x

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов

Украин ба Оросын талууд 95:95 гэсэн харьцаагаар цэргийн олзлогдогсдыг солилцсон болохыг Украины Ерөнхийлөгч В.Зеленский баталжээ.

Түүний хэлснээр, Украины эдгээр олзлогдсон цэргүүд бол Мариуполь, Азовсталь, Донецк, Луганск, Харьков, Киев, Чернигов, Херсон мужуудыг хамгаалж байсан хүмүүс юм. Олзлогдогсдыг солилцох ажиллагааг зохион байгуулахад Арабын Нэгдсэн Эмират улс зуучилсан байна.

Солилцох ажиллагааны явцад Украины хүний эрхийг хамгаалагч, сэтгүүлч, цэргийн албан хаагч Максим Буткевич суллагдсан ажээ. Түүнд “энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн” гэх үндэслэлээр Оросын шүүхээс 13 жилийн хорих ял оноосон юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллагын үзэж байгаагаар, энэ бол зохиомол хэрэг бөгөөд явуулж байсан үйл ажиллагааных нь төлөө Буткевичийг ялласан ажээ.

Цэргийн олзлогдогсдын асуудал эрхэлсэн Украины зохицуулах штабын мэдэгдсэнээр “энэ удаагийн солилцоогоор шүүхээс ял сонссон олон украинчуудыг эх оронд нь буцаан авчирчээ”. Суллагдсан хүмүүсээс 28 нь удаан хугацаагаар хорих ял, 20 хүн бүх насаар нь хорих ялаар шийтгүүлээд байв. Тэдний дотор 69 цэрэг, ахлагч, 26 офицер байжээ.

Штабаас мэдээлснээр, энэ удаагийн цэргийн олзлогдогсод солилцох ажиллагаа нь 58 дахь удаагийн солилцоо бөгөөд нийтдээ Украины 3767 иргэн эх орондоо эргэн ирсэн байна.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Адебайо хамгийн олон оноо авсан хоёр дахь тоглогч боллоо 6 мин Г.Дамдинням: Ойрхи Дорнодын нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжвол нефтийн зах зээлд томоохон савлагаа гарахгүй 15 мин Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 14 цаг 30 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 14 цаг 31 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 14 цаг 33 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 14 цаг 39 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 14 цаг 43 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 14 цаг 44 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 14 цаг 46 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 14 цаг 47 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 14 цаг 48 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 14 цаг 49 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 14 цаг 53 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 14 цаг 57 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 16 цаг 40 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 16 цаг 51 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 17 цаг 2 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 18 цаг 56 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 18 цаг 56 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 18 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа...
Top