x

2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлүүлэв?

Фото: commons.wikimedia.org

Оны турш Оросын Агаар, сансарын хүчин фронтын нисэх онгоцнууд Су-35С, Су-34, Су-57, мөн стратегийн МиГ-31И, Ту-160М онгоцнуудаар  сэлбэгджээ. Эдгээр онгоцнуудын ихэнхийг Украин дахь цэргийн ажиллагаандаа туршжээ. Эдгээр онгоцнуудын талаар нээлттэй эх сурвалжууд юу бичиж байгааг танилцуулья.

Хамгийн хүлээлттэй Су-57

Хамгийн ихээр хүлээгдэж байгаа зэвсэг бол , олон  талын зориулалт бүхий  тав дахь үеийн сөнөөгч ПАК ФА (Фронтын нисэх хүчни перспективтэй нисэхийн цогцолбор) Су-57 юм. Энэ машиныг Комсомольск-на-Амур дахь Гагарины нэрэмжит нисэхийн заводын  шинэ ургал шугамаар гаргаж байна.

Оросын Агаар, сансарын хүчинд  энэ онгоцны ээлжит багцыг нийлүүлсэн байв. Одоо  ил гарсан мэдээллээр, 2023 онд тэр үйлдвэр арваад Су-57 онгоцыг армид нийлүүлжээ. Үүни өмнө ч ийм онгоцнуудыг нийлүүлсэн дээр нэмэх юм бол муугүй үзүүлэлт.

 

Олон янзын зориултын, тав дахь үеийн  сөнөөгч онгоц Су-57. Фото: РИА Новости/Алексей Майшев

Онгоц бүтээгч нэгдсэн кооперацийн (оросоор ОАК) завопын техникийн шинэчлэл хийгдэн дуусч байгааг илтгэсэн гэхээр үйлдвэрлэлийн хурд нь 2024 онд улам өсөх бололтой.

Шинэ онгоц нь  холын тусгалын Х-69 болон түүний адил төрлийн  пуужингаар цохилт өгөхийн зэрэгцээ, орчин үеийн ямар ч байлдааны онгоцтой  агаарын тулаан хийж чадна. Батлан хамгаалах яамны мэдээгээр, Су-57 онгоц Украин дахь  цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа.

Хамгийн олон тооны Су-35С

Өнгөрсөн оны сүүлчээр Онгоц бүтээгч нэгдсэн коопераци Оросын Агаар, сансарын хүчний хамгийн  олон тооны мөн дэлхийн шилдэг   4++  үеийн  онгоцоор тооцогддог янз бүрийн  зориулалтын сөнөөгч Су-35С онгоцны ээлжит багцыг  нийлүүлэв. Энэ онгоцыг Комсомольске-на-Амурын Алс дорнодын  завод гаргадаг.

Өнөөдөр  Су-35С  онгоц нь Украин дахь цэргийн тусгай ажиллагааны  жинхэнэ  “ажлын морь” нь болж байна. Энэ машинд  Агаараас хамгаалах хүчний илрүүлсэн илрүүлсэн байнуудыг сөнөөх гол ачаалал ноогдож байгаагаас гадна радио локацийн эсрэг хэрэглэдэг.  Хэт дууны хурдтай Х-31  ба дууны хурдаас бага цохилтын Х-59М пуужингийн  довтолгоо хийхэд энэ онгоцыг ашигладаг. Эдгээр пуужингуудыг  байлдааны  жижүүрийн нислэгээс  дөнгөж илрүүлсэн байнуудад хэрэглэдэг гэдэг нь  онгоц   нь тагнуулын  хүчин, алсын радиолокацийн илрүүлэлтийн А-50 төрлийн ажиллагаатай  шууд холбоотойг харуулж байгаа юм.

 

Олон талын зориулалтын сөнөөгч Су-35С. Фото: РОСТЕХ

 

Өнөөдөр Су-35С онгоц гаргагч үйлдвэрүүдийн коопераци аажмаар илүү нарийн технологийн Су-57 онгоцны үйлдвэрлэлд шилжиж байна. Гэхдээ, Су-35С онгоцны гаргалтын хурдаа  хасаагүй байна. Энэ машин нь Оросын Агаар сансарын хүчин болон экспортод нийлүүлэхэд  шаардлагатай хэвээр байгаа.

Хамгийн «манлайлагч» Су-34

Байлдааны шугам дээр  ихээхэн аюултай  цохилт хийх нь энэ фронтын бөмбөгдөгч Су-34 онгоцны  гол зориулалт.  Түүний шинэчлэл сайжруулалтыг Чкаловын нэрэмжит Новосибирскийн  нисэхийн үйлдвэр  хийдэг.

Өнгөрсөн 2023 оны турш Оросын Агаар, сансарын хүчин  наад зах нь  Су-34 онгоцны гурван багцыг хүлээн авчээ.  Үүгээр Онгоц бүтээгч нэгдсэн кооперацийн БХЯ-тай нь 2020 хийсэн  сайжруулагдсан 24 онгоцыг нэмэн нийлүүлэх гэрээг  гүйцэтгэсэн бололтой.

 

Олон янзын зориулалтйн сөнөөгч-бөмбөгдөгч  Су-34.Фото: commons.wikimedia.org

Өнгөрсөн  2023 оноос бид Су-34 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцноос  удирдлагатай цэнэгүүдийг хэрэглэж байгааг  хараж байна. Ердийн фугасын дэлбэрэлтийн 500 кг-ын калибрийн  бөмбөгийг  тодорхой цэгийн  илэрсэн байгууламжуудад шумбан бууж чиглэх модулиар  тоногложээ. Тийм  төрлийн цээгүүд нь  онгоцнуудын байлдааны  үйлдлийг хэдэн арав дахин үр дүнтэй болгодог. Тийм төрлийн бөмбөгөөс  гадна  Су-34 онгоц Х-59М төрлийн, удирдлагагүй пуужин зэргийн нисэхийн бүхий л зэвсгийг тээж явдаг.

Хамгийн «кинжалын» МиГ-31И

МиГ-31И гэдэг нь  алсын  зайд угтан барих сөнөөгч МиГ-31онгоцнуудын сайжруулагдсан, гипер дууны хурдтай «Кинжал» (“Чичлүүр хутаг”)  пуужин тээгч загварууд юм. Онгоц нь тийм пуужинг тээх тусгай  бэхлэгчтэй. Хэдэн тонн жинтэй хангалттай хүнд пуужинг тэр төхөөрөмж нь гаднаа зүүн авч явах юм. Пуужинг дууны хурдаас хоёр дахин их  хурдтайгаар харваж байх учир тэр нь онгоц-пуужин гэсэн  холболтод нь асар их ачаалал өгнө.

МиГ-31И  сөнөөгч онгоцнууд Оросын Агаар, сансарын хүчний Алсын нисэх хүчний бүтэцэд тусгай эскадрилиуд болон багтдаг. Учир нь түүний зэвсэглэсэн «Кинжал» пуужин стратегийн төвний байлдааны үүрэг гүйцэтгэдэг. Тэр пуужингуудаар  дайсныхаа  хамгаалалтын гүн дэх чухал цэгүүдэд тухайлбал,  шийдвэр гаргах зангилаанууд, үйлдвэрлэлийн болон агуулахын  төвүүд, нисэхийн баазуудад   цохилт хийнэ.

 

Сөнөөгч  МиГ-31И. Фото: ТАСС/Сергей Бобылев

Хамгийн тэргүүн зэргийн Ту-160М

Ту-160М бөмбөгдөгч нь оросын нисэх хүчний хушуучлагч онгоц юм. Сергей Шойгу Батлан хамгаалахын сайд байхдаа оны сүүлч гэхэд зэвсэглэлд  сайжруулан  тоноглосон цоо шинэ  дөрвөн бөмбөгч онгоцыг авна гэж 2023 оны есдүгээр сард мэдээлж байлаа. Ту-160М  онгоцыг  Казанийн нисэх онгоцны үйлдвэрт “нойлоос” эхлэн  цоо шинээр  угсарч байгаа юм. Энэ  төрлийн  хоёр онгоц НК-32 шинэ хөдөлгүүртэйгээр бүтээгдсэн нь тодорхой байгаа. Өөр хоёр онгоц 1980–1990 онуудад бүтээгдсэн машинуудаас Ту-160М  төвшинд хүртэл шинэчлэгджээ.

Ту-160М  онгоц нь  хамгийн орчин үеийн цөмийн биш Х-101 далавчит пуужин,  супер орчин үеийн Х-БД пуужингаар зэвсэглэгдэж байна. Шинэчлэгдсэн бөмбөгдөгч онгоцнууд шинэ электроник ба радио-цахим үйлдлийн эсрэг цогцолбороор цэнэглэгджээ.

 

Пуужин тээгч Ту-160М онгоцны зайжруулагчсан загварын нэг. Фото: РОСТЕХ

Саяхан БХЯ-ны коллегийн хурал Оросын Агаар, сансарын хүчинд дөрвөн Ту-160М бөмбөгдөгч нийлүүлснийг батлаад  энэ ондоо багтаан өөр хоёр Ту-160М  онгоцыг зэвсэглэлд авна гэжээ. Ийнхүү Оросын  стратегийн нисэх хүчин, стратегийн пуужингийн  шинэчлэл үргэлжилж байна.  Үүгээр  оросын цөмийн зэвсгийн  гурвалын нэг алсын зайн пуужин зөөгч бөмбөгдөгч онгоцнуудын  орчин  цагийн  шаардлагын  биеллийн баталгааг  биелүүлж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • косой (59.153.113.246)
    Орос улс бусдыг устгаж сүйрүүлэх зүйл хийх гэж их анхаарах юм. Тийм болхоороо дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй. Хүн төрлөхтөн түүний дотор Орос хүмүүсийн эрүүл энх тохилог амьдралд зориулсан гэж гайхуулах юм байхгүй. Манай Оросыг дэмжигч нар 20-р зуунд Монгол улсад нөлөөтэй бүх улс төрийн зүтгэлтнүүд оросын шийдвэрээр өөд болсныг, үндэсний бичиг соёл, ургийн овог үгүй болснбг мэдэх болов уу.
    2024 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 10 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 16 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 49 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 51 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 54 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 55 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 1 цаг 2 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 9 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 14 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 20 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 46 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 14 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 44 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 41 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top