x

ЦӨМИЙН ДАЙН ХАЯАНД: Үүний төлөө л Нобелийн энх тайвны шагналыг олголоо

Yomiuri  Shimbun сонины ажилтан Японы «Нихон Хиданкё» байгууллага Нобелийн энх тайвны шагнал авлаа гэсэн мэдээтэй дугаараа тарааж байгаа нь. Токио, Япон, 2024 оны аравдугаар сарын 11, Фото: Shuji Kajiyama/AP

«Нихон  Хиданкё»  гэсэн холбоос үг  манайд төдийлөн танил биш, бас Баруунд ч тэр болгон мэдэхгүй. Энэ нь цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид бөгөөд Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтөөр амьд гарсан хүмүүс түүний  голчлон бүрдүүлдэг.

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг тэдэнд олголоо. Олон улсын  байдал Украины сөргөлдөөн, Ойрхи дорнодын дайнаас болон хурцдаж, цөмийн дайны аюул үнэхээр гарч ирсан нь энэ шагналыг тэдэнд олгоход хүргэжээ гэлтэй. 

Амьд үлдэгсэд

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Японы «Нихон Хиданкё»-Nihon Hidankyō (яп. 日本被団協 Nihon Hidankyō) гэдэг 1956 онд байгуулагдсан олон нийтийн байгууллагад олгожээ. Энэ тухай Нобелийн шагналын хороо Осло хотноо болсон ёслол дээр  аравдугаар сарын  11-ний баасан гаригт зарласан юм.

«Нихон Хиданкё»  гэдэг үг нь Nihon gensuibaku higaisha dantai kyōgi-kai гэсэн бүтэн нэрний товчлол бөгөөд үгчлэн буулгавал Атом, устөрөгчийн бөмбөгдөлтөд хохирогчдын байгууллагуудын эвсэл гэсэн нэр юм байна. Хирошима, Нагасаки хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний дараа амьд үлдэгсдийн (тэднийг япончууд хибакүся гэдэг) «энэ  ард олны хөдөлгөөн  цөмийн зэвсэгээс дэлхийг чөлөөлөхийн төлөө хүчин чармайлт гаргаж,  яагаад цөмийн зэвсэг дахин  хэзээ ч хэрэглэгдэх  ёсгүй  гэдгийг хувийн жишээн дээр үзүүлсний  төлөө Энх  тайвны шагнал хүртэж байна» гэж шагналын  хорооны төлөөлөгч  ёслол дээр мэдэгджээ.

 

 «Нихон Хиданкё» байгууллагын хамтрагч дарга бөгөөд 1945 оны бөмбөгдөлтийг туулан гарсан Тошиюки Мимаки шагнал олгох болсон тухай мэдээлэл хийсэн хэвлэлийн бага хурал дээр. Хирошима, Япон, 2024  оны аравдугаар сарын 11. Фото: Kyodo/Reuters

Өнөөдөр олон хүний хувьд  цөмийн зэвсэг нь  эрлэгийн өдрийн  хэрэгслийн нэг болдог. Тиймээс шагналыг тодорхой зүйлд олгох ёстой юу? гэдэг асуудал бий.  Үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг хэрэглэх нь хориотой байгаа нь хожуу үүсчээ. Хэрэв 1950–1960-аад онуудын  цэргийн төлөвлөгөөг нээх юм бол генералууд, улстөрчид цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дайн асар их хохиролд хүргэнэ гэдгийг ойлгож байсан. Гэхдээ тэр нь тэдний толгойд  цөмийн дайны ялагч нь ялагдагчаасаа ялгагдах юмгүй, дайны дараа хүн төрлөхтний  амьдралын  хэм хэмжээ огт өөр болно гэсэн эрлэгийн өдрийн бүтэн зураглал бууж байсангүй.

Тэдний ойлголт нь «Нихон Хиданкё» байгууллагын буянаар  өөрчлөгдсөн юм. Тус байгууллагын үүсгэсэн 1956 онд дэлхийд  туяаны өвчин, амьд үлдэгсдийн хүүхдүүдийн аймшгийн мутациуд, цацраг идэвхит бодисоорс өдөөгдсөн хорт хавдруудын талаар дэлхийд мэдэх хүн цөөн байлаа. Бөмбөгдөлтөд өртөгсдийн хувь заяны  талаар удаан нуун дарагдуулж ирсэн нь олон нийтэд сонирхохоор сэдэв биш байв. «Нихон Хиданкё» хибакүся нарынхаа гэрчилгээг дэлхийн хүн бүрт хүргэхийн төлөө тэмцэж иржээ.

Цөмийн дэлбэрэлт орон сууцны  нэрвэгдэж байгаа зураг. Atomic Archive

Эхний жилдээ нийтийг хамарсан хэвтээ бүтэцтэй байгууллага хагаралтай байв. Цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийн манлайд  тавиад онуудад социалистууд ба коммунистууд байлаа. Тэдэнд капиталист Америкийг буруутгах сайхан шалтгаан нь тэр байв. Гэтэл Зөвлөлтөд бас том хэмжээний цөмийн туршилтууд явуулдаг нь тодорхой болов. Ингээд олон тооны зүүнтнүүд импералистуудын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэж, харин коммунист цөмийн зэвсэгт  муу зүйл байхгүй гэж байлаа. Тэгээд л Хирошима  мужид ердийн мөн социалист гэсэн хоёр «Хиданкё» гарч иржээ. Өнөөдөр ч байгаа байж болох юм. Ер нь бол тус байгууллага цөмийн бөмбөгний эзний улс төрийн байр сууринаас биш, цөмийн зэвсгээс дэлхийг салгахын төлөө тэмцдэг.

Яагаад шагналыг тэдэнд олгов?

Хирошима, Нагасакид болсон атомын бөмбөгдөлт, бусад эмгэнэлт хэрэг явдлууд жилээс жилд ой санамжаас арчигдаж байна. «Нихон Хиданкё» хүйтэн дайны үеэр  чухал байгууллага байсан бол сүүлийн жилүүдэд  юугаар ч онцгойрсонгүй.

Харин энэ удаагийн хорооны шийдвэр нь Альфред Нобелийн  гэрээслэлийн анхны  санаанд ихээхэн нийцлээ. Тэрээр  өөрийн үүсгэж байгаа шагналыг дэлхийг энх тайванд хөтлөөсэй гэж хүсч байв. Сүүлийн жил хагасын дотор цөмийн зэвсгийн  асуудал урт хугацааны завсарлагын дараа дахин хурцаар тавигдаж эхэллээ. Хүйтэн дайны дараа  цөмийн зэвсгийн айдас чухал биш болсон бол өнөөдөр  олон улсын байдал ихээхэн хурц болж эхлэв.

 «Нихон Хиданкё» байгууллагын ахлах ажилтан Масако Кудо  шагнал авсан мэдээгээ сэтгүүлчидтэй хуваалцаж байгаа нь, Токио, Япон, 2024  оны аравдугаар сарын 11, Фото: Yoshio Tsunoda//AFLO/Global Look Press

Цөмийн зэвсгийн өнөөгийн мэтгэлцээнд хоёр урсгал үүсээд байгаа. Эхнийх нь цөмийн зэвсэг нь тэр чигтээ хорлон, түүнээс салах ёстой гэнэ. Хоёр дахь нь цөмийн зэвсэг нь  том гүрний хооронд дайн гаргуулахгүй  барьж байна гэдэг. Үүнд л Нобелийн хороо оролцохоор шийджээ. 

Сонирхолтой нь хорооны шийдвэр аль аль талд нь хэрэгтэй нь илт. Гэхдээ шагналын үндэслэлд хэрхэн өгүүлсэн талынханд илүү тустай. Нөгөө талаасаа цөмийн зэвсгийн  дайныг баригч талынхан ч энэ  зэвсэгт ихээхэн хөнгөмсөг хандаж эхэлсэн. Хэрэв цөмийн зэвсгийн айдас байхгүй бол тэр баригч  хүч нь үгүй болно.

Нобелийн шагнал авсан Японы «Нихон Хиданкё» байгууллагын сайтын мэдээнд 2023 оны байдлаар, дэлхийд  амьд үлдсэн 113 мянган хибакүся үлдсэн статистик бий. Тус байгууллагад шагнал олгосон нь дэлхийн цөмийн  зэвсгийн тухай маргаанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Гэхдээ тэр нь «Нихон Хиданкё» байгууллагын «Хибакүся бид нар  атомын бөмбөгдөлтийн бодит үр дагавар, бидний шаналан тарчилж буйг ярихдаа хэн ч бидэн шиг бүү тарчлан зовоосой гэж хүсч байна. “Дахин хибакусяг  битгий хий” гэсэн уриа нь бидний амьдралаа өгч байгаа гол үйл хэргийн маань уриа юм. Үүний төлөө  Японы бүх ард түмэн, дэлхий даяар эрмэлзэж байна» гэсэн уриаг улам хүчтэй болгох нь мэдээжийн хэрэг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 55 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top