөхийг хүсч байна. Тэд Трамп эргэн ирснээр Америкийн дэмжлэгийг буулгаж магадгүй, хэлэлцээр хийхэд Киевын байр суурь хэтэрхий сул гээд Украиныг дэмжих дэмжлэгээ  нэмэгдүүлэхээр оролдож байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 53 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 22 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 30 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 40 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 46 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 50 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 54 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 48 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 21 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 50 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 55 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 58 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 2 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 7 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 20 цаг 16 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 38 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 21 цаг 9 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 31 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 37 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 52 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top