x

Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ?

Олон улсын бодлогод нөлөө болон тэргүүлэх асуудал  гол байрыг эзлэнэ.  Олон улсын харилцааны орчин үеийн онолуудад  их гүрнүүд  өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын бодлогыг үүсгэн  улс төрийн орчиныг өөрийн цэцэглэлт хөгжилд  зориулан ашигладаг гэж үздэг. 

Тэр их гүрэн гэсэн статус гэж юу юм бэ гэсэн олон тооны мэтгэлцээн маргааныг үүсгэсэн байгаа. Ихэнх нь үүнд  эдийн засгийн хүчин чадал, хурд, нийгмийн  болон улс төрийн нөлөө, мэдээж цэргийн хүчин чадварыг оруулах хэрэгтэй  гэдэгтэй санал нийлдэг.

Дэлхийн гүрнүүдийн чансаа  цэргийн хүчин чадлаас нь харахад  ямар байна вэ гэдгийг америкийн 19fortyfive.com хэвлэлд  “АНУ-ын Нисэх хүчнийг устгах үндэслэл”, “Линкор хөлөг өнгоцнуудын тухай”, “Засаглах патентууд: Патентын эрх зүй ба  цэргийн технологийн  тархалт” зэрэг номуудыг зохиогч доктор Роберт Фарли гарган үзүүлжээ.

1. Америкийн Нэгдсэн улс

АНУ  их гүрнүүдийн лидерийн дүрийг  эдийн засгийн хөгжил сайтайгаас цэргийн хүчин чадал нь эрс өссөн 1918 онд өөртөө авсан  юм. Өнөөдөр АНУ өөрийн тэргүүлэх байр суурийг  алдсан гэж хэн ч зүрхлэн хэлэхгүй байгаа.

Пентагон  дэлхийн хамгийн орчин үеийн хамгаалалтын механизмтэй. Үнэ өртөг өндөртэйг  хэлэх шаардлагагүй  биз дээ. АНУ нь  ямар ч цагт дэлхийн ямарч газар нутагт экспедицийн ажиллагаа явуулж чадах дэлхийн цорын ганц орон болсон байгаа.

Нэн түрүүнд транс атлантын харилцаа (ЕХ ба Их Британитай), транс номхон далайн  харилцаа (Япон, Тайвань, Өмнөд Солонгостой) хоёр нь Америкийн цэргийн болон эдийн засгийн хүчийг бий болгож байгаа юм.

АНУ-ын гол сул тал нь  тэдний улс төрийн систем. Энэ систем хуучирч хоёр  гол нам нь  хоорондын сөргөлдөөнд үргэлж баригдан хүлэгдсэн байгаа. Гэсэн  хэдий ч АНУ нь том, ер бусын баян, мөн л ер бусын хүчирхэг орон бөгөөд  энэ бүгдээс харахад  ойрын ирээдүйдээ л  оргилд нь байх нь ойлгомжтой.

2. Бүгд Найрамдах Хятад  Ард Улс

Хятад дэлхийн их гүрнүүдийн эхний эгнээнд ул суурьтайгаар орж иржээ. Хятад нэгдүгээр зэргийн  цэргийн гүрэн болсонд эргэлзэх  зүйлгүй. Хэдийгээр батлан хамгаалахын технологи  нь технологийн  хувьд хоцорч байгаа ч энэ ялгааг тэд  тууштай багасгаж байна. Хүчирхэг технологийн эдийн засгийг  өөрийн батлан хамгаалахын  аж үйлдвэрийн баазтай  цохицуулахын тулд Хятад маш  шургуу хөдөлмөрлөсөн.

Улс төрийн систем нь  дуугүй хувьсгалыг тэвчин давлаа. Удирдлагын 1980-аад оны эхнээс  үр дүнтэй байсан  хорооны моделиас  нэг хүний захиргааны загварт шилжив. Эдийн засгийн нэн ялангуяа  хүн амйын хөгжил зүйн хандлага нь холилдсон эсвэл срөг хурдыг харууллаа. Тэр нь  Хятадын системийн аль  хир найдвартайг үзүүлж байна. Удаан болгоомжтой коммерцийн  Хятадын  түрэлт Төв Ази, Африкт   явагдаж байгаа нь  түүний стратегийн нөлөөг нэмэгдүүлэхэд хүчтэй туслав.

3. Оросын Холбооны Улс

Дэлхийн их гурван гүрний тоонд Орос байгаад эргэлзэх зүйлгүй. Наполеоны дайны үеэр №1  байсан Орос эзэнт улсын  уналт, зөвлөлтийн задралын  дараа ч өөрийн олон улсын нэр нөлөөг хамгаалах замдаа явж байна. Үүний үндэс суурь нь  асар их газар нутаг, байгалийн баялагийн нөөц, цөмийн зэвсгийн нүсэл  их хчин чадал болж байна.

Орос орон маш өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн тоолошгүй их баялагтай. Хүн ам нь харьцангуй их, боловсрол сайтай. Москва  маш  хүчтэй цөмийн бамбайгаа хадгалан үлдсэн нь баян атлантын орнуудын  онцгой  оролцоогүйгээр  Украинд цэргийн ажиллагааг явуулах боломжийг өгч байна.

Энэ бүгдийн хажуугаар  тус орон хүн ам зүйн өсөлтийн уналттай. Түүний эсрэг авсан барууны хориг арга хэмжээ нь удаанаар гэхдээ сүүлийн үед завсарлагагүй ажиллаж байгаа цэргийн машины эдийн засагт нөлөөлж байгаа.

4. Япон

Япон дэлхийн гүрнүүдийн дунд өөрийн тэргүүлэх байр суурийг удаан ч гэсэн сэргээж байна. Урт хугацаанд дэлхийн томоохон эдийн засаг, санхүүгийн гүрэн байсан Токио өөрийн дайны дараах геостратегийн нойрноосоо сэрж байна гэхээр.

Өрийн өндөр төвшин, өөрийн өртөг багатай, техникийн хангамжийн, бараг жишгийн гоо сайхантай эдийн засгийн өсөлттэй ч  Япон дэлхийн технологийн хамгийн хөгжилтэй орны байр сууриа хадгалсаар л байна. Токио сүүлийн үед  өөрийн эдийн засгийн инновацийн  санаа оноогоо батлан хамгаалахын аж үйлдвэртэй  улам илүүтэйгээр холбох боллоо.

Гэсэн  хэдий ч Япон хүн амын өсөлтийн ноцтой асуудалтай  тулгараад  орон нутгин чанартай  энэ хямралыг шийдэх сайн стратегийг япон боловсруулж чадаагүй хэвээр байна.

Ийм асуудлууд байгаа ч Японы  цэргийн хүчин чадал Зүүн хойд Азийн  хувьд  тойршгүй бодит зүйл болж эхэллээ.

5. Энэтхэг

Энэтхэг нь  хүн ам зүйн эрүүл баазтай цөөн орнуудын нэг бөгөөд сүүлийн хориод жилд их гүрэн статусыг авч эхэллээ. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөр хурдтай. Харьцангуй  нээлттэй улс төрийн систем нь  тус оронд  дэлхийн эдийн засагтай холбоотой инновацийн  технологийн компаниудыг бий болгох боломжтой болгов.

Цэрэг армийн хувьд Энэтхэг Хятадаас хоцорч яваа ч Их Британи, Франц, АНУ, Оростой харилцаагаа бэхжүүлж чадсан нь түүнд батлан хамгаалахын технологийг нээж өглөө.

Жагсаалтын дараагийн байрнуудыг Франц, Их  Британи, БНСУ  эзэлсэн гэж  энэ өгүүллэгийг зохиогч үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 6 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 7 цаг 49 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 8 цаг 19 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 8 цаг 38 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 12 цаг 9 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 12 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 14 цаг 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 14 цаг 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 14 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 14 цаг 24 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 14 цаг 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 15 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 15 цаг 8 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 цаг 13 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 15 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 15 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 16 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 17 цаг 10 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top