x

АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэллээ

Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу  АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчдын 44, 45 дугаар дээд хэмжээний уулзалт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо өчигдөр эхэллээ. 

Энэ удаагийн уулзалтаар удирдагчид Ази, Номхон далайн бүс нутаг дахь АСЕАН-ы гол үүргийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит уулзалтыг нээж үг хэлэхдээ, Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн асуудалд анхаарал хандуулж, АСЕАН-ы гишүүн орнуудын эдийн засгийг өсгөснөөр бүс нутгийн тус эвсэл 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр бүс нутгийн төдийгүй олон улсын харилцааны оролцогчийн хувьд АСЕАН нь Ази, Номхон далайн бүс нутагт голлох үүргийг гүйцэтгэдэг хэмээн онцолжээ. 

Удирдагчид мөн 2015 онд баталсан “Алсын хараа-2025” хөгжлийн бодлогын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, илүү нэгдмэл, тогтвортой хамтын нийгэмлэгийг бий болгоход чиглэсэн Лаос улсын дэвшүүлсэн есөн тэргүүлэх чиглэл, геополитикийн өөрчлөлтийн нөхцөлд тулгарч буй сорилтуудад үр дүнтэй, цаг тухайд нь хариу арга хэмжээ авах АСЕАН-ы чадавхыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ гэж дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хороо мэдээлсэн байна.

Уулзалтын төгсгөлд АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн алсын харааг 2045 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах тухай Удирдагчдын тунхаглал, Энэтхэг-Номхон далайн бүсийн ирээдүйн талаарх удирдагчдын үзэл баримтлалын тунхаглал, мөн Мьянмарын дотоод улс төрийн хямралыг шийдвэрлэх тухай баримт бичгийг батлах юм.

11-ний баасан гариг хүртэл үргэлжлэх уг уулзалтын үеэр мөн АСЕАН ба түүний түнш орнууд болох Энэтхэг, Австрали, Япон, АНУ, Өмнөд Солонгос, Хятадын удирдагчдын уулзалтыг зохион байгуулна. Түүнчлэн АСЕАН+3 буюу АСЕАН ба Хятад, Япон, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (EAS) болно. 

Зүүн Өмнөд Азийн Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 улсыг эгнээндээ нэгтгэдэг АСЕАН-ыг 1967 онд байгуулжээ.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 6 цаг 30 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 8 цаг 12 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 8 цаг 42 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 9 цаг 1 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 12 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 12 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 14 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 14 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 14 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 14 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 15 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 15 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 15 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 15 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 16 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 16 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 17 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top