x

Харрис эрүүл мэндийн шинжилгээний тайлангаа нийтэд дэлгэж, Трампыг шахалтанд оруулав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өчигдөр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнийхээ дэлгэрэнгүй тайланг нийтэд дэлгэжээ. Ингэснээр тэр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөртэй нь өрсөлдөж буй Дональд Трампыг дарамт шахалтад оруулж байна.

Дэд ерөнхийлөгчийн эмч, армийн хурандаа Жошуа Сайммонс өчигдөр 59 настай Харрисын зургаан сарын өмнөх эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээний хоёр хуудас дүгнэлтийг нийтэлжээ.

Тэрбээр Харрисыг “гүйцэтгэх засаглалын тэргүүн, төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэрэг ерөнхийлөгчийн ажил албыг амжилттай хаших хэмжээний бие бялдар, оюун санааны чадамжтай” гэж дүгнэсэн байна.

Жошуа Сайммонс нь АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувийн эмчээр сүүлийн гурван жил хагасын хугацаанд ажиллажээ.

Үүний хариуд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штаб түүнийг бас ерөнхийлөгчийн албыг хаших шаардлагыг хангасан “төгс эрүүл саруул хүн” гэж тодорхойлоод өмнө нь нийтлэгдэж байсан эрүүл мэндийн үзлэг шинжилгээний тайлангуудын холбоосыг дурджээ.

Гэхдээ Трампын ийм тайлангуудад биеийн жин, цусны даралт, холестеролын түвшин зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл огт багтаж байгаагүй юм. 78 настай Трампын хувьд өмнө нь 81 настай ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөж байхдаа түүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг байнга сөхөж, дарамт шахалт үзүүлдэг байсан.

Харин сүүлд Ардчилсан Нам нэр дэвшигчээ Трампаас бараг 20 насаар дүү Харрисаар солиход энэ асуудал эргээд өөрийнх нь сул тал болоод байгаа.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 57 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 5 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 11 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 17 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 49 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 52 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 55 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 3 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 10 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 15 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 21 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 47 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 15 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 45 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top