x

Ж.Байден энх тайвныг цогцлоохыг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн удирдагчдад хандан хэлсэн сүүлчийн үгэндээ Ливанд энх тайвныг тогтоож, Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ. 

“Өргөн хэмжээний дайн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй” гэж Ж.Байден Израил болон “Хезболла” бүлэглэлийн хооронд хурцдаж буй зөрчилдөөний талаар дурдаад, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломжтой хэвээр байна хэмээн нэмж хэлсэн байна.

Газын зурваст дэгдсэн Израил-ХАМАС-ын мөргөлдөөн нэг жилийн нүүр үзэх гэж буй энэ үед Ж.Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс дэмжсэн гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх гэрээний нөхцөлүүдийг эцэслэхийг талуудад уриалжээ.

ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины тухайд Ж.Байден хэлэхдээ “Бид залхаж, өөр зүгт анхаарлаа хандуулж болохгүй. Украин улс шударга, тогтвортой энх тайван тогтоон ялах хүртэл бид тус улсыг үргэлжлүүлэн дэмжих болно” гэлээ.

Харин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэсэн шийдвэрийнхээ талаар түүний хэлсэн үгийг НҮБ-ын 193 гишүүн орны удирдагчид, цугларсан хүмүүс алга ташин хүлээж авсан байна. “Удирдагчид аа, засгийн эрхэнд үлдэхээс илүү чухал зүйл байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол ард түмэн шүү дээ” гэж Ж.Байден хэлжээ.

Тэрбээр 25 минутын турш үг хэлэх үед Хятад, Оросын төлөөлөгчид алга ташаагүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 15 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 23 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 27 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 44 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 52 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 58 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 4 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 36 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 39 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 42 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 50 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 57 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 2 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 7 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 34 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 4 цаг 2 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top