x

ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ?

Фото: TASS/HANNIBAL HANSCHKE

«Сара Вагенкнехтын холбоо-Эрүүл ухаан ба шударга  ёсны төлөө» (BSW) намын лидер 2025 оны  хоёрдугаар сард явагдах ХБНГУ-ын канцлерын сонгуульд  нэрээ дэвшүүлжээ. Зөрөлдөөнөөс болон  зүүний намаас орхин  сонгуульд хуучин хамтран зүтгэгчдээ шахан давсан улстөрч эмэгтэйг Оросын талд нааштай  нэр дэвшигч гэж тооцож байгаа юм.

Баримт 1. Немецийн хэвлэл түүнийг «сталинч эмэгтэй» гэдэг

• Сара Вагенкнехт орос хэлийг сайн мэднэ, учир нь тэр зүүн Германд төрөөд сургуульд байхдаа «Немецийн чөлөөт залуучуудын холбооны» (пионерийн байгууллагатай адил) гиүүн байв. Тэр Карл Марксыг уншсан, коммунизмын үзэл санаанд итгэсэн “социалист Германыг аврана” гэсэн найдлагатай байв. Берлины хана нуран хоёр Герман нэгдэхэд тэр 19 настай байв. Намтар бичигчдийн хэлснээр тэр үйл явдал нь  түүний хувьд “хувьсгалын  эсрэг”  хэрэг болж, хувийнх нь азгүйдэл болжээ.

Сара Вагенкнехтын бүхий л улстөрийн карьер нь  зүүний намуудад тогтож, коммунизм түүний түүний шинжлэх ухааны  баримтлал нь болсон байв. Улстөрч Нидерландын Гронингены их сургуульд гүн ухааны  чиглэлээр суралцаж, докторын зэргээ политэкономоор хамгаалжээ.

• Сара Вагенкнехтыг оросын талын улстөрч гэдэг. Учир нь  тэр Орост тавьсан хоригийн  эсрэг байдаг. Түүний үндэслэл нь нэлээдгүй прагматик  энэ хориг нь Германы эрчим хүчний эх сурвалжийг хаагаад оронд нь юу ч өгөөгүй гэдэгт тогтдог. Тэрээр Украинд туслахыг зогсоож энхийн хэлэлцээр явуулахын  төлөө байгаа нь түүнийг өнөөгийн Украины  хамгийн үзэн яддаг немецийн улстөрчийн нэг  болгожээ.

Баримт 2. «Зочид хүлээн авах бодлогын» эсрэг тэмцэгч

Улстөрч эмэгтэй Сирийн дүрвэгчдийг хүлээн авах  хязгаарлалтыг болиулсан  Германы канцлер асан Ангела Меркелийг хурц шүүмжилснээр санагдан үлджээ. Вагенкнехт немец эмэгтэй, иран оюутан хоёрын гэр бүлд төрсөн, хүүхэд байхад нь европын бус  царай төрхөөр нь гадуурахдаг байв. Гэсэн ч гэр бүлийн түүх мөн зүүний үзэл бодол нь ХБНГУ-д дүрвэгчдийг орогнуулахын эсрэг  шүүмжлэлтэй хандахад нь саад болсонгүй.

• Вагенкнехтын бодлоор, дүрвэгчдийн тэнцвэргүй  тоо нь «нийгмийн ачааллыг» нэмэгдүүлжээ. Тэр нутгийн хүмүүс нь цөөнх болсон район байх ёсгүй гэж үздэг. Улстөрч засгийн цагаачлалын бодлогоос хүн ам  зовон зүдэрч байна. Учир нь  хямд ажлын хүчний урсгал  немецүүдийн цалинг нэмэгдүүлэхгүй доод төвшинд барьж байна гэж үзжээ. Цагаачдын асуудлаар барьж буй түүний бодлого  улстөрчийг  барууны баримтлалтай «Германы төлөөх Альтернатив» (ГтА) намтай ойртуулсан төдийгүй, цагаачдын байнгын урсгалд дургүйцсэн  сонгогчдыг татахад нь тус болов.

Баримт 3. Уур амьсгалын экстремизмыг дэмждэггүй

• Грета Тунберг үлгэр нь болсон «ирээдүйн төлөөх баасан гарагууд» гэдэг эко идэвхтнүүдийн хөдөлгөөнийг Сара Вагенкнехт шүүмжилдэг. Түүний үзсэнээр,  ногоон дэгийн төлөө өөртөө органик   хүнс, цахилгаан машиныг  авч хэрэглэж чадах зөвхөн хотын   зэрэг дэвийн хүмүүсийн хэрэг явдал гэнэ. Гэтэл хөдөө орон нутгийн оршин суугчид  цалин хөлс багатай, бензинийн машин тэргээ унасан хүмүүс. Тэдний хувьд  хүлэмжийн хийн хаягдлын €40–50 евроны татвар нь илүү дарамт гэж улстөрч хэлж байна.

• Сара Вагенкнехтын эсрэг талынхан  түүнийг популист санаа бодолтой, хүйс солихыг эсрэг байснаар  цөөнхий эсрэг тэмцсэн  гэж буруутгаж байгаа. Хүйс солих тухай хууль нь “эцэг, эхчүүд, хүүхдүүдийг эмийн үйлдвэрлэлийн  лоббид ашигтай үзэл баримтлалын туршилтын туулай болгож байна” хэмээн тэр шүүмжилж байлаа.

 Баримт 4. Зеленскийн бундестагт хэлсэн үгийг тэр үл тоосон

• Сара Вагенкнехтын нам ба «ГтА» нам хоёр  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зургаадугаар сарын  Германы бундестаг хэлсэн үгийг бойкотолжээ. Хоёр нам Киевт үзүүлж байгаа цэргийн тусламжийг дэмждэггүй. Вагенкнехтын мэдэгдэлд Зеленский  бүх Европын хувьд цөмийн эрсдлийг өдөөж байна. Тиймээс түүнийг “хүндэтгэн  хөөргөх хэрэггүй” гэсэн байв.

• Сара Вагенкнехт өмнө нь Украины хэрэг явдалд бодитоор хандан  хямралыг энхийн замаар  зохицуулах ёстой гэж хэлж байв. “Харилцан буулт хийлгүйгээр  энэ сөргөлдөөнийг зогсоохгүй” хэмээн тэр мэдэгдсэн байгаа. Мөн тэрээр  америкийн пуужинг Германд байрлуулахын эсрэг байгаа.

Баримт 5. Хурдан нэр хүндээ нэмсэн

Эрүүл сэтгэмж,  залуу нас, дүгнэн цэгнэх чадвар болон үг хэлэх  арга ухааныхаа буянаар Сара Вагенкнехт нийгэмдээ алдар хүндтэй болжээ. 2023 онд тэр улс төрийн «Сара Вагенкнехтын холбоо эрүүл ухаан ба шударга  ёсны төлөө» (BSW) нэгдэл байгуулав. 2024 оны  есдүгээр сарын орон нутгийн сонгуулиар  тэр шинэ нам гуравт итгэлтэйгээр орж иржээ.

Барууны хэвлэлд Сара Вагенкнехтыг «медийн феномен-онцгой үзэгдэл» гэж нэрлэжээ. Тэрээр COVID-19-ын  вакцинжуулалт, амны хаалт заавал зүүхийн эсрэг байснаар  тэр талын хүмүүсийг өөртөө татаж чадсан. Социалист чиг баримжааг уламжлалт үзэл санаатай хослуулснаар  тэр уур амьсгалын өөрчлөлт, цагаачдын урсгалын  эсрэг зогссон барууны үзлийнхнийг нэгтгэн нягтруулж өглөө. Гэхдээ  үндсэрхэг үзэлтнүүдээс зай барьжээ.

Шинэ улс төрийн эвсэл нь ГтА намын саналаас нэлээдгүй татаж, өмнө нь Германы улс төрийн талбарт өөрийн  үзэл санааг илэрхийлэгчийг олохгүй байсан нэн түрүүнд ажилчин ангийнхнийг  өөртөө татаж чадав.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 53 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 22 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 30 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 40 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 46 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 50 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 54 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 48 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 21 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 50 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 55 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 58 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 2 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 7 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 20 цаг 16 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 38 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 21 цаг 10 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 31 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 37 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 52 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top