x

АНУ-ын их сургуулиудын баг трансжендер тоглогчтой багтай тоглохоос татгалзжээ

Багийн бүрэлдэхүүнд нь трансжендер тоглогч багтсан тул АНУ-ын таван их сургуулийн волейболын эмэгтэйчүүдийн багууд Сан-Хосе хот дахь Калифорнийн их сургуулийн багтай тоглохоос татгалзжээ. 

Сан-Хосегийн баг энэ улирлын 12 тоглолтын есөд нь хожсон байна. Одоо төгсөх курсийн оюутан, трансжендер Блэр Флеминг тус багт гурав дахь жилдээ тоглож байгаа ажээ. 10 дугаар сарын 26-нд Рино хот дахь Невадагийн их сургуулийн баг Сан-Хосегийн багтай тоглох ёстой боловч татгалзсан байна. Үүнээс өмнө Өмнөд Ютагийн их сургууль, Бойсе хот дахь Айдахогийн их сургууль, Вайомингийн их сургууль болон Ютагийн их сургуулийн эмэгтэй волейболчид тус багтай тоглохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ.  

"Бид Сан-Хосе дахь Калифорнийн их сургуулийн багтай хийх тоглолтод оролцохоос татгалзаж, Өмнөд Ютагийн их сургууль, Бойсе дахь Айдахогийн их сургууль, Вайомингийн их сургууль болон Ютагийн Их сургуулийн волейболын багтай нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Талбай дээр аюулгүй, шударга өрсөлдөх эрхээ хүндэтгэхийг бид шаардаж байна. Бид эмэгтэй тамирчдад шударга бус хандсан аливаа тэмцээнд оролцохоос татгалзаж байна" гэж Рино хот дахь Невадагийн их сургуулийн баг мэдэгдсэн байна. 

Ийм шийдвэрийг тамирчид өөрсдөө гаргасан бөгөөд их сургуулийн байр суурийг илэрхийлээгүй гэдгийг Их сургуулийн удирдлага онцолсон байна. Невадагийн их сургуулийн удирдлага тоглолтыг зохион байгуулна гэж төлөвлөсөн хэвээр байгаа, гэхдээ “тоглолтод оролцохгүй гэж шийдсэнийх нь төлөө тамирчдад сахилгын шийтгэл оноохгүй" гэж мэдэгджээ.

Флемингийн багийн гишүүн болох Брук Слюссер гэдэг тоглогч мөн түүнийг талбай дээр тамирчдыг эрсдэлд оруулж байна гэж мэдэгдэж, оюутны тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд трансжендер тамирчин оролцож байгааг шүүмжилжээ. Слюссер Оюутны спортын үндэсний холбооны /NCAA/ эсрэг гаргасан гомдолд нэгдсэн байна. Трансжендер тамирчдын талаарх тус холбооны бодлого нь эмэгтэйчүүдийн спортын цэвэр, шударга байдлыг алдагдуулж, эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулж байна гэж гомдол гаргагчид үзэж байгаа аж. 

 

"Флемингийн цохисон бөмбөг цагт 80 гаруй милийн хурдтай байсан. Охид Флемингийн хүчтэй цохьсон бөмбөгөөс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч өөрсдийгөө бүрэн хамгаалж чадаагүй" гэж Слюссер гомдолдоо дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 5 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 5 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 5 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 7 цаг 18 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 7 цаг 28 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top