x

БАЯН ОРНУУД хэтэрхий баян, ЯДУУ ОРНУУД хэтэрхий ядуу

Эдийн засагчид: Дарон Ажемоглу, Саймон Жонсон, Жеймс Робинсон гурав улс орнуудын амжиргааны төвшний ялгааны шалтгааныг  судалсандаа 2024 оны Нобелийн дурсгалд зориулсан шагналыг авцгаалаа. Эдийн засгийн Нобельтнуудын  яагаад зарим  орнууд баян нөгөө нэг нь ядуу вэ гэсэн судалгаа юугаар чухал гэтэл зарим шинжээчид тэдний судалгааг практик дээр хэрэглэх боломжгүй гэнэ вэ?

Улс орнуудын хоорондын амьдралын  төвшин яагаад  асар их ялгаатай байна вэ гэдгийн шалтгааны судласан Дарон Ажемоглу, Саймон Жонсон, Жеймс Робинсон гурав 2024 оны эдийн засгийн Нобель авлаа гэж Стокгольмын  Каролины их сургуулийн Нобелийн хороо зарласнаар Нобелийн шагналын долоо хоног  даваа гарагт төгслөө.
Дэлхийн хамгийн баян орнуудын 20% нь  хамгийн ядуу орнуудын 20%-иас 30 дахин  баян байна. Түүгээр ч барахгүй тэр бүлгүүдийн ялгаа нь буурахгүй харин яагаад өснө вэ? өснө вэсамых богатых стран мира почти в 30 раз богаче, чем 20% Ядуу орнууд  баян болж байгаа ч  хамгийн цэцэглэж буй орнуудыг яагаад гүйцэхгүй байна вэ?  Энэ жилийн шагналтнууд  амьдралын тийм ялгаанд  шинэ тайлбар өглөө. Үүний гол шалтгааны нэг нь  нийгмийн институцийн  тогтвортой бүтцийн ялгаа гэнэ.  Европын колончлогчдын тогтоосон янз бүрийн улс төр, эдийн засгийн  системийг авч үзээд Дарон Ажемоглу, Саймон Жонсон,  Жеймс Робинсон нар нийгмийн  институци болон улс орны цэцэглэлтийн хоорондын холбоог үзүүлж чадлаа. 
 "Хууль эрх зүй ба институци  дээдлэгдэх нь сул орнууд хүн амаа мөлждаөг орнууд  өсөлт хөгжил гаргадаггүй,  сайжрахгүй байгааг  шагналтнуудын судалгаа бидэнд ойлгоход тусаллаа” хэмээн шагналын хороо тайлбарлав.
Орчин үеийн  агуу зорилтуудын нэг нь “ улс орнуудын хоорондын  ашгийн асар их ялгааг” арилгах явдал. Энэ зорилтыг биелүүлэхэд олон нийтийн институци  чухал гэдгийг шагналтнууд харууллаа хэмээн Хорооны дарга Якоб Свенссон тайлбарлав..

 Дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг
Саймон Жонсон 1963 оны нэгдүгээр сарын 16-нд  Их Британийн Шеффилд хотод төржээ. Эдийн засгийн ухааны докторын зэргийг Массачусетсийн технологийн дээд сургуульд, магистрын зэргийг Манчестерын их их сургуульд, бакалаврын зэргээ Оксфордын их сургуульд тус тус хамгаалжээ.
Саймон Жонсон  орчин үеийн хамгийн  гарамгай эдийн засагчдын тоонд ордог. 2007-2008 онуудад  ОУВС-гийн эдийн засгийн зөвлөх ба түүний судалгааны төвийн захирал байв. Мөн тэрээр Эдийн засгийн  судалгааны  Үндэсний товчооны Африкийн төслийн захиргааг үүсгэхэд оролцжээ.
Одоо Жонсон  Массачусетсийн технологийн дээд сургуулийн профессор бөгөөд Петерсоны  олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн шинжлэх ухааны ахлах  ажилтан. Жонсон хувийн амьдралаа  интернэтээр рекламддаггүй харин Х сүлжээгээр өөрийн салбарын эдийн засаг улсс төрийн үйл явдлыг  идэвхитэй сурталчилдаг. Эрдэмтэн эхнэр, хоёр охиноо хамт Вашингтонд амьдаг нь тодорхой болсон байгаа. 
Онигооны хорхойтон 
Дарон Ажемоглу Станбулд 1967 онд төржээ. Түүний эцэг  Кеворк Ажемголу  турк хүн ба хууль зүйч, Станбулын их сургуульд багшилж байжээ. Эх Ирма нь армян  эмэгтэй  Туркийн нийслэлийн армян бага сургуулийн захирал байжээ. 
“Янз бүрийн төвшний ялгаварлан гадуурхалттай тулгарч байсан. Гэхдээ  би  хэзээ ч  итгэл муу, эсвэл аюул мэдэрээд байсангүй. Би  өөр гэдгээ ямагт мэдэрч ирсэн” гэж тэр Financial Times сонинд ярьсан байгаа, Ахлах ангиас тэр эдийн засгийг сонирхож ирснээ бас ярив. Тэр үеэр Туркт  төрийн эргэлт гарч засагт  генерал 
Кенан Эврен гарч ирэн  цэргийн дэглэм тогтоожээ. Туркийн олон хүмүүс  эрс ядуурсан байдаг. 
“Би тэр асуудлыг өөрийн хэмжээнд судлан сонирхож ер нь эдийн засагч болохоор шийдсэн” гэж Ажемоглу тайлбарлав. Дарон Ажемоглу 1089 онд  британийн Йоркийн их сургуульд бакалавр, 1990—1992 онуудад Лондоны эдийн засгийн сцргуульд докторын зэргийг хамгаалжээ Түүний судалгааны гол чиглэл нь технологийн иноваци болсон юм.  Хэдийгээр тэр нь  ашиг тустай ч  “технологи  нигмийн тодорхой хэсгийг ядууруулдаг” гэж тэр их ярьдаг. 
Өөрийн энэ санааны жишээ болгон  ирээдүйн фабрикийн тухай “Фабрикт зөвхөн нохой, хүн хоёр л ажиллана. Хүн нь нохойгоо хооллож, нохой нь хүнийг тоног төхөөрөмжөөс хүнийг хөөнө” гэсэн онигоо ярьж өгчээ.
Дэлхийн хэмжээний сэтгэгч
Британийн эдийн засагч бөгөөд улс төр судлаач Жеймс Алан Робинсон 1960 онд төржээ. Сургуулиа төгсөөд тэр  шууд л эдийн засгийг сонирхож суралцаж эхлэв. Тэр Лондоны эдийн засаг, улс төрийн сургуульд бакалавр хамгаалсан ба хожим Уорикийн ба Йелийн их сургуулиудыг дүүргэжээ.
1992 онд докторын зэрэг хамгаалахын өмнө Австралийн Мельбурны их сургуульд багшилжээ. Дараа нь Өмнөд Калифорнийн их сургуульд багшлаад хожим Харвардад профессор болсон байна.
Робинсоныг  2012 онд Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгожээ. Британийн  Prospect  сэтгүүл 2013 онд Робинсоныг “дэлхийн хэмжээний сэтгэгчийн нэг” гэж нэрлэжээ. Эрдэмтэн  аялаж явах их дуртай нэгэн гэнэ. 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 55 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 47 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top