x

Сири яагаад бутрах аюулд оров?

Фото: REUTERS/AmmarAwad

-АНУ, Турк хоёр Сирийн асуудлыг зохицуулах тохиролцоонд хүрлээ-

Сирид Башар Асадын дэглэм унасны дараа тус орон задран бутрах аюулд ороод байна. Түүний  нутаг дэвсгэрт ойрхи дорнодын сөргөлдөөний  сөргөлдөөний гол тоглогчдыг төлөөлсөн  хэд хэдэн зэвсэгт бүлэглэл  үйл ажиллагаа явуулж байна. Тэд Сирийг нэгдмэл байлгаж чадах уу эсвэл тэнд иргэний дайны шинэ   шат эхлэх үү? Энэ нь өнөөдрийн гол асуулт болжээ.

Сирийн засаг одоо хэний гарт байна вэ?

• Өнөөдрийн байдлаар Сирийн нутаг дэвсгэрийн гол хүч нь исламын бүлэглэл «Хайят Тахрир аш-Шам» (ХТШ, террорист байгууллага гэж түүнийг нэлээд оронд хориглосон байгаа) болж байна. Бүлэглэлийн Дамаскт хийсэн довтолгоо Башар  Асадыг буулгаж Сирийн шилжилтийн засгийн газрыг байгуулахад хүргэлээ. ТүүнийгМухаммед аль-Башир толгойлохоор болсон. Тэр Идлиб мужид «Хайят Тахрир аш-Шам»-ын иргэний жигүүр болох Сирийн авралын  засгийн газрыг удирдаж байжээ.

• ХТШ өөрийн түүхээ «Аль-Каидагийн»  сирийн  тасгаас эхэлсэн ба бүлэглэл нь «Исламын улс» бүлэглэлийн дайчдаас бүрэлдэж байсан юм. Харин одоо ХТШ нь тэдгээр байгууллагуудтай эвлэшгүй гэж зарлаад Сирийн үндэсний цөөнхи болон шашины урсгалуудад  зөөлөн хандаж байхаа мэдэгдсэн.ХТШ  урт хугацааны турш туркийн армийн дэмжлэгтэй байлаа. ХТШ өмнөх террорист түүхэндээ эргэн орохгүй  тогтуун замаар явна гэсэн итгэл улс төрийн шинжээч дунд төрөхгүй байна.

 

• ХТШ  бүлэглэлийн ойрын холбоотон нь Сирийн үндэсний арми ҮА) гэдэг мөн л Туркийн дэмждэг иргэний буюу төрийн харчуудын зэвсэгт бүлэглэл юм. Тэд өөрсдийн дайснаар Асадын засгийн газар ба Сирийн ардчилсан хүчний гэх  курдуудыг  мөн исламын террористуудыг нэрлэсэн байгаа. СҮА, ХТШ хоёр Сирийн хойд, өмнөд, төвийн нутгийн хүн ам шигүү нутгуудыг Дамаскийг оруулан хяналтдаа  байлгадаг.

• СҮА-иас гадна  бас нэг иргэний  бие даасан Сирийн чөлөөт арми (СЧА) гэсэн бас нэг зэвсэгт бүлэглэл байгаа ба түүнийгАНУ ба барууны орнууд дэмждэг. СЧА өөрийн довтолгоог өмнөд нутгаас Дамаск руу эхлүүлсэн  тэр бүлэглэл нь Иорданы хилийн дагуух Сирийн өмнөд нутгийг хяналтдаа авсан байгаа.

Курдүүд ба тэдний бүлэглэлүүд

• Сирийн төв захиргаа нь ХТШ бусад иргэний зэвсэгтзэвсэгт бүлэглэлийн мэдэлд орсноор  дайн дууссангүй. Зүүн хойд хэсгийг курдын өөрийгөө хамгаалах отрядуудаас бүрэлдсэн америкийн дэмжлэгтэй Сирийн ардчилсан хүчин САХ хянаж  байна. Асадын захиргааны үеэр курдүүд өөрийн автономыг Сирийн бүтэцэд Рожава нэртэйгээр байгуулсан нь хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Тэд исламын террористуудтай  идэвхитэй тэмцэж иржээ.

• САХ-ний эсрэг Турк, СҮА-ийн  босогчид  байгаа. Анкара  сирийн курдуудыг  Туркт  террорист гэж зарласан Курдистаны Ажилчны намыг дэмжлээ гэж буруутгадаг. Асадын засаг унасны дараа СҮА-ийн дайчид курдүүдийн эсрэг  хурдтайгаар зэвсгээ эргүүлэн тэдний байрлалд довтолж эхэлсэн  ба Сирийн зүүн хойд нутгийн курдуудын нийслэл болж байгаа томоохон Манбиж хотыг эзлэв.

 

Курдуудын эзэлдэг нутаг дэвсгэр өргөн хэмжээтэй  дайны  талбар болох өндөр магадлалтай байна. Курдууд Асадад хөнгөн  чанарын  бие даасан байдлыг үзүүлж  автоном болон Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байв. Харин одоо Туркийн нөлөө тэднийг хэт даваргантусгаар тогтнох бие даасан байдлыг үүсгэх шаардлага тавихад хүргэж магадгүй болж байна.

Израиль юу  хүснэ вэ

• Асадын зайлсан нь  Израилийг Голаны өндөрлөгт идэвхижүүлэв. Энэ уулархаг нутаг дэвсгэр Дамаскийн хувьд ч Тель-Авивын хувьд ч  стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд түүнийг 1967 оноос хойш Израилийн цэрэг эзлэн хянаж байна. Одоо ЦАХАЛ улам цаашлан цэрэггүй бүс байх ёстойбуферын  бүсийг эзлээд байна.

• Израиль  Голаны өндөрлөгийг  аюулгүй байдал нэсэн нэрээр барьж байх сонирхолтой. Энэ бүсийг хянаж байх нь Сирийн төв засгийн  зүгээс  Израильд аюул гаргана гэдгээсээ илүүтэй Иран болон түүний мэдлийн  бүлэглэлийн  аюулыг холдуулсан хэрэг болж байгаа юм. Нэн түрүүнд Тегеран Сирийг  Ливан дахь  өөрийн холбоотон «Хезболлыг» дэмжих коридор гэж үзэж байсан. Энэ коридорыг  байгуулахад нь Израиль хамгийн түрүүнд саад тавих сонирхолтой.

 

Сирийн шинэ засаг ч Израильд итгэл төрүүлэхгүй байгаа юм. Дамаскт  үйл ажиллаагаа явуулах  бүлэглэлүүдийн исламын  түүх нь Тель-Авивын нервыг хөдөлгөн Израиль  буферын бүсээс гадна  Сирийн цэргийн хүчин чадлын дэд бүтцийг устгахад хүргэлээ. Тэр нь түүнд  Сирийн төвийг баригч хүчинтэй  харилцаа тогтоох нөхцөлд  Израилийн байр суурийг бэхжүүлж өглөө. Хэрэв  Израиль Дамаскийн зүгээс  аюулыг олж  харвал   цэргийн ажиллагаа явуулах магадлал бий. Голаны өндөрлөгөөс Сирийн нийслэл хүртэлх зам одоо нээлттэй болсон.

Сири задрана гэж үзэх үү

• Сирийн засаг солигдолд  буцашгүй  үр дүнд хүргэх эсэх нь шинэ засгийн газраас хамаарна. Одоо түүнд Асадын үеийнх шиг төвлөрүүлсэн төрийн хүрээлэнгүүд алга. Түүнийг солин гарч ирсэн бүлэглэлүүд үндэсний болон шашины  асуудлаар  зөрөлдөөнтэй. Түүний энэ үед хойш тавьсан ч  шинэ засаг бэхжээд ирэх үедээ өмнөх  зөрөлдөөн сөргөлдөөнөөсанах л болно.

• Засаг авсан  бүлэглэлүүд дэх  Туркийн нөлөө нь  хагарал гарган  байдлыг хүндрүүлэх хүчин зүйл болж магадгүй. Анкарагийн дэмжлэг шилжилтийн засгийн газрыг Дамаскт авчрав. Гэхдээ Сирийн хэрэг явдалд Туркийн оролцоог үл хүсэх хүчинд тэр нь зөвшилцөл болж чадаагүй.

• Хэрэв  Сирийн ихэнх нутагт  Туркийн нөлөөний эсрэг хангалттай  тооны хүмүүс зогсож байгаа гэхэд харин Сирийн хойд нутагт тэр чигтээ Анкара гийн засаг тогтлоо. Эрх баригч бүлэглэлийнхний дунд  эвлэрэл байхгүй бол тэр нь Туркт нефть ихтэй  Идлиб мужийг  нэгтгэхэд өдөөх магадлалтай. Бас энэ нутагт Анкаратай тэмцэлдэж байгаа курдуудын нутагт ойрхон.

• Шинэ засгийн мөрдөж мөшгөхгүй  гэсэн амлалт нь одоогоор Сирийн  хүчний тэнцэрийг барьж байгаа.  Хэрэв тэр амлалт биелэхгүй бол  тус орны баруун нутгийн алавитуудын  Асадын талынхныг босгож болох юм. Тэдэнд шинэ дэглэм байдлыг  хүндрүүлсэн гэж хэлэх  ёс зүйн эрхийг өгнө. Хэрэв алавитуудыг шинэ засгийн бүтэцэд хамруулахгүй  хаях юм бол бас нэг  эсэргүүцлийн голомт гарч ирнэ Гэхдээ тэгш эрхийн энэ зарчмыг  зөвхөн ганцхан удаа л ашиглаж болох юм.

• Сирийн дотоодын байдалд Турк, Ливанаас дуудаж байгаа  эх орондоо эргэн ирсэн дүрвэгчид  тодорхой нөлөөг үзүүлнэ. Орогнол олгохоос татгалзаж байгаа  Европт гарсан дүрвэгчид эргэн ирэх нь бас л нөлөөтэй. Тэд болж буй хэрэг явдалд оролцохыг шаардахад  шинэ засаг тэдэнд тийм боломжийг олгох ёстой болно. Дүрвэгчдийн ихэнх өөрсдөө  исламын бүлэглэлийг засагт суулгаад байхад  тэр болгон нааштай хандахгүй нь  ойлгомжтой.

М.ЦОГТ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 13 цаг 44 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 13 цаг 45 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 13 цаг 47 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 13 цаг 48 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 13 цаг 48 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 13 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 13 цаг 51 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 13 цаг 51 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 13 цаг 52 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 13 цаг 53 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 13 цаг 54 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 4 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 21 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 23 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 24 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 27 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 17 цаг 48 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 19 цаг 5 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 19 цаг 11 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 13 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top