x

Япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалжээ

Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава даваа гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн хорооны дарга Ван Итэй хэлэлцээ хийх үеэрээ Хятадад оршин суугаа япон иргэд, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Бээжинд хандан уриаллаа.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шэньжэн хотод Японы сургуулийн сурагчийг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн дараа Нью-Йоркт энэхүү уулзалт болсон юм. Ё.Камикава болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тархаж буй Японы эсрэг мэдээллийг нэн даруй таслан зогсоохыг Бээжингээс шаардсан гэж Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ.

Хятад улс хоёр орны харилцааг сайжруулахад саад болж буй саад тотгорыг арилгахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж Ё.Камикава хэлснийг яамны мэдэгдэлд эш татсан байна. Үүний хариуд Ван И хэлэхдээ, болсон хэрэг явдал бол бидний ч харахыг хүсээгүй санамсаргүй явдал байсан гээд, Хятадын эрх баригчид үүнийг хуулийн дагуу шийдвэрлэх болно хэмээн мэдэгджээ.

Мөн Бээжингийн засаг захиргаа Хятадад байгаа гадаадын бүх иргэний аюулгүй байдлыг хуулийн дагуу хамгаална гэж Ван хэлээд, энэ үйл явдлыг тайван, ухаалгаар харж, асуудлыг улстөржүүлэх, хурцатгахаас зайлсхийхийг Токиод уриалсан гэж Хятадын ГХЯ мэдэгдсэн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтийн сүлжээн дэх сөрөг агуулгатай постуудын талаар дурдахдаа, “Хятад улс ард түмэндээ Японыг үзэн ядахыг сургадаггүй” гэж хэлжээ. Харин Хятадын олон иргэн Шэньжэн дэх сургуулийн гадна цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлж, хүчирхийллийг эсэргүүцэж, Хятад, Японы ард түмнүүд мөнхөд найрамдалтай байхыг уриалж байна гэж Лин Жиан нэмж хэллээ.

Аав нь япон, ээж нь хятад гаралтай 10 настай хүү өнгөрсөн пүрэв гарагт Хятадын өмнөд нутгийн Шэньжэн хот дахь япон сургууль руугаа явж байх замдаа хутгалуулж амиа алдсан бөгөөд сэжигтэн эрэгтэйг хэргийн газарт байхад нь саатуулжээ.

Үүнээс гадна, Ё.Камикава Хятадын сүүлийн үеийн цэргийн үйл ажиллагаа, тухайлбал наймдугаар сард Хятадын цэргийн нисэх онгоц Японы агаарын орон зайд анх удаа нэвтэрсэн зэрэг хэрэг явдалд Японы тал ихээхэн санаа зовниж байгааг илэрхийлсэн байна. 

Энэ оны долоодугаар сард Лаост уулзсан Ё.Камикава, Ван И нар Японоос тээвэрлэж буй далайн гаралтай бүтээгдэхүүнд тавьсан Хятадын хоригийг аажмаар цуцлах талаар хоёр улсын засгийн газар баасан гарагт тохиролцсон тухай асуудлыг хэлэлцжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард “Фүкүшима” АЦС-аас цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа уг хоригийг тавьсан юм.

Даваа гаргийн өглөө Нью-Йоркт ирсэн Ё.Камикава эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа тул мягмар гаргийн үүрээр эх орондоо буцна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах хүнийг тодруулах сонгууль энэ баасан гарагт болох юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 51 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 55 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 58 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 2 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 42 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 50 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 54 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 39 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 47 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 53 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top