x

Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER

Арабын Нэгдсэн Эмиратад “тэнгэр баганадсан барилгуудын”  өрсөлдөөн үргэлжилж байна. Бас нэг барилга босгуулагч Tiger Sky  ирээдүйн цамхгийн нууцаас хуваалцжээ. Цамхаг дотор дэлхийн хамгийн өндөрт байгаа халуун орны ойг хийхээр төлөвлөсөн гэнэ. Нэг тэрбум америк доллараар босох энэ цамхагт олон шинэлэг зүйлийг  хийнэ. 

Tiger Sky Tower: фото, өндөр, хэдэн давхар, дотор нь юу байх, сууцны үнэ хөлс

Tiger Properties девелоперын хэлснээр цамхаг маш өндөр АНЭ-ийн цуутай олон өндөр барилгуудын нэг болно. Хэдийгээр Tiger Sky Tower 828 метрийн өндөр «Бурж-Халифыг» өндрөөрөө гүйцэхгүй ч дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилга болно. Мөн өөр  хэдэн ололтоор гайхуулах юм байна. 

Цамхгийн өндөр нь 532 метр бөгөөд 122 давхраас  бүрэлдэнэ. Уламжлалт шилэн нүүр нь  төлөвлөсөн зургаас харахад бусдаас өөр ба  төмөр жалюз хөшигтэй адилхан зүйлээр нарнаас хамгаалах юм байна. 

Барилгын концепт  нь цөл дэх төглийг санагдуулан Дубайн аагим халуунаас амрах боломжийг өгөх юм. Байгаль гар дор байгаа  “амьдрах орчин” хэмээн рекламдуулж байгаа.

Цамхагт  амьдрагчдад  санал болгож байгаа  эхний  “орогнол” нь мод ургамлын ховор төрөл цэцэглэсэн,  халуун орны шувууд  жиргэн донгодсон тэдний ой болох юм. Ой нь 447 метрийн өндөрт  байрлах ба үүгээрээ тэр  хамгийн өндөрт байгаа ой болох ёстой. “Ойд” явган хүний мөн гүйлтийн замуудтай, амрах овоохойнууд  ба канатан зам бий болно.

Ой модны дор 431 метрт байрласан нээлттэй панорамын усан сан байх  ба мөн л дэлхийн хамгийн өндөрт тооцогдох ёстой.

Мөн хамгийн өндрийн ресторан 439 метрт байрлана гэж байгаа ч түүнээс  илүү өндрийн ресторан баригдаж эхэлсэн «Бурж-Азизи» цамхагт гарч ирэх бололтой.

Ой мод, ресторанаас гадна Tiger Sky Tower барилгад 849 тансаг орон сууц байна. Тэдний хамгийн “даруухан” нь 680 мянган ам.доллараас эхлэн үнэлэгдэх болно.  Энэ цамхагт мөн л хамгийн өндрийн “вантны пентхаус” бий. Түүнд Дубайн  ханхүү нарын нэг амьдрах бололтой.

TigerSkyTower цамхагийн барилгын ажлыг 2029 онд  дуусгахаар төлөвлөжээ. Орост хамгийн өндөр орон сууцны байшин үүнээс хоёр жилийн өмнө оршин суугчдаа оруулсан байх ёстой.

Эх сурвалж: vokrugsveta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top