x

Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав

Израиль ираны пуужингийн довтолгооноос амжилттай хамгаалснаа мэдэгдээд хариу цохилтод бэлтгэж байна гэж мэдэгдэв. Израилийн тал Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөж магадгүйг хэвлэлүүд мэдээлж байна. Тегеран өөрийн ээлжид байдлыг хурцатгахын төлөө биш гэхдээ дайнаас айхгүй хэмээн мэдэгдлээ.

Израилийн боломжит хариу 
•    Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант өөрийн орны армийг ираны пуужингийн довтолгооноос  амжилттай хамгаалсан гэж хэлэхдээ,  "Израильд хэн халдана тэр өндөр үнэ төлнө" гэдэг энгийн сургамжийг Иран сурсангүй гэв.
•    Аравдугаар сарын 2-ны  шөнө Израилийн арми арми Ираны талаас пуужингийн довтолгоон эхэлснийг зарлав. Агаарын довтолгооны түгшүүр  орон  даяар зарлагдав.
•    The Jerusalem Post сонины мэдээгээр Иран Израиль руу 500 орчим пуужин харважээ.
•    Израилийн  буудсан пуужингууд Иорданы  агаарын  орон зайгаар дамжин өнгөрөх үеэр хэдэн пуужинг угтан барьж сөнөөжээ гэж AlArabiyaтелевиз мэдээлэв.
•    Ираны мягмар гарагийн довтолгооны хариуг "хэдэн өдрийн дотор" барина гэж Израилийн эрх баригчид мэдэгдсэнийг портал Axios  дамжуулав.  Порталын эх сурвалжууд ярихдаа яг ямар хариу барихаа эрх баригчид шийдээгүй, энэ талаар Америктай  ярилцан тохирч байгаа  гэжээ.
•    Британийн долоо хоногийн TheEconomist  мөн  Sky News телевиз Израилийн хариу нь Ираны цөмийн байгууламжуудад өгөх цохилт  хэмээжээ. The Wall Street Journal сонин өөрийн эх сурвалжийн мэдээний дагуу  довтолгоон хийгдвэл Ираны цөмийн болон нефтийн дэд бүтэцэд цохилт хийхэд бэлэн гэдгийг Тель-Авив Тегеранд сануулсан байжээ.

Ираны мэдэгдэл
•    Зөвхөн Израилийн цэргийн байгууламжуудад пуужингийн довтолгоог хийсэн гэж Ираны ГХЯ мэдэгдэв. Энэ нь Исмаил Ханияг долоодугаар сарын 31-нд Тегеранд хөнөөсөн, Ливаны шийтийн "Хезболлах" хөдөлгөөний тэргүүн Хасан Насралла ба Исламын хувьсгалын манаа корпусын  командлагчийн орлогч, хушууч генерал Аббас Нилфорушан нарыг Бейрутад есдүгээр сарын 27-нд устгасны хариу гэж  яам  мэдээлжээ.
•    Ираны пуужингуудын 80% орчим нь израилийн пуужингийн довтолгооны системийг даван гарч еврейн орны нутаг дэвсгэр дэх байнуудад туслаа гэдгийг Ираны Fars агентлаг эх сурвалжийн мэдээнд тулгуурлан дамжуулжээ.
•    Ираны гипер дууны хурдтай Fattah  пуужин  анх удаагаа пуужингийн довтолгооны эсрэг Arrow-2, Arrow-3 гэх израилийн цогцолборуудыг устгалаа, мөн пуужингийн нэг хэсэг нь Газын зурвасын Нецарим районд тусан ЦАХАЛ-ын “олон тооны танкийг “ сөнөөсөн   хэмээн IRIB телевиз мэдээлэв.
•    Иран израилийн хорь гаруй  F-35 онгоцыг устгалаа  гэдгийг ираны ShafaqNA агентлаг батлаж байна.
•    Ираны пуужингууд Ашкелон хотын  дэргэдэх байгалийн хийн сууринуудад туссан гэж Tasnim агентлагийн мэдээнд өгүүлжээ.
•    Исламын бүгд найрамдах улсын  Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Мохаммад Багери, Иран Израилийн цэргийн хоёр баазад мөн “Моссад” тагнуулын  газрын төв байрыг буудсан гэжээ.
•    Хэрэв Еврейн улс хариу цохилт өгвөл  түүний  дэд бүтэцийг бүрэн устгана гэдгийг Жанжин  штаб нь сануулжээ. Энэ ажиллагаанд Исламын хувьсгалын манаа корпус пуужингийнхаа хүч чадлын “зөвхөн хэсгийг”  үзүүлсэн”өндөр технологийн үхлийн пуужингуудаа” ашиглаагүй хэмээн Ираны БХЯ-ны сайд хушууч генерал Азиз Насирзаде мэдэгдлээ. 
•    Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Их Британи, Франц, Германы гадаад хэргийн сайд нартай утсаар холбогдон “Иран хурцатмал байдлыг хөөрөгдөх эрмэлзэлгүй гэхдээ дайнаас айхгүй” гэж хэлсэн байв. 
Ливан дахь цэргийн ажиллагаа
•    Израиль Ираны пуужингийн довтолгооны дараа Ливанд байлдааны ажиллагааг үргэлжлүүлэв. Бейрутад агаараас довтлон наад зах нь  дөрвөн орон сууцны байшинг эвдлэн нураажээ.
•    Израилийн довтолгооны улмаас 55 амь үрэгдэж, 156 хүн шархадсныг Ливаны Эрүүл мэндийн яам мэдээлэв. 
•    Мягмар гарагт шилжих  шөнө  израилийн цэргийнхэнтэй хил  орчимын Эль-Адис сирины дэргэд анхны байлдаануудыг хийж  тэднээс хориод хүнийг устгаснаа "Хезболлах"  хөдөлгөөн мэдэгдлээ.
 

Эх сурвалж: tass.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 55 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 47 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 18 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top